Sunday, November 20, 2011

шүлгүүд

Дээвэр дээр дураараа үсчих усан дуслууд
Дэлхий дээр зөвхөн нүргээн хаанчилжээ.
Хүйтэн борооны үзүүрийг мушгисаар
Хүч тамир минь барагдах яасан сайхан

Шавхай үсчүүлэн урагшлахыг хүсэн аахилавч
Шарваад зогссон ув улаан машин дотор
Шаралхуу эр, хөмсөг зангидсан бүсгүйг
Шанаагаа тулан цонхоор ганцаар ширтнэм.

Гэв гэнэт нэг дэггүй ялаа  дэргэдүүр дүнгэнэхэд
Гэрэл гийж, тэнгэр хаяарсаныг олж хараад
Гараараа даллан, борооны сахиусыг үдэхэд
Гадаа нэлийсэн их ус мэлийн харагднам.

                                                            2011-06-25  Зүүн салаа

No comments:

Post a Comment