Wednesday, November 9, 2011

шүлгүүд

Чулуун хана цуурах, мод бөгтөр болох
Чухамдаа эвдрэл дунд аж төрнөм.
Өөрийнхөө эмтэрч байгааг ч эс анзааран
Цэцэглэж байгаа гэж санасаар явтал
Цаг хугацаа улам залуужсаныг мэдэв.

Унах навчис, газартай эвсэж, нэгэн үе болох
Улмаар эвлэрэл дунд аж төрнөм.
Өөрийнхөө ургаж байгааг ч эс анзааран
Хагдарч байгаа гэж санасаар явтал
Хамаг бүхэн эгшинд өтөлснийг

Хамгаас түрүүнд мэдэв, би

                                                        2011-07-14   Мандалговь
                                                                      

No comments:

Post a Comment