Saturday, November 19, 2011

шүлгүүд

Сэтгэлд түймэр түүнийг унтраах ус алга
Сэнсрэн буух навчис мэт ямар ч үнэгүй
Сэглүүлж гүйцсэн зүрхээ дэмий л өрөвдөөд
Сэрүүн зүүд шиг амьдралаас сэмхэн явахыг
БОДОХ БОЛОВ.
Агаар дахь зуны сэрлүүд шиг гэнэт
Алга болохыг бодох болов.

Яагаад ганцаардсанаа ч мэдсэнгүй
Янгир зогсоолдоо зогсох мэт болжээ.
Эвэр шиг хүнд бодлууддаа дарагдсаар
Нэг л өдөр нисэж одохыг
БОДОХ БОЛОВ.
Амьсгал дахь халуухан хүсэл шиг гэнэт
Алга болохыг бодох болов.

                                                      2011-01-10

1 comment:

  1. би ч гэсэн бодох молов, арай ч эрт юм уу?

    ReplyDelete