Ханан дээгүүр хэрээслэн татсан зурааснууд
Харамсалтай эхлэл, дуусашгүй төгсгөлүүд
Дагзаараа цоо мөргөмөөр хүйтэн хананууд
Даанч би далавчтай байснаа хэлж чадахгүй нь
Нэг хөшөө, хоёр хөшөө, төмөр хайснууд
Нэхмэлийн зүү шиг мөсөн унжлагууд
Нэмэх хасах, үржих хуваах бодлууд
Нисдэг байснаа хэлж чадахгүй нь
Модон чаргатай гудамж уруудсан
Хүүхэд нас минь ороолтоо гээжээ.
Бээрсэн хошуу ам минь эвлэхгүй
Би тэнгэрээс ирснээ хэлж чадахгүй нь...
2011-01-02
No comments:
Post a Comment