Thursday, November 10, 2011

шүлгүүд

Өндөр довжоо, диваажинд ч гангадахаар-ШАТ
Өргөн үүд, алтан бариул, гялгар цонх
Өчигдөрийн зүүд шиг бүдэг бадаг санагдах
Өтгөн саарал манан дундахь-БАЙШИН

Гэрэл гэгээг, талхны булангаар солих
Гэм нүгэл өрөөн дундур сэлгүүцэж
Эрин зууны сүүлчийн яруу найрагчийн
Эмгэн зураг өвгөн нүдээр ширтнэм.

Зүгээр л яг амьдрал шигээ, хайр шигээ
Зүүд шигээ бүгдийг мартахыг хүсээд
Манан доторх Байшингийнхаа цонхоор
Малгайгаа авч хязгааргүйд чулуудаад

         Аврал залбирал хүсэх -Сэтгэлээр
         Арьяабалын цамхаг босголоо.

                                                           2011-07 Дундговь
     

No comments:

Post a Comment