Дохиогоо хангинуулсаар ОН ЦАГ галт тэрэг ирэх
Дотныхоо аз жаргалыг хүлээж би удаан зогсоно.
Доголон нулимстай сахиусан тэнгэр шиг-ШҮЛГҮҮД
Долоон нөхөр сольсон эхнэрийн гарт хөтөлүүлжээ.
Яруу найраг гэдэг буудал дээр хүн цөөхөн
Яруу найрагчид нь бүр цөөхөн
Давхар эрүүгээ нууж, цаг хугацааны өмнө нүцгэлсэн
Даяанчийн хуурмаг дүртэй гэгээнтнүүд л олон
Хумсаа нуусан мигуй шиг хүүхэн хутагтууд
Хувилгаадын дүр хууль бусаар тоглоно.
Өөртэйгээ эн тэнцэгчийг хайсан дүртэй
Өндөрт нисэгчид газраар ГАЛТ ТЭРЭГ сонирхоно.
Үнэн шүлэг.
ReplyDeleteхарин тийм үү?
ReplyDeleteЭнэ шүлгэнд ямар нэгэн патриарх үзэл агуулга бий юу?
ReplyDelete