Friday, November 11, 2011

шүлгүүд

Хувинтай ус хөлдөөд
Мөсөн талстууд нарны гэрэлд солонгорно
Хундага хиймээр болор шиг гялтагнаж 
Хутга хиймээр болд шиг харагдана.

Зөгийний үүрнээс зүүж орхисон
Халуухан зуны бодлуудаа авч
Хөлдүү устай хувин дээр асгаваас
Хөхрөлдөх дуу агаарт нисэлдэнэ.

Номонд хавчуулаад мартсан цэцэг
Намрын салхинд хийсэн одоход
Хүйтэн хувинг халуун хэлээрээ долоох
Хүсэл хаанаас оргилно вэ?

                                    2011-11-05     Зүүнсалаа

No comments:

Post a Comment