Sunday, November 6, 2011

миний шүлгүүд

Нойтон бороотой, дээвэр дээр суусан
Нойрмог өдрүүд сэрж ядан байхад
Номхон ч амандаа араа соёотой
Нохой минь үүдэнд гөлөглөжээ

Улаан цурав найман амь хамгаалаад
Урж тастахаар улаан галзуу болжээ.
Сүүлээ сагсалзуулдаг эрх нохой минь
Сүүдрээ ч хэмлэхээр догширчээ

Харваас хилэнтэй гялалзах нүднээс  нь
ХАЙР заримыг араатан болгодог
Хачин нууцыг 

МЭДЭВ, БИ

No comments:

Post a Comment