уртаас урт гудамжинд хүнээс их юмгүй
урьд цагт ямар байсныг би мэдэхгүй
уушигламааргүй агаар цээж хорсгох
Гэвч би тамхи татсаар...
уучламааргүй хүмүүст учиргүй ихээр гомдож
уйдах завгүй
уйлах бодолгүй явсаар
УДАЖ БАЙНА.
мухар буланд итгэж зогссон
явуулын хүмүүс
мурий зураас шиг сэтгэлээ
хямдхан зарчихаад
зүрх сэтгэлтэйгээ гэж итгүүлэхээр
жүжиглэхийг хараад удаж байна.
аясын салхи хаврын үзүүр тээж ирэхэд
аньсага дүүрэн нулимстай явдаг
цөөхөн хүмүүсийн нэг байсныг минь
удахгүй цөмөөрөө мартана гэдэгт
эргэлзэхгүй итгээд
УДАЖ БАЙНА.
2011-06-12
яагаад...
ReplyDelete