Friday, November 18, 2011

шүлгүүд

Шийдчихлээ,
                          шувуу, гөрөөс,
                                                   усны замаг болохоор
Ядаж гэм халгүй нисэж, амьдарч, ургаж үзэхээр
Явган зам шиг бүдгэрч тодорч, бороонд норж
Ялдамхан жиргэж, агаар салхийг өдөн цээжээрээ
Хага зүсэж, жараахайнд зулгаалгаж, чононд бариулж
Хаврыг мөрөөдөж, усыг үзэн ядаж, яргуй тастаж
Шийдчихлээ,
                       шувуу, гөрөөс,
                                                 усны замаг болохоор
Ширэг өвс, ногоон халгай, шар цэцэг болохоор
Шивээн толгой, гашуун агь, алтанзул  болохоор 
Шимширмээр ороолцолдсон чөдөр өвс болохоор
Шийдсэн бүх яруу найрагчдад
БИ ХАЙРТАЙ.

                                                2011-08-10

No comments:

Post a Comment