Wednesday, November 23, 2011

шүлгүүд

Ямар ч зайгүй, зууралдаж ургасан өвс шиг
Ялдам үнэрээ гээсэн миний хотын
Ялдам үнэр нь -БИ
Яруу найраг нь-БИ
Гишгэвч буцаж өндийх
Гэрэл гэгээ нь-БИ
Гэм нүгэл нь-БИ
Инээмсэглэл хайр нь-БИ
Эмгэнэл гуниг нь-БИ
Эр зориг нь-БИ
Итгэл найдвар нь -БИ
Ирээдүй нь -БИ
Ууулнаасаа буусан ч гутлаа арчиж сураагүй
Улаанбаатар нь ердөө-БИ

                                                    2011-10-06

4 comments:

  1. та өдөр болгон нэг шүлэг бичээд байн уу

    ReplyDelete
  2. номоо янзлаад янзалсан шүлгээ нэмээд байгаа ухаантай

    ReplyDelete
  3. Ямар ч зайгүй, зууралдаж ургасан өвс шиг
    Ялдам үнэрээ гээсэн миний хотын
    Ялдам үнэр нь -БИ
    Яруу найраг нь-БИ
    Гишгэвч буцаж өндийх
    Гэрэл гэгээ нь-БИ
    ...
    Эмгэнэл гуниг нь-БИ
    Эр зориг нь-БИ
    Итгэл найдвар нь -БИ
    Ирээдүй нь -БИ...
    Янзтай, заза хэлчих олигтой үг алга.
    Ийм эр зоригтой, бардам шүлэг хэрийн хүн биччихгүй байх шүү.
    Олигтой сэтгэгдэл үлдээчих зоригтой хүн ч бас олдохгүй байх вий...

    ReplyDelete