Tuesday, November 15, 2011

шүлгүүд

Таньдаг тагтаа, зүс үзсэн болжморууд
Тааламжтайгаар хаврыг дамжлан авчирч байна.
Замдаа алдаад газар унагаачихвий гэж
Юутай ихээр айнам бэ?
Хотын дээгүүр Рембо шиг бороо орж
Хойд ууланд өтгөн манан буужээ.

Саяхан ирсэн хавар их л гэрэвшингүй
Саравчин дээр суугаад шулганаж байна.
"- Яаран яарсаар ирлээ гэвч танай энд
Яасан дулаардаггүй-Тэнгэр вэ? "

No comments:

Post a Comment