Sunday, November 6, 2011

шүлгүүд

Гацааны өвөл хаалга үүд онголзуулсаар
Цонхны цэцэгс тэс хөлджээ 

Гадаа шуламнууд хацраа түнтийлгээд
Жавраар үлээж байнам.
Исгэлэн чацарганаар хандалсан
Халуун цайгаа оочлоод
Ид шид зүрхэнд үзэгдэхийг хүлээж
Эрүүл мэндээ хайрлан амьдарнам.

Гадуур чандаганы гуйвсан мөр дагаж
Гацуур мод сүүдрээ унагасныг хараад
Яруу найргийн хүйтэн үдэшлэгэнд
Ямар халуун хүмүүс ирдэгийг саналаа.
Уулын амны бяцхан байшиндаа
Уусан цайндаа халамцаад
Энэхэн биеэ соргогоор чагнанхан
Эрүүл мэндээ хайрлан амьдарнам.

                                                               2011-11-05

7 comments:

  1. Ээ яг үнэн... тэр чинь л чухал юм байна.
    Эрүүл мэндээ хайрлан амьдрах...
    Сая ч үхэнгээ алдсан шүү

    ReplyDelete
  2. Биеэ бодох хэрэгтэй. Би ч гэсэн биеэ бодно оо ах минь.

    ReplyDelete
  3. Ер нь зөв шүү. Манай ээжээс авхуулаад Галсан ах хүртэл "Өвлийг өвөртөө оруулвал өвчин авна" хэмээсэн удаатай.

    ReplyDelete
  4. би олон юм яртааргүй зүгээр л гоё... тэдрэмж, бас авъяас.

    ReplyDelete
  5. согтуу байсан шүү тэгэд буруу бичижхэж. хэхэхэ

    ReplyDelete