Tuesday, November 15, 2011

шүлгүүд

Ижил хүйстэн шиг сар тагтан дээр
Илбэчин царайгаараа гайхуулна.
Энэ тамхи хатуу, утаа нь зөөлөн
Гараад ир тамхилья гэж дуудна.
Улалзах цог тодорч төдхөн бүдгэрнэ
Уруул нь цэнхэр, хацар нь  хонхор юм
Цуутай сайхан хүүхэнтэй зүйрлэдэг
Цуурхал байж дээ гэж бодсоор
Тагтан дээрээ сартай хамт
Тамхилахаар гарав.

                                           2011-04-15

2 comments:

  1. Ижил хүйстэн шиг сар? яагаад ийм зүйрлэл авсан юм?

    ReplyDelete