1. Цор ганц хов хоосны өнгө
Цоо шинэ өнгө
Хамаг бүгдийн дотор цагаа хүлээгч
Хав хар өнгө...
"Үүрд" гэсэн худал үгийг сануулах
ҮХЭЛ ГЭДЭГ- ҮНЭН ӨНГӨ
2. Таталцлаас салах мэт жингүйдэж
Тааварлах аргагүй тайвшралд умбасан ч
Он цаг-гэрэлт шувууны цээжинд орших
Орь ганцхан найдвар минь
Сарних гэдэг гунигт үгийг мартуулах
САЛХИ ГЭДЭГ-ЗҮРХ ЮМ.
2011 он
Сонин сайхан шүлэг.бэгтэр
ReplyDeleteГүй ээ бас л их сонин байна шүү!!! бэгтэр
ReplyDelete