Sunday, November 6, 2011

миний шүлгүүд

Шатаж үзээд халууныг ойлгох
Моддыг би зуухандаа чихээд
Намрын сэрүүнд халууцан суухдаа
Нарыг  ямар өнгөөр зурья даа?

Хугарч үзээд зөөлөнг ойлгох
Өвсийг би хадаж зогсохдоо
Өвлийн хүйтэнд нүцгэрсэн талыг
Өрөвдөхдөө ямар нулимс унагаая даа?

Хөлдөж үзээд хатууг ойлгох
Мөсийг би хүлхэж үзээд
Хаврын илчинд уярсан жаврыг
Хаанаа нууж зуныг барья даа?
                                                            2011-07-10

1 comment: