Saturday, November 19, 2011

шүлгүүд

1, Буудал дээр буусангүй, цаашаа жаахан явмаар байна.
Буг чөтгөр шиг буланд суугаад бусдыг ажигламаар байна.
Будан дунд төөрсөн буга гөрөөс шиг хүмүүсийн
Бууж суухыг харсаар, чив чимээгүйд уусмаар байна. 

2, Эцсийн зогсоол та буугаарай
Юу, болчихсон гэж үү?
                        ийм хурдан гэж үү?
Эргэн тойрон харанхуй нөмөрчээ.

3, Гэрлээ гялбуулсаар хажуугаар зөрөх
                                  амьдралын хөсөг
 Гэгээн эх минь...
Явах замыг  гэрэлтүүлээч...

                                                       2011-08-08

No comments:

Post a Comment