Monday, November 14, 2011

шүлгүүд

Хар нялхаас минь дагасан -Айдас
Хаалганы дэргэд бас борооны шүхэртэй
Харсаар байтал цас ганц нэг хаяласаар
Харгуй зам бууралтахыг харнам.


Хөгшин нохой агаар шиншилнэ
Хүмүүсийн хэхрүүлэхийг үнэрлэж цадсан мэт
Хүслийн  зүүгээр амьдралыг нэвт сүлбэх
Хүсэл мөрөөдөлдөө дарагдан алхнам.

Хар захаас цагаан үнэр худалдан авсан
Хайр сэтгэл, үзэн ядалтыг ч авч өгсөн
Харанхуй дотортой том хүн болчихвий
Хар нялхаас минь дагасан- АЙДАС...


                                                            2011-04-14

1 comment:

  1. Erhii huruug mini jindeeh uvluus
    Chigchii huruuguuraa zuugdaj toglono...

    ReplyDelete