Thursday, November 24, 2011

шүлгүүд

                                    Дугаар шүлгүүд
1.    Энэ хүмүүс надтай адилгүй тэд эмэгтэйчүүд
Эмзэг уяхан, ялимгүй гомдомхой
Энхрийлэлд дуртай, ээмэг зүүлт шохоорхдог
Этгээд аашилдаг ч бүгдээрээ надад хайртай

Үдэш зурагтын өмнө нэг суваг дээр төвлөрч
Үгсэж тэд намайг ганцаардуулдаг.
Үс зүсээ харахаар толины өмнө удаан эргэлдэж
Үзэсгэлэнтэй гэж хэлүүлж байж санаа нь амардаг.

Тэд надтай адилгүй бүгд эмэгтэйчүүл
Тэгэвч бүгдээрээ надад хайртай
Нэг нь намайг “хань минь” гэдэг
Нөгөө хоёр нь “аав минь” гэдэг

Эмзэг уяхан, ялимгүй гомдомхой
Энхрийлэлд дуртай, ээмэг зүүлт шохоорхдог 

                                                                          2011 он 

2 comments: