Tuesday, November 22, 2011

шүлгүүд

Зуны сүүлчээр, ууланд авираад бууж яваа
Зугаалагч сарны нимгэн гэрлийг
Зузаан хөшигний завсраар сэмхэн харах
Зугаатай сайхан байсан даа?
Ичгүүргүй саран дээр дэгдэж яваа
Ичимхий туулайны зүрх шиг
Улайран буй тэнгэрийн хаяанааас
Усанд явсан нар ухас хийхэд 
 Өвсөнд хоносон бялзуухай сочисхийн
Өмнүүр гараад өрнийг зорив. 

Зузаан хөшгөө гэнэт ярж
Зуныг би гэртээ оруулав.

                                               2011-05-16

1 comment: