Friday, November 11, 2011

шүлгүүд

Эрх чөлөө цонхны цаана хүйтэн салхитай хамт
Энд ганц нэг  хоног саатахыг хүснэ.
Эгнэж зогссон хатуу сэтгэлтэй хананууд л
Эцсийн удаа, эцсийн удаа гэж хашгиралдана.

Аврал эрж, өршөөл хайр хүсэж
Аягатай кофендоо мэхийн есолсон
Эрх чөлөөний өрөвдмөөр царайг хараад
Эцсийн удаа, эцсийн удаа гэж хашгирнам.

Ширээн дээр сүнсгүй мэт тэрийн хэвтэх
Ширэн цүнхнээс -ЭРХ ЧӨЛӨӨ цухалзаж
Илбэн таалах салхины зүрхийг сугалахыг
Эцсийн удаа, эцсийн зөвшөөрөөч гэж
ГУЙНАМ.

                                                  2011-06-15 Зүүн салаа

1 comment: