Tuesday, November 22, 2011

шүлгүүд

Одоо би яруу найргаас цааш
Одон орон, цөмийн физикээс цааш
Байгаль шинжлэл, дэлхийн газар зүйгээс цааш
Буй юмс, оргүй хоосны буй юмст  хүрчээ.

Тэнд жаварлаг  хүйтэн , чийглэг бус
Тэнгэргүй, тэнгэр хаяалсан газаргүй
Тээршаах юу ч үгүй, тэнэглэл огт байхгүй 
Тэвчээр шалгах, тэрсэлдэн маргах зовлонгүй

Яруухан бодлууд нимгэн саан хувцастай
Ярууслын  бурхад наймаанд яваад сураггүй
Яах гэж,  юуны тулд, ямар ч үйлээр
                                       /ганцхан энэ бодол/ 
       Яруу найраг, цөмийн физик, одон орноос цааш
      Буй юмсын оргүй хоосон  
      Буй юмст хүрэв дээ?

                                                                2011-05-12

2 comments: