Гацааны өвөл хаалга үүд онголзуулсаар
Цонхны цэцэгс тэс хөлджээ
Гадаа шуламнууд хацраа түнтийлгээд
Жавраар үлээж байнам.
Исгэлэн чацарганаар хандалсан
Халуун цайгаа оочлоод
Ид шид зүрхэнд үзэгдэхийг хүлээж
Эрүүл мэндээ хайрлан амьдарнам.
Гадуур чандаганы гуйвсан мөр дагаж
Гацуур мод сүүдрээ унагасныг хараад
Яруу найргийн хүйтэн үдэшлэгэнд
Ямар халуун хүмүүс ирдэгийг саналаа.
Уулын амны бяцхан байшиндаа
Уусан цайндаа халамцаад
Энэхэн биеэ соргогоор чагнанхан
Эрүүл мэндээ хайрлан амьдарнам.
2011-11-05
Ээ яг үнэн... тэр чинь л чухал юм байна.
ReplyDeleteЭрүүл мэндээ хайрлан амьдрах...
Сая ч үхэнгээ алдсан шүү
Биеэ бодох хэрэгтэй. Би ч гэсэн биеэ бодно оо ах минь.
ReplyDeletehehe. bie ingej het bodoh ni muu shuu.
ReplyDeleteЕр нь зөв шүү. Манай ээжээс авхуулаад Галсан ах хүртэл "Өвлийг өвөртөө оруулвал өвчин авна" хэмээсэн удаатай.
ReplyDeleteби олон юм яртааргүй зүгээр л гоё... тэдрэмж, бас авъяас.
ReplyDeleteсогтуу байсан шүү тэгэд буруу бичижхэж. хэхэхэ
ReplyDeleteүнэхээр их...
ReplyDelete