Wednesday, November 9, 2011

шүлгүүд

Дуугардаггүй ч бишгүүр эсвэл бүрээ байх
Дундаршгүй хүсэл надад байлаа.
Эм зантай  улаан хотынхоо чихэн дээр
Эгшиглэж байхыг хүсэж байв.

Царгидаггүй ч цан эсвэл хэнгэрэг байх
Цаглашгүй хүсэл надад байлаа.
Дуу дуулиант  улаан хотынхоо тархин дээр
Дуугарч  л байхыг хүсэж байв.

Ам хэлийг минь татаж чангааж байвч
Авиа гаргахгүйг хүсэх болов
Анир гүм чухлаас чухлыг

Анзааралгүй явсаар
БҮГД ЦАН,  ХЭНГЭРЭГ
БҮРЭЭ, БИШГҮҮР болсны дараа
БИ ОЙЛГОВ.

                                                         2011-06-15

No comments:

Post a Comment