Thursday, November 17, 2011

шүлгүүд

Домог болохоосоо өмнө шүлэг бичсээр
Домог болохоос илүү сайхан хаана байна.
Харанхуй шөнө тэнгэрийн одод залбирсаар
Харанхуй болохоос илүү сайхан хаана байна.
Нарыг тосож, талын хаяа руу гүйсээр
Нар болох шиг сайхан хаа байна
Намрын хотод зуны мэдрэмжээ хадгалсаар
Намар болох шиг сайхан хаа байна.
Өвлийн шөнө моддын мөчир шиг нэвсийсээр
Өвөл болох шиг сайхан хаа байна.
Илч гэрэлтэйгээ ч мэдэхгүй явсаар
Илч гэрэл бөхөхөөс сайхан хаа байна.
Эндээс одогсдод атаархсаар
Эндээс одох шиг сайхан хаа байна.
Сүүлчийн удаа гэж  амжиж хэлээд
Сүнсээ үдэх шиг сайхан хаа байна
Тэр нэгэн өдөр хэзээ вэ? гэж бодсоор 
Тэр л өдөр ирэхэд...
Өвсөн дунд өвдөг сөхрөөд
Өнөөдрөөс сайхан өдөр үгүй гэж
Өөртөө шивнэнэ, би

                                                    2011-02-15

2 comments:

  1. Намрын хотод зуны мэдрэмжээ хадгалсаар
    Намар болох шиг сайхан хаа байна... гоё байна шүү.

    ReplyDelete
  2. тийм шүү намар болох шиг сайхан хаа байна

    ReplyDelete