Tuesday, January 10, 2012

шүүмж


                             Ёс суртахууны мєнхийн парадокс буюу П.Батхуягийн туурвил

   Хэд хоногийн ємнє Хvний эрхийн єдєр гэгч болж хэсэг улс талбай дээр цуглан би ч амьд явах эрхтэй, би ч цэвэр агаар амьсгалах эрхтэй гэх мэтийн юм ярьцгаан жаал зогссоныг санаж байна.

     Тэртээ 1948 оны 12-р сарын 10-ны єдєр Хvний эрхийн тvгээмэл тунхаглалыг баталж єєрєєр хэлбэл хvн ямар эрхтэй, тэр нь зєрчигдєх ёсгvй, vvнийг дэлхийн бvх улс мєрдвєл зохих тухай санааг илэрхийлснээс хойш хvний эрхийн єдєр бий болсныг тэмдэглэлцэж vгvйдээ л зурагт, сонингоор яригдаад єнгєрч байгаа нь сайшаалтай. Мэдээж дайны дараахь шинэ политик гvрнvvдийн ашиг сонирхолтой холбогдон гарсан боловч тэнд vгvvлэгдэх санаа нийгмийн нийтлэг хэв ёсныхоо хувьд эртний зvйл. Єєрєєр хэлбэл нийгмийн нийтлэг болох ардчилсан тогтолцоо хамгийн давуу талаа хувь хvний эрхийг хамгийн ихээр дээдэлдэг гэсэн vгээр илэрхийлдэг. Гэтэл энэ яг ийм байж чадаж байна уу, ер нь хvний эрх гэгч юу вэ, яг ямар эрхийг эдлэх вэ, тэр эрхийг хэн, хэрхэн эдлvvлэх вэ гэх мэтийн асуултууд гарч ирэх ба хариулахад тийм ч хэцvv биш санагдаж болох юм. Жишээ нь нэг зохиолыг авч vзээд дараа нь ярилцвал илvv ойлгомжтой болох юм.

Навчаа гэдэг эмэгтэй сайхан амьдрах эрхээ эдлэн эалуудаа одооны ярьдагчлан мєнгєтэй хvнтэй гэр бvл болжээ. Vр удмаа vлдээх эрхээ эдлэн хоёр хvvхэд ч тєрvvлж. Харин тvvний нєхєр сууснаасаа хойш идэж уух эрхээ эдлэн сархад зооглох болов. Бvр vг хэлэх эрхээ эдлэн хvмvvсийн ярьдгаар агсам тавих болов. Ингэж Навчаа машинтай, мєнгєтэй хvнтэй сууснаасаа хойш 25 жил сэтгэлийн дарамттай хvнд нєхцєлд амьдарчээ. 25 жилийн энэ бухимдал эцэстээ бяцхан шалтаг гарахад тайван амьдрах эрхээ эдлэн согтож унасан нєхрєє алж орхиход хvргэжээ. Зовоож байсан нєхрєє алсны дараа сэтгэл санаа нь учиргvй амгалан болж жинхэнэ хvн болж тєрсний эрхийг бие сэтгэлээрээ эдлэх болоод зохиол тєгсєж байна.

Мэдээж Навчаа Монгол улсын Vндсэн хууль, тэр дундаа Эрvvгийн хуулийг ноцтой зєрчиж ялын дээд хэмжээ авахаар болсон байх л даа. Улс амьтан ч "салаад л явчихгvй яасан юм", "хvчирхийллийн эсрэг тєвд хандахгvй яасан юм", "надад хэлэхгvй", "цагдаад л єгчихгvй", "ер нь анхнаасаа яах гэж суусан юм" маягаар єєд уруугvй загнацгаах нь ойлгомжтой. Загнасан шигээ єєрсдєє тийм ухамсартайгаар хандаж чадах нь ч юу л бол. Жишээ нь, vvнийг хєндлєнгєєс хэрхэн тайлбарлах вэ. Энд эрvvгийн хуулийн заалтаас гадна ёс суртахуун, хvний ёс гэсэн ойлголт ороод ирэхээр асуудлыг ээдрээтэй болгож орхино. Мэдээж Навчааг зєвтгєж яасан их зовоо вэ, одоо л нэг сайхан амьдарч эрхээ эдэл гэх гээгvй л дээ. Хамгийн гол нь vvгээр дамжуулан хууль болон ёс суртахууны эвлэршгvй зєрчил, онол практикт биелдэггvй нь их тухай, хувь бодгаль болон нийгмийн vл хvлээн зєвшєєрєлцлийн тухай л энд ярьж байна. Єєрєєр хэлбэл та бидний сэтгэлийн мухарт байх зvйлийг сэдрээж, ёс суртахууны хvнд асуулт тавьж, тавгvйцэхэд хvргэж байна.

Энэ хариултгvй асуулт уран сайхны сэтгэлгээний тvvхэнд янз бvрийн хэлбэрээр гарч байсан ба нилээд сайны тоонд Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романы Родион Раскольниковын дvрийг жишээ татдаг л даа. Уран зохиолыг уран зохиол биш зvйл тєлєєлєх нь их байгаа єнєє vед иймэрхvv хvнд асуулт, гvн эргэлззэ, дотоод бодрол, дэлхийн дулаарлаас дутахааргvй том асуудлыг гаргаж тавьсанд П.Батхуягт нэг удаа толгой дохиж болно. Яг иймэрхvv санаа тvvний "Зvvднээс ирлээ" vгvvллэгт магадгvй илvv гvнзгийрэн туссаныг харж бас болно. Тэнд нэг эмгэн амьдралдаа хvvхэд гаргаагvй боловч зvvдэндээ гурван хvvхэдтэй, харин зvvдний нєхєр нь мєн л архи ууж агсам тавьдаг сэтгэлийн там байгаагаар гардаг. Яваандаа зvvдний дарамт болсон нєхєр нь vхэхэд зvvдэндээ ч, амьдралдаа ч ихээр баярлан хvлээж авч байна. Амьдрал дээрээ зvvдний гурван хvvхдээ хvлээсээр байгаа энэ эмгэний дvрээс сонин зvйлийг харж болох юм. Амьдрал гэгч єєрєє зvгээр л зvvднээс ялгаагvй эсхvл зvvд шиг болсон тухай цаашилбал хvн гэгч зєвхєн сэтгэлийн амьтан, тvvгээр л тэжээгддэг, амьдралын мєн чанар, утга учир зvvд магадгvй зvvд шиг байсан ч хамаагvй тухайн хvнд л утга учиртай байхад оршино гэсэн оршихуйн гvн ухааны бодомж ч байж болох.

Энэ бол нэг талаас зохиогчийн уран сайхны сэтгэлгээний тавилт хоёрын огтлолцсон цэг болж байна. П.Батхуягийн "Бурхангvй газар" /2004/, "Хvрэл зvрх" /2006/, "Vнэд орох цаг"',/2007/ гэсэн хvvрнэл хэлбэрийн богино хэмжээний зохиолын номоос харагдах гол санаа бол хvн хvнээс холдож байгаа тухай, сэтгэлийн мєн чанар єєрчлєгдєж байгаа тухай, цаг хугацааны хvрд амьдралын утга учрыг хувиргаж байгаа тухай, цаг vе сэтгэлийг эвдэж байгаа тухай, нийгэм хvнийг єчvvхэн болгож байгаа тухай хэлэхэд оршдог. Ухаандаа хvн сэтгэлээ ямар нэг багаар арилждаг, дээшээ нисэх далавчийг хvсдэг боловч буух тухай огт бодолгvй vхдэг, мэнгэ авахуулснаар гоо vзэсгэлэнтэй сайхан болдоггvй тухай зарим vед хєнгєн егєєдєн гаргасан нь бий. "Цонх" гэж нэг vгvvллэг байгаа. Би баатартай холбогдож байгаа гурван эмэгтэй бvгд ямар нэг байдлаар цонхоор харагдсан, цонхтой л холбоотой байдаг. Энэ цонх бол єрєєний шилэн цонх биш хvний болж бvтэхгvй дотоод, далд, эсрэг шинжийг эсрэг ч юу байхав vнэн тєрхийг нь харуулдаг єєр цонх юм. Vvнийг зохиолын агуулга болон зохиомжоос тєдийгvй "Цонхоор тусаж байсан нар єєр газрын хэн нэгний цонхоор тусахаар уулсын цаагуур яарч байв” гэсэн дvрслэлээс анзаарах боломжтой. Vvнийг єєр нэг зохиолд цахилгаан шатаар уруудаж байгаа дєрвєн хvнээр бас гаргажээ.

Жишээ нь бєх байрын бvдvvн нєхєр хєлс vнэртvvлж уртын дуу аялж, оюутан байрын хvv цvнх vvрч нvдний шилээ байн байн засаж, vнэртэй ус тvрхсэн эр мєнгєтэй дvр эсгэж байгаа нь єнгєц харахад жирийн л дvрслэл боловч vнэн чанартаа хvн гэдэг гадна талдаа ямар нэг дvр эсгэж, зарим нь тvvндээ итгэчихсэн байдаг тухай харуулсан хэрэг. Цахилгаан шатанд vлдсэн vнэртэй ус тvрхсэн эр бvх хувцсаа тайлаад гарахад хотод ганцаараа л шалдан байсан буюу дотоод сэтгэлийг ил дэлгэхэд нохой хvртэл хуцаж, бусдад их л сонин харагдах жишээтэй. Vнэндээ бvгд л шалдан, шалдлах дуртай ч ичиж айцгаадаг юм бил vv. Бид ийм л нєхцєлд амьдарч, сэтгэлээ ил гаргалгvй, гаднаа ямар нэг хэлбэр илэрхийлсэн єєрсдийгєє бєх, дарга, зохиолч, эрдэмтэн тэргvvтнээр ухааран бараг л итгэж яваа юм даг уу даа.

Хэдийгээр єєрєє мэдэж буй боловч бусад хvн мэдэх вий гэхээс хамгийн их эмээдэг, єєрєє бодохоос ч болгоомжилдог, сэтгэлийн мухарт орших мєнхийн айдас, сэтгэлийн гvн зєрчил бидэнд байдгийг тавлангvй ёжилж байгаа хэрэг. Магадгvй хvний дотоод сэтгэлийн хамгийн эмзэг цэгийг олж єршєєлгvйгээр, нєхєрсгєєр дэлгэж тавихад энэ залуугийн зохиолууд сэтгэлгээний болон уран сайхны байгууламжийнхаа хувьд чиглэгддэгийг тэмдэглэхийг хvсэж байна. энэ нь нэг талаар тvvний бvтээлийн онцлог, нєгєє талаар єнєєгийн хvvрнэл зохиолын талбарт ялгарах байдал, бичлэгийн илvv сайн шийдэл хэмээн ойлгогдож байна.

Ер нь єнєєгийн хvvрнэл зохиолд Г.Аюурзана, М.Эрдэнэбат нарын єєрийн єнгє тєрх бvхий зарим нэгийг эс тооцвол хєгшин хєвєєгvй бичлэгийн нэн ядуу тvвшний эротик, адал явдал гэсэн хэрэглээний гэгдэх сэдэвт баригдаж явцууран тєрєл зvйлийнхээ хувьд уран сайхны уналтад орсныг би хувьдаа тэдний буруу юм уу, чадваргvйнх гэж vзэхгvй байна.

Учир нь тэд маань авьяас онгод нь бадарч, ааг омог нь багтаж ядан жинхэнэ сонгодог бvтээл туурвих гээд загатнаж байхад нь тvvнийг нь хvчээр болиулдаг айхтар зvйл бий болсон нь главлит юм. Биднийг социализмын материал техникийн бааз байгуулаад шувтрах тийшээ хандаж байх vед ийм нэртэй хадны мангаа байсан бєгєєд уран сайхны сэтгэлгээг боомилдог системийн согог байсныг улиг болтол ярьсан нь энvvхэндээ гэхэд зарим нэгний зохиол бичиж чадаагvй буруугаа чихэх далим болсон нь ч бий. Гэтэл єнєє vед энэхvv "главлит" устсан мэт ярьдаг ч зvсээ хувирган бvр нууц байдалд шилжсэнийг уран зохиол урлагийн байгаа байдал єєрєє хэлээд єгч байна биш vv. "Главлит"-ийн vйл ажиллагаа илvv олон хvнийг хамарч манай зохиолч нєхдийг бараг бvгдийг хяналтандаа авсан байх гээд байна. Орчин vеийн "главлит" гэж юу вэ гэвэл цоолуулах дуртай энгэр, юм орох тусам ихийг нэхдэг ходоодонд зvсээ хувирган нуугджээ. Энэхvv "главлит"-ын vйл ажиллагаа илvv эрчимтэй, хамгийн гол нь амжилттай явагдаж байгаа нь уншигчдаас илvvтэй хэдэн зохиолчдыг маань арай ч дэндvv тамирдуулж байгааг хараад зохиолчдоо хайрлан, бухимдал дээд цэгтээ хvрч байгааг хэлмээр байна.

Азаар "главлит"-ээс нуугдан далдуур ч гэсэн уран сайхныг, сэтгэлийн хєдлєл тайвшралыг илvvтэй эрхэмлэгч цєєн ч атугай аль ч цаг vед байсаар л иржээ. П.Батхуягийг тийм нэгэн гэдгийг би гэхээсээ илvvтэй бичсэн зvйлс нь хэлж байна гэвэл хэн хэнд маань амар биз. Тvvний "Хvрэл зvрх" хэмээх vгvvллэгт би баатар нэгэн тємрийн хог шахуу хvрэл зvрхийг єєрийн зvрхтэй адилтган бодсоор яваандаа тийм болж, алга болгосноо vхэх шахан хаширч,улмаар нvхлэх гэснээс болж тэндээс нь цус гаран єєрєє vхдэг тухай гардаг. Амьдралд байж боломгvй vлгэрийн ч гэмээр зvйл мэт боловч баатрын vхэл тэр хvрэл зvрхэнд биш харин єєрийн дотоод сэтгэлээс нь хамааралтай тухай хэлж байгаа хэрэг. Яг л "Vрэгдсэнийг хvлээгч"-ийн євгєний сэтгэл шиг гэсэн vг л дээ. Ялгаатай нь зохиомжийн хувьд огт єєр шийдлийг эрэлхийлж, баатрын сэтгэлийг амьдралаас холдуулан хийсвэржvvлж vл ялих тємєртэй"холбосон нь нєгєє бодлын єнєє цагт хvний сэтгэл тємєрт их ойртож, тємрєєс хамааралтай болж байгаа тухай давхар илтгэх юм.

Ер нь тvvний хvvрнэл хэлбэрийн бvтээл ялангуяа зохиомж шийдэл, баатрын холбоос, диалектик зєрчлийн хувьд Акутагаваг санагдуулах vе байдгийг нэг vгvvллэгт нь Акутагавагийн "Аалз" зохиолын эхлэлээс гардгийг ч юм уу, Акутагаваг нэгэн баатраа болгон сvлжилдvvлснээс ч хэлж байгаа хэрэг биш юм шvv. Энэ санагдуулах гэдэг нь ямар нэг плагиат, сэтгэлгээний зээлдэл гэсэн утгаар дурдсан биш, харин ч эерэг талаас нь ойлгож байгаагаа хэлэх нь зvйтэй. Угаасаа хvн тєрєлхтний сэтгэлгээний ертєнцєд ийм зvй тогтол байдаг бєгєєд асуудлын гол нь механикаар хандах хандлагадаа л оршдог гэнэм. "Хvрэл зvрх" маягийн зохиомж "Сар луу шидсэн чулуу" vгvvллэгт гарах ба баатрын толгойд шидсэн чулуу нь сарны чулуу болон орох буюу єєрєєр хэлбэл амьдралын ухаарал болон ойлгогддогоороо ялгаатай юм. П.Батхуягийн хvvрнэл зохиол дотор "Сохор муур", "Єд", "Тийм нэг инээмсэглэл", "Амьдрал", "Миний хийл" зэрэг vгvvллэгvvд vгvvлэмжийн хувьд, систем шугамын хувьд євєрмєц шийдэлтэй болсныг хэлэх ёстой.

Нэгэн сохор эрийг хотынхон нь их єрєвдєж туслахыг хичээдэг тухай "Сохор муур" vгvvлллэг эхэлдэг. Харин гар хvрсэн, уулзсан болгоноо хараагvй болгодог сохор хvний тухай зохиолыг хотынхон уншсанаар нєгєє сохор залуугаас бvгд дєлєх болдог. Vvнийг мэдэрсэн залуу хvнд гай болохгvй гэсэн сэтгэлдээ хєтлєгдєн хєл хорин гэртээ суужээ. Эцэст нь нэгэн муур тэжээх болсон ч муур сохорч улмаар єєрийгєє буруутган амиа хорлож vхсэн болохыг єдрийн тэмдэглэлээс нь олж уншсанаар зохиол тєгсєж байна.

Энд vйл явдлын vндсэн шугамаас гадна зохиолын гол шалтгаан, холбоосыг агуулсан давхар шугам гарч байна. Энэ нь ямар ч бодит логик холбоогvй боловч шалтгаан нь болж байгаагийнхаа хувьд єєрєєр хэлбэл хотынхон сохор хvний тухай ном уншсанаар сохор залууд хандах хандлага нь єєрчлєгдєж, залууг хєл хорих, цаашилбал муур сохрох, амиа хорлоход хvргэж байна. Vнэн хэрэгтээ хотынхон бvгд нийлээд сохор залууг алжээ. Энэ тохиолдолд сохор залуугийн ёс суртахууны итгэл vнэмшил єєрийг нь vгvй хийхэд хvргэж байна бус уу. Бусдад ямар нэг байдлаар хор хvргэхгvй, тєвєг удахгvй гэсэн хvн ёсны сэтгэл нь хэнд ч хэрэггvй нэг муур сохорсноор єєрийгєє уучилшгvй байдалд оруулж ямар ч эргэлзээгvйгээр хvзvvндээ олс углахад тулгаж байна.

Утга зохиолын онолд бусдын тєлєє гэсэн, єєрийгєє ямагт сvvлд нь тавьж хvний гэгээн чанарыг эрхэмлэж, ёс суртахууны бэлгэдэл магтуу болсон дvрvvд эмгэнэлийн сонгодог жишээ болдог гэж тодорхойлдог. Гэхдээ энд сохор залууг сайн хvний туйл болгож хотынхныг бvгдийг ёс суртахуунгvй гэж ойлгоход бас л тєвєгтэй. Зvгээр л гэн зохиолд итгэсэн байна уу, хийсвэр зvйлд автсан байна уу хамаагvй хамгийн гол нь хотынхныг єєрсдийгєє нарийн яривал vр хvvхдээ амьдралаа бодож, сохрохыг хvсээгvйнх нь тєлєє /сохрох, сохрохгvй нь чухал биш/ буруутгах нь хvн чанаргvйгээр нь дуудах нь ямар л бол. бид дахиад л шийдвэрлэхэд тєвєгтэй ёс суртахууны зєрчил, хvлээн зєвшєєрєгдсєн хэм хэмжээний эсрэгцэл, хvнд асуултад тулж очлоо.

Ийм асуултад ерєєсєє абсолют vнэн хариулт гэж vгvй бєгєєд vvнд хариулахдаа гол нь биш vvнийг нэлээд євєрмєцєєр гаргаж тавьж, амьдралыг єєр єнцгєєс харахыг ятгаж, болж бvтэхгvй юм бидний санаснаас ч их байгааг анхааруулж, аливаа юмны мєн чанар асуудлыг улам бvрхэгдvvлж байгааг уран зохиолын хэлээр, уран сайхны баатраар, бэлгэдэлт дvрслэлээр, зохиомжийн євєрмєц хэлбэрээр нээж гаргасан нь бидэнд vнэ цэнэтэй юм. Энэ бол зvгээр цаг vеийн шvvмжлэлт санаа тєдий биш єргєн хvрээгээр ярих юм бол хvн тєрєлхтний тvvхийн туршид байсан, хvний уг язгуур чанарт байх тийм л "гажуудлыг" ярьж байгаа хэрэг л дээ. Гэхдээ энэ нь эргээд бидний амьдрал гээд байгаа зvйлийг нєхцєлдvvлж, бидний ойлгож тєсєєлдєг тэр л мєн чанар, утга учиртай болгож харагдуулж байгаа нь лав л vнэн юм. Єєрєєр хэлбэл хvн болгон ухамсраараа єєрийгєє зохицуулж, ухамсаргvй сэтгэлээ удирдаад байж чадна гэдэгт нэг л итгэхгvй байна. Хэрэв тэгж гэмээ нь Гегелийн хэлсэн vг биеллээ олж, хvний болон амьдралын одоогийн мєн чанар огт єєр утгыг илтгэх болно байх шvv. П.Батхуягийн зохиолууд хэлбэрийн чєлєєт байдлаараа, эрэлхийллийн чанартайгаараа онцлогтой бєгєєд нэлээд сонин зохиомжтой vгvvллэгийн нэг нь "Єд" гэж болно.

Бадрангуй тэмvvлэл мєрєєдєлтэй нэгэн залуу хэрээний єд олж тvvгээр зохиол бичих бєгєєд бичсэн зохиол дотор нь єнєєх єд заавал гарах болдог тухай vгvvлдэг. Хэрээний єд нэг талаас зохиолын санааг хєтєлж, нєгєє талаас бэлгэдлийн утга агуулж, ямар нэг зvйлийг тєлєєлсєн дvрслэл юм. Єдний vнэ цэнийг зохиогч эхэн хэсэгт нь хангалттай тодруулсан ба тухайлбал навчгvй мод, тэнд ирж суусан бясалгагч хэрээ,тэдгээрийн бодол, хэрээний биенээс салсан єд газарт буухдаа уйлж байгаа, єдний хvсэл бvгд л єд ямар нэг онцгой болох тухай, магадгvй онгод, авьяасын биелэл болгон харагдуулж байдаг. Залуу олсон єдєєрєє зохиол бичихэд тvvнээс огт хамааралгvйгээр бичигдэж, тэр бvv хэл хvчээр єєр юм бичихэд бичигдэхгvй, ямар нэг vл vзэгдэгч бичvvлээд байгаа нь Батхуягийн урлаг уран зохиолыг vзэх vзлийн нэгэн илрэл, ойлгох ойлголт цухалзаж байна гэлтэй. Ийм нєхцєлд єндєр ухамсар бvхий зохиолч vнэгvйдэж, зохиолчийн хєндлєнгийн оролцоог vгvйсгэсэн, зарим тохиолдолд зохиогчийн vхэл гэж бичдэгээс арай биз. Нэг сонин зvйл бол зохиолын баатар залуу эрийн хэрээний єдєєр бичсэн нэг зохиол нь Батхуягийн бичсэн нэг зохиол тодруулбал энэ бичиглэлийн сэдэл шалтгаан болгон эхэнд дурдаж байсан Навчаагийн тухай vгvvлдэг "За сайн байна уу" гэх зохиол тэр чигээрээ байх юм.

Зvгээр л хэлбэр хєєцєлдсєндє ингэсэн гэж бодохгvй байгаа ба уран сайхны сэтгэлгээнд шинэ содон зvйл ч биш нєгєєтэйгvvр зохиол дотор єєр нэг зохиолоо баатраараа бичvvлж байгаа нь зохиомжийн євєрмєц сvлжээнээс гадна бидний мухардсан єнєєх ёс суртахууны айхтар асуултыг Батхуяг єєрєє ч биш, зохиолд гарах залуу эр ч биш чухам л хэрээний єд л бичиж байгаа нь цаанаа учиртай ажгуу. Магадгvй Батхуягийн гарт vзэг биш, мэдээж хэнд ч vзэгдэхгvй хэрээний єд байдаг ч юм бил vv. Пvрэвхvvгийн Батхуяг гэх овог нэрээр нь дуудахад зохиолч "биш" сонсогддог энэ залууг хэрээний єдєє шургуулгандаа хийж мартах юм уу эсхvл бvр анх олсон газраа нєгєє хєгшин модны ёроолд буцаагаад аваачиж тавьчихгvй байхыг хvсмээр байна. Учир нь би хувьдаа Батхуягийн ширээн дээр хэрээний єд байдаг тєдийгvй тэр нь гараар нь бичvvлдгийг хараагvй ч гэсэн шууд хэлж чадах байна.

Нэмж хэлэхэд єнєє главлитэд єртсєн зарим нэгэн зохиолчдодоо тэр хэрээний єднєєс нэг нэгийг єгєєд муусайн зохиолыг ёстой нэг бичvvлэх юмсан даа, санаагаар болдог бол.

Хэлбичгийн ухааны доктор А.Мєнх-оргил

1 comment: