Цас лавсан орж хүсэл минь улам зузаарсаар
Цайндаа би мөс хийж, амандаа чихэр шиг хүлхэж
Цаг хугацааны нуруун дээр тухлан суугаад
Хөлөөрөө гар, гараараа хөл хийх
Хөгжилтэй эсэхийг туршмаар санагдана.
Борооны дусал хэд бол, одод хэд бол
Бодол гунигаас хэдэн алхам зайтай бол
Нойтон цув хуурай салхинд
Хичнээн цаг хатах бол
Хойтон жил толгойд хэдэн үс бууралтах бол
Тодорхойгүй юм бүхнийг бодож суугаад
Толгойгоороо бөгс, бөгсөөрөө толгой хийж
Тоглох хүсэл цас шиг лавсана.
Цэнгэг усны загас мэт -Хүйтэн
Сэлүүр нь харин мөнгөлөг -Хүмүүст
Далдхан хүслээ илчлэхгүй л гэхдээ
Далдын хар малгай мөрөөднөм.
2011-0812 Зүүнсалаа
No comments:
Post a Comment