Wednesday, November 16, 2011

шүлгүүд

Тийм, ээ тийм толгой дохиж байна
Тэнгэр минь цаг хугацаанд би
Хайртай
Сэхүүн ганган ч хов хоосон
Сэхээтнүүдийн чамирхлаар би түүнийг
Үнэ хүргээд зарчихсан
Газрын зураг дээр хаана ч байхгүй
Гудамж талбай, хот суурингаар сольчихсон
Торгон цамцны ганц ширхэг алтан товчоор
Тооцооны хуудас, өрийн бичгээр тулчихсан
Нэмэр хачиртай хов живийн яриан дээрээ
Нэрэлхүү зангаа нэмж байгаад
Царайгаа огтхон ч хувиргалгүй 
Цаг хугацааг  худалдчихсан
Буруутай, буруутай  хүлээн зөвшөөрч байна
Бурхан минь, цаг хугацаа намайг
Хэзээ буудах бол...

                                                      2011-03-08 

1 comment: