Wednesday, November 30, 2011

шүүмж

Хэлбэр бол хэлбэр харин  юугаараа ялгаатай гэж...
                     /Д.Нямдоржийн гурван мөрт шүлгүүдийн ижилсэл /
     Өнөөгийн дэлхий ертөнцөд ихэд дэлгэрч буй  нийгэм+хувь хүн+бүлэглэл гэсэн түгээмэл зүй тогтлоор хэлбэр бол асар чухал. Тэгээд ч нийгмийн сэтгэлзүй судлалд “хэлбэрт шүтэхүй” хэмээх шинэ нэр томьёо  онолын хүрээнд хэрэглэгдэх болоод удаж байна. Яагаад заавал хэлбэрт шүтэх гэж. Энэ бол одоохондоо хамгийн гэнэн асуулт.  Учир нь хүмүүн төрөлхтөн анхнаасаа л ХЭЛБЭР хөөж явсаар иргэншлээ өдий зэрэгт хүргэсэн. Тиймээс хэлбэрийг улам л шүтэхээс өөр гарц, хонгил үгүй. Даанч тэр гарц хонгилыг нь гэрэлтүүлэх гэрэл гэгээ урагшлах тусам улам бүдгэрсээр. За, энэ ч яахав нийгмийн асар “глобал” асуудал гэж бодий. Тэгвэл яруу найрагт... Энэ бол харин нийгмийн асар цөөнхийн асуудал мөн.
   Яруу найрагт ч ялгаагүй, хэлбэр хөөсөн он жилүүдийн түүх босож ирнэ. Одоо ч хэлбэр хөөсөөр, хөөцөлдсөөр. Жишээ нь:  залуу шүлэгч Д.Нямдоржийн гурван мөрт шүлгүүд. Бас л юун гурван мөрт шүү? Хайку биш шүү? Ертөнцийн гурав бүүр биш шүү? Афоризмоос шал ондоо шүү? Ухаан муухан мань мэтийн толгой эргэж дуусахаар бөөн ХЭЛБЭР. Хайку бол ханз соёлын том гаргалгаа, Алтай язгуурын залгамал хэлээр хайку бичихгүй. Онолын том маргаан. Инээд хүрч элэг хөшмөөр юм. Нөгөө талд нь Монгол хайку шүлгийн шилмэл түүвэр ”Цагаахан нам гүм” худалдаанд гарлаа. Хайку шүлэгчдийн төрийн бус байгууллага. Яг л Чингис хааны Дэлхийн акедемийн “академич мисс” гэдэг шиг. Яруу найргаар дүүрэн ХЭЛБЭРДЭГЧИД. Гэтэл ёстой нөгөө Чойномын асуудагаар “ХАА БАЙНА ТЭР ДИВААЖИН” гэдэг шиг “ХАА БАЙНА ТЭР ЯРУУ НАЙРАГ НЬ” Зүгээр л ХЭЛБЭР болжээ.
  Шинэ цагийн яруу найргийн дүү нар битгий хэл энгэр дүүрэн одонтой аварга зохиолч ч энэ олон хэлбэр дунд төөрөөд ”хөдөөгийн энэ олон замын хаагуур явах вэ?” гэдэг шиг эргэлдэж орхижээ. Тэгсэн атлаа бүгд замаа олсон гэж итгэдэг. Эсвэл тийм дүр хэлбэр харуулахыг оролддог. Энэ миний -Хэлбэр, энэ бол –Би гэж тунхаглана. Залуу шүлэгч Д.Нямдорж харин. Гурван мөрт шүлэг. Энэ бол-Би, энэ миний-Хэлбэр гэж арай итгээгүй байгаа даа? Айх ч шиг.
   Саяхан хүртэл формалист урлагийг “хэлбэрдэх урлаг” гэж орчуулдаг байж билээ.  Арай л хатуу орчуулга санагддаг байсан юм. Гэтэл ХАЙКУ бол Японы яруу найргийн формалист хэлбэр юм гэнэлээ. Андуураагүй бол арван жилийн дунд сургуулийн уран зохиолын сурах бичиг дээр ингээд биччихсэн байналээ. Одоо бол ёстой жинхэнэ айж байна. Би  олон хэлний орчуулга дамжсан нэг Хайку шүлэг санал болгож байна.
                        Цаасан цонхыг
                    Цоолох хүнгүй болов
                    Гэрт хичнээн хүйтэн

Японы Эдогийн үеийн ТИЁЭ хэмээх шүлэгч  бичсэн юм. Харин энэ богинохон шүлгийг Д.Нямдорж бичсэн юм.
                                      Ууж байсан дарсных нь
                         уруулын будагтай жүнз
                               Угаах уу? болих уу?          
  Зэрвэсхэн ажиглаад харал даа? Илэрхий ондоошил нь өнөө ХЭЛБЭР нь хаана байгаа юм. Би л лав олж харахгүй юм. Өнөөгийн шүтдэг ХЭЛБЭР-ийн онолоор бол дээр цагийн Япон шүлэгч, энэ цагийн монгол шүлэгч хоёрт л лав хэлбэрийн асар ялгаа ондоошил алга. Харин ч ижилсэл л ханхлаад байх юм. Молхи би магад андуурч эндүүрээ байлгүй дээ? Яагаад гэвэл хайку бол Япон яруу найргийн формалист хэлбэр шүү дээ? Агуу их хэлбэрдэх урлаг. Дээхэн үед Ж.Лхагва, Б.Явуухулан нарын орчуулгаар хожим Г.Аюурзаны нэг өгүүллээс өөр хайку шүлгийн боловсрол нимгэн байж энэ мэт  их үгийг унагаасанд эрхэм ханз хэл бичгийн өндөр дээд мэдлэгтэнгүүд өршөөх биз.
    Бас дахиад нэг хэлбэр монгол аман шүлгийн өвөрмөц хэлбэр “ертөнцийн гурав”. Нэг их гурван ногоон, цагаан, улаан, хар, хоосон энэ тэр. Гол нь гарцаагүй улаанууд, цагаанууд, ногоонууд, хоосонууд ... Жишээ нь:
                             Өсөхөд шүд цагаан
                        Өтлөхөд үс цагаан
                        Үхэхэд яс цагаан

   Гэнэхэн бодлын үзүүрт  Газар дундад тэнгисийг хараад монгол жанжин “үүнээс цааш газар үгүй” гэдэг шиг энэ гурваас өөр “цагаан” үгүй мэт бодогдоно. Харин миний гүжир мунхаг бодлоор залуу шүлэгч Д.Нямдоржийн энэ шүлэг “Ертөнцийн гурван хийснэ” ч юм уу даа?  
                         Боджээ суухад бодол сэмэрч хийснэ
                    Болжморын дуунд цан бутарч хийснэ.
                    Болзоо нь ирэхээр би ч бас хийснэ.

   Өнгөцхөн ч гэсэн харал даа?  Өнөө ХЭЛБЭР нь ч ихэр хүүхэд шиг төстэй байгааг. Хэлбэр яахав, хэлбэр юм аа гэхэд ялгаа тэгээд юундаа байгаа вэ? Ер нь яагаад Блокийн яруу найраг, Фростын яруу найраг гэж  бүтээгчээр овоглодог вэ? Энд л хамаг нарийн учир нь байгаа юм. Учирсаад ч байх юу байхав дээ? Энд л Блокийн ондоошил, Фростын ондоошил байгаа юм. Гэтэл Д.Нямдоржийн ондоошил үл харагдана. Нэр нэгтнүүд чих нэг гэдэг. ХХ зууны монгол яруу найрагт хэд хэдэн Нямдорж бий. Азаар тэр Нямдоржууд тун ч гайхамшигтай ондоошил харуулсан юм. Ийм нэгэн шүлэг Нямбуугийн Нямдоржид бий.
                             Одоо би Нямдорж
                       Оройхон чиний –Нулимс
                       Хойтон өдийд-Яс
                       Хорин жилийн дараа-Цэцэг   
                        
 Хэлбэрийн хувьд бол байдаг л нэг дөрвөн мөрт. Шүлэг бичдэг хүн бүхэнд байдаг хоцрогдсон хийгээд бүдүүлэг гэмээр ХЭЛБЭР. Харин ямар энгийн атлаа гүн сэрэхүйлэг байна гээч. Хорин жилийн дараа-Цэцэг. Жамыг ингэж илэрхийлэхээс өөр яах билээ. Өвөрмөц сэтгэх яруу найрагт чухал, өөрийнхөөрөө сэтгэх магадгүй түүнээс ч чухал байж болзошгүй. Жишээ бас л байна. Энэ үгийг Францын зохиолч Густав Флобер хэлжээ. “ Зүрх хөгширдөггүй гэж би бодддог. Цохилсоор л байвал амьдарсаар л байна”  Ёстой өнөө афоризм гээч энэ мөн биз. Харин энэ шүлгийг Д.Нямдорж бичжээ.
“Зүүж өгсөн цаг чинь зогслоо.
  Зүгээр дээ,
     зүрх минь зогсоогүй байна.”

Уучлаарай, зориуд ХЭЛБЭР-ийг нь санаатай өөрчилчихлөө. “Зүүж өгсөн цаг чинь зогслоо. Зүгээр дээ, зүрх минь зогсоогүй байна.” Густав Флоберийн афоризмаас Д.Нямдоржийн энэ шүлэг яг юугаараа ялгаатай юм. Ердөө ХЭЛБЭР. Хачин шүү? Афоризм яруу найраг хоёрт тийм адил зүйл баймгүй л юм. Их цэцэн үг олж хэлэх, эсвэл их цэцэн шүлэглэх талаараа л төстэйгөөс биш ёстой огт өөр ХЭЛБЭРҮҮД  л баймаар юм.  Хэлбэрт их шүтэхээр эцэстээ байшин бол нэг квадрат, уул бол нэг гурвалжин, нар бол нэг бөөрөнхий ХЭЛБЭР болж харагддаг байж болох юм шүү?
   Ахуй болоод гял цал  материаллаг байдал хэзээд хүмүүсийн хайр талархлыг нь  баттайяа хүлээсээр ирсэн. Монгол яруу найрагт ч нүүдэлчин ахуй дүрслэгддэг. Өөр яах ч билээ. Үзээгүй байж ямар Сидней хотын тухай шүлэг бичилтэй биш. Гэтэл иймэрхүү ахуйн таталбарууд яг Д.Нямдоржийн гурван мөрт гэж онцлоод байгаа, 1-р дэсийн найрагч болох нь гэж зарим нь хөөрөгдөөд байгаа жинхэнэ яруу найраг мөн үү?

             Хуш модны мөчир дээр                       Хаврын цэнхэр өглөө
               хэрэм мөргөл үйлдэнэ.                      Хивэн хэвтэх хонин дээр
             Хөвч амьсгаа дарна.                             Хөөрхөн ишиг дугжирна.
 
  Шинэ цагийн шүлэгч гэхэд арай л ядуу илэрхийлэл, сэтгэлгээ, адилсал. Зарим нь жинхэнэ монгол шүлэг гэж хэлэх нь магад. Яасан гэж байгаль ахуйг дүрсэлсэн гэж үү? Тэгвэл хайку шүлгийн САБИ. Ганцаардаж гэгээрэх, ахуйгаас ангижирч, амар амгалан доторх гоо сайхны агшинг илэрхийлэх зарчим.  Энд ямар ч ЯПОН ахуй байхгүй. Нэг үгээр хэт явцуу биш, нийтлэг, гүн ухааны  сэтгэлгээ. Тиймээс л дэлхий нийтэд түгсэн хэрэг. Олон хэлэнд орчуулагдсан хэрэг. Японы яруу найрагч Юзүрү Миура “хайку бол микрокосмос” гэсэн юм шүү?
  1998 оноос хойш Оросууд “Бүх Оросын хайку шүлгийн конкурс” зарлан явуулах болсон. Түүнээс хойш 13 жил өнгөрсөн ч энэ арга хэмжээ тасраагүй. Францад бүр хайку шүлэгчдийн клуб байна. Бас Оросын монголч эрдэмтэн Марина Петрова “Орчин үеийн Монгол яруу найраг дахь хайку шүлгийн хандлага” гэдэг өгүүлэл бичсэн бий. Нуулгүй хэлэхэд Д.Нямдорж хайкунаас зугатаах гээд хайку руу, афоризмаас зугатаах гээд афоризм руу, ертөнцийн гурваас зугатаах гээд ертөнцийн гурав руу тэмүүлсэн ”гурван мөртүүд” бичээд байгаа нь харамсахаас гадна өрөвдмөөр. Үнэндээ энэ шүлэгч ондооших хүсэл эрмэлзэлтэй юм. Даанч ондоошилыг зөвхөн яруу найргийн хэлбэр дотроо хайгаад байна. Тэнд хэлбэрээс өөр юу ч үгүй.

   Яруу найраг эцэстээ юу юм бэ? Мэдээж урлаг. Дараа нь бусдаас ялгарах БИ-гээ танин мэдэх арга зам. Түүнээс бус ХЭЛБЭР бол ердөө хайрцаг. Харин доторхийг нь Нямдоржоор дүүргэх л хамгийн хэцүү нь шүү дээ? Эцэст нь хэлбэр бол хэлбэр харин чиний шүлгүүд...

           
                     Шүүмж нэгийг бичсэн шүлэг бичдэг  Пүрэвхүүгийн  Батхуяг

31 comments:

  1. Одоо ч хүмүүс магтаж бичхээс үнэнийг хэлэх гэж байхгүй болчихоод байгаа. Магтаад л... магтаад л... залхуутай. Нэг ч гэсэн зоригтой хүн байвал би л хувьдаа бахархана. Хамгын гол нь шүүмж бол урлаг, мэргэжлийн зүйл болхоос хувийн өс хонзон биш гэдгийг шүүмжлүүлэгч этгээд ойлгож, хүлээж авдаг байх хэрэгтэй.

    ReplyDelete
    Replies
    1. Сайхан хэлжээ. Санал нэг байна. Утга зохиолын шүүмж хүчтэй байсан тэр цагт бас өс хонзонгоор, хэн нэгний захиалгаар шүүмж бичдэг байсан үе байсан.

      Delete
  2. магадгүй агуулгаас нь зөрж байж хэлбэр бүтээдэг юм гэж зориглон хэлмээр байх чинь. Solera

    ReplyDelete
  3. Үүнээс илүү сайхан зүйлийг өнөөдөр лав уншсангүй гэж. Харин тэр хоёр шүлгийг зэрэгцүүлсэн нь жаахан тиймхэн байв. Учир нь нэг шүлэг нь дажгүй юм. Нөгөөх хачин байна.

    ReplyDelete
  4. Дундаас доош ёстой үззүүлж өгчээ.

    ReplyDelete
  5. yayaya changa bichijee shuumjine iim baigaam chine nomnoch bas changa baih gj naidaj baina

    ReplyDelete
  6. Батхуяг ах арга бармаар шүлэгтэй хүүхдүүдийг агаарт хөөргөж суудаг юм билээ, энэ дээр яасан бүтээлч зан гаргасан юм???

    Надад лав энэ шүүмж таалагдсангүй.

    ReplyDelete
  7. БАЯСАА НОМЫН ӨМНӨТГӨЛ ШҮҮМЖ ХОЁРТ НОЦТОЙ ЯЛГАА БИЙ. МЭДЭЖ АВАХАД ЗАЛУУ ХҮНД ХЭРЭГТЭЙ.

    ReplyDelete
  8. Тэгэж өмнөтгөсөн хүүхдүүдээ дараа нь яаж шүүмжлэх? Нэг төрлийн чагт тавиад яваад байгаа хэрэг биш юм уу?

    ReplyDelete
  9. БАЯСАА МОНГОЛ ХЭЛЭНД НЭГ САЙХАН ҮГ БИЙ, ЗАСАГ ЗАЯА ХОЁР НЬ МЭДЭГ ГЭЖ. ИРЭХ ҮДЭХ ХОЁРТ МУУ ҮГ УНАГААДАГГҮЙ ЮМ МОНГОЛ ХҮН. АНГЛИД ЯАДГИЙГ БИ МЭДЭХГҮЙ

    ReplyDelete
  10. Харин тэрийг чинь л хэлээд байна л даа, Хуягаа ах аа. Нэг ном гарах гэж байгаа гэж дуулсан. Гэхдээ гарсан гэж дуулаагүй. Та юу ч гэж бичиж болно... Гэхдээ номыг нь гарахаас хэд хоногийн ч өмнө юм бүү мэд, ядаж ганц уншигчийн ч гар дээр очиж амжаагүй байхад нь ингэж өмнөтгөн шүүмжлэх хэрэг байсан юм уу? Ядаж ном нь гараад сарын дараа биш юм гэхэд долоо хоногийн дараа үүнийгээ энд тавьж болох л байсан байх. Гараагүй номыг, уншигдахаас нь өмнө ингэж бичих нь төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгч болсон юм биш үү. Надад бол ёс суртахууны хувьд жаахан харгис санагдлаа.

    ReplyDelete
  11. БАЯСАА ИЙМ НЭГ ҮГ БИЙ,ДАНДАА СҮҮ ӨРГҮҮЛСНЭЭС ХААЯА УС ЦАЦУУЛ ГЭЖ.БИ ЗАЛУУ ХҮМҮҮСТ ХАЙРТАЙ УЧРААС ТЭРТУСМАА АВЬЯАСТАЙД НЬ НЯМДОРЖИЙН ХУВЬД ДЭНДҮҮ ИХ ЦАГААНЫГ НЬ ХАР ХАРГИС ҮГЭЭРЭЭ СҮЛЖ БАЙГАА ЮМ.ЗАЛУУ ХҮН ЦААШДАА ЮУ ЭСЭХИЙГ ҮЗЭХ БИЛЭЭ. НЭГ ТАЛДАА ХАРИН НӨГӨӨ ТАЛДАА МЕНЕЖМЕНТ ГЭДГИЙГ УРАН ЗОХИОЛД ХЭРЭГЛЭХ УХААНЫГ БИД ҮЛ НЭВТРҮҮЛВЭЭС ХЭН НЭВТРҮҮЛЭХ ВЭ ГЭЖ...

    ReplyDelete
  12. ene tagtaa haa yvsan gazraa heruulj yvah yumaa.dajgui bichsen baina shuda.

    ReplyDelete
  13. Shuumjuud chini saijirj bgd bayartai bn. Harin nomnuudiin chini huvid yalanguya eseenii nomniihoo nairuulgd jaahn anhaarmar ym shig. Buteelch hodolmoriig uneleed barashgui ch toond yaraad yahav.

    ReplyDelete
  14. үнэн үг хэлэхийн хүсэх нь сайханч нэрээ тавлих зоригтой байгаасай

    ReplyDelete
    Replies
    1. Chi bid 2 helberiin talaar uur oilgolttoi yum baina. Ooriinhooroo tailbarlah chin saihan bolovch Oort het itgeh chin chamaig bas neg helbert barijee!

      Delete
    2. Uzel bdol shte.

      Delete
  15. Hoyor tuneliin hoorond
    Huden manan tatahad
    Modon hul mini daarav...
    Hervee yag ingej Nyamdorj bichsen bol ta yu geh baisan yum boloo?
    Yur ni bol ner aldar ni negentee olond tanigdsan mundag nairagch l bol bur zarimdaa tsetserlegiin huuhed shig shuleg bichsen ch ter bolgon shuumjuuleed bhgui Harin zaluu nairagchidaas munduguudiig davj garahaar tiim medremj buhii shuleg ch bdag Getel Zaluu gdg utgaaraa ch yumuu daragdaad unguruh, shuumjluuleh met handlaga ajiglagddag.
    Muhus bi buruu ch bodoj bj magadgui l dee
    Zugeer l jalga dovnii uzel gargaj nutgiin neg nuhruu umuurch bichlee gj...

    ReplyDelete
  16. zaluusin urmig n hugalahaar uuutsig n hugalaaa xo. Buteeelch shuumjlel bailgui l yahaw. Gehdee shuumjleh estoi bugdig shuumjleh heregtei. Chi demjeeed baigaaa huuuhduudeee hichneeeen ih hamaraa suhchuuuud yamar yum hiiigd yawaaad baigaaag n hardaggui yumuuuu

    ReplyDelete
  17. kkkkkkkkk ene setgegdeluudeees haraaad chamaig shuumjlel huleeej awdaggui nuhur bna gsn dugneltend hurleee

    ReplyDelete
  18. teneg mal П.Батхуяг kkkkkkkkkkkkkk

    ReplyDelete
    Replies
    1. Hunii uzel bdliig biti ingj shuumjelj bgach!
      Hun bur cham shg baih albagu

      Delete
  19. сайн мууг минь хэлээд өгдөг хүнтэйдээ баярлаж яв ухаантай мал гэж байнаа бас

    ReplyDelete
  20. Уран зохиолын орчинд шүүмжлэл гэдэг зүйл ус агаар мэт хэрэгтэй байгаа. Гэхдээ шүүмжийг утга зохиолын шүүмжээр мэргэшсэн, утга зохиолын онолын өргөн мэдлэгтэй хүн хийх ёстой. Өөрийн үзэл бодол, байр суурь, өөрийн өнцгөөс харж шүүмжийг бичих учиргүй. Учир нь утга зохиол бол ард түмнийх. Хайкуны шүүмж бичих гэж байгаа хүн дор хаяж дэлхийн хайкутай танилцаж, япон хэл сурсан байх хэрэгтэй гэж мөхөс би бодном.

    ReplyDelete
    Replies
    1. Yapon hanzaar l haiku bichih yostoi gej uzej baigaa bol yapon helee sur. Zurlaga, tsohilgo l ni iim sanaag ilerhiilne, iim utgatai geed tailbarla. Altai yazguuryn zalgamal heleer haiku bichij bolohgui gedeg chin harin jinhene HELBER baina daa.

      Delete
  21. "Цагаахан нам гүм" бол хайку шүлэгчдийн төрийн бус байгууллага гаргасан ном биш шүү дээ, тийм байгууллага байх ч гүй байх. Шүүмж бичих гэж байгаа бол судалгаа сайн хийх хэрэгтэй байж дээ. Тэгээд ч Хайку бол гүн ухаан, их мэдрэмж. Энэ шүүмжээс хэрэгтэй хэсэг гэж алга. Хайкуг ойлгоогүй, муулахыг хичээсэн хэн нэгний увайгүй үйлдэл...

    ReplyDelete
  22. Таалагдсангүй..
    Миний нүдээр түүнийг хардаг ч болоосой гэдэг шиг
    Миний уншиж ойлгож мэдэрсэнээр мэдэрдэг ч болоосой гэжжж...

    ReplyDelete
  23. Бидний залууст шүүмж гэдэг бол ус, агаар мэт зүйл л дээ. Тийн учир бидний хайкун түүвэрт шүүмж бичээч гэж хүсч байна. Эндээс би, ХЭЛБЭРДЭГЧИД гэдэг үгний утгыг ойлгох байх гэж бодож байна л даа. Бас нэг зүйл хэлхэд, хайку шүлэгчдийн төрийн бус байгууллага гэж, хэл халтирч хэлэв үү?, хэлье гэж хэлэв үү? би ойлгохгүй байна л даа. Та өөрөө утга зохиолын хүн, тэр дундаа энэ салбарт легц уншдаг нэгэн гэдгийг би мэднэ. Ийм хүнээс дээрх нэршилийг зааж хэлэх нь зохимжгүй санагдаад бичлээ. Утга зохиолын бүлэг, бүлгэм, дугуйлан л гэж байдаг. Энийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Энэ үгээ бодож үзнэ бизээ.

    ReplyDelete
  24. Шүүмжийг уншлаа. Миний хувьд Цагаахан нам гүмд номд өөрийн хайку гэж зориглон бичсэн хэдэн 3 мөртөө оруулсан нэгэн. шүүмж хэзээ хэнээс ирэх бол гэж хүлээж байлаа. Ашгүй гэж олз олсон мэт баясав. 5 7 5 хатуу чанд мөрдлөгийг дагасаар байсан бол японы хайку 16р зуундаа л япондоо булшлагдах байсан бизээ. Миний хувьд хамгийн гол нь бичигчийн сэтгэлийн долгилоор, өөрийн философио байгалийн зураглалтай хослуулж илэрхийлж чадвал хайкун үндэс бахтай хазайхгүй байх гэж үздэг. Мэдээж 3 мөртөөр хүнийг их бодролд оруулж чадах шүлэгчийн авьяас чадвар харагдсан үед тэр шүү дээ. Түүнээс 3 мөрт бүрээ хайку гээд байвал үнэхээр таны хэлсэнчлэн хэлбэрдэлт мөн. Нямдоржийн зарим хайкунаас монгол хүний үнэр нэвт үнэртэж байдаг нь монгол найрагчдийн хувьд ингэж бичигдэлгүй яах вэ гэж сүүрс алдан байхаас аргагүй санагддаг. Нямдоржид амжилт хүсэхийн ялдамд Батхуяг ахаас өөрсдөд зориулсан шүүмжийг хүндэтгэлтэйгээр хүлээнээ.
    аан тийм. Та бидний номыг хайкун шилмэл түүвэр гэсэн гэж бичжээ. Үнэндээ бидний анхны бүтээл бөгөөд алдаа оноо авах гээх юм их байгаа нь үнэн. Монголын хайкучдын Шилмэл түүвэр бол бишээ. Бас бид ТББ бус бичээд л, хөгжөөд байх хүсэл нэгдсэн хэсэг нөхдийн хамтарсан бүтээл юмаа.

    Хөвчид хүдэр эрд дурлав.
    Хүслийг минь тайрахаар
    Хөрөө ирлэн угтана

    энэ хайку гэж ичилгүй хэлэх миний нэгэн шүлэг... Шүүмж хүлээхэд бэлэн П.Надалсүрэн

    ReplyDelete
  25. This comment has been removed by the author.

    ReplyDelete