Tuesday, January 10, 2012

шүүмж


Үнэнд хүрэх зам
           Монголчууд ялимгүй сониуч зантай хүмүүс нэг юм сонсохоороо цаг хугацаанаас хоцрохгүй гэсэн мэт ам дамжин ярьцгаана. Энэ нь нэг талаараа авууштай ч нөгөө талаараа ихээхэн учир дутагдалтай зан юм шиг надад санагдана. Үгүй бол идэх хоол ч юм уу өмсөх хувцас шинээр гарч ирвэл хужрын мал шиг түүн рүү шуурцгаана. Энэ байдал биднийг гадаадын эрхмүүдэд этгээд хачин харагдуулдаг нь тодорхой. Ямартаа ч  ядуу буурай нийгэм, хүчгүй төрийн бодлого, юм үзэж нүд тайлаагүй үндэстэн болж харагддаг биз.
         Сүүлийн үед  манай дээдсүүд нэг өрөвдөлтэй болоод ичмээр юм ярьдаг болов.  “ Бид болоод л ирсэн, болод л байна ” гэж. Энэ ядмагхан өгүүлбэрийг бид лав 20 жил сонслоо. Одоо хангалттай юм биш үү! гэх бодол үе үехэн дотроос хүчтэй төрнө.   Бид баян уу? БАЯН, бид баялагтай юу? БАЯЛАГТАЙ. Харамсалтай нь газрын доорх л баялаг, баяжих яриад байгаагаас биш өөр нэг баялагийн тухай ам нээхгүй удаж байна.
     Тэгвэл та нар юугаараа баян вэ?
    Энэ асуултыг хэн нэг нь хэзээ нэгэн цагт надаас ч юм уу? Эсвэл өөр хэн нэгэнд чинь тавих байх.  Тэгвэл би л хувьдаа хэн гуайн ч өмнө нүүр бардам ТҮҮХ СОЁЛ, ХЭЛ УРАН ЗОХИОЛООРОО баялаг гэж хэлнээ. Ингэж зориг бардам хэлэхэд хүргэсэн Монголын үе үеийн номч мэргэдэд мэхийн талархнам. Харин шинэ зуун гарсанаар нэг үгээр 21 зууны монголын уран зохиолд ямар өөрчлөлт шинэчлэл гарсан вэ? Бидний бодож байгаагаар сэтгэхүйн болоод суурин иргэншилтэй хэв шинж бүхий уран зохиолын үе эхэлсэн санагдах юм. Өчүүхэн миний ажигласнаар уран зохиолын энэ л зүг чигийг сүүлийн үеийн залуус маань олж хараад байгаа нь бахархууштай ч үнэн мөн чанар нь юу вэ гэдэг асуултанд бүдрэх вий дээ. Хэдийгээр би ч ялгаагүй өмнөх уран зохиолын чиг хандлагаас арай өөр хэв маягаар бичихийг оролдож байгаа боловч одоохондоо бичсэн бүхэн минь санасанд үл хүрнэ.   Санасанд хүрэхгүй ч надад үүнээс ухрах зам байхгүй сонголт нэг л байдаг би тэр нэг л сонголтыг сонгосон болохоор мэдээж боломж буй.
     Энэ цаг үед уран зохиол яруу найрагт эргэлт буцалтгүй дурласан миний үеийн олон залуусын бахархах сэтгэл нэгэн хүнийг бодохоор өөрийн эрхгүй төрнө. Тэр бахархал төрүүлэгч бол ноён ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ.  Товчхондоо түүний саяхан хэвлүүлсэн “Залбирлын эссээс ” номонд орсон “Шинэ хүн”, “Үргэлжлэл бий”, “Таамаглалууд”  хэмээх богинохон эсээнүүд. Энэ л эсээнүүдийг уншаад ямар ч цаг үеийг уран зохиолд мөнхлөн үлдээх хүч хэн нэгэнд байдаг гэдэгт бүрэн дүүрэн итгэнэм.!
Суурь шинжлэх ухаанд баталгаа баримт нотолгоо чухал байх л даа? Тэгвэл уран зохиол судлалд хамаг юм таамаглалаас эхэлдэг билээ. / П.Батхуяг “Залбирлын эсээс” 19- р тал/
  Чухамдаа таамаглал байна гэдэг бидний хэлдгээр хоорондоо зугаа болгож ярьдагаар НЭГ ЮМ БАЙНА гэдэг шүү дээ. Харин юу бий вэ? Миний бодлоор ердөө л таамаглал бий. Түүнгүйгээр зөвхөн уран зохиол ч бус хүний амьдрал ч утга учиргүй болох юм шиг санагдана.
Суурь шинжлэх ухаанд зөн совин, мэдрэмж, онгод чухал биш байж магадгүй. Харин уран зохиол энэ бүхэн хамгийн чухалд тооцогдоно.  / П. Батхуяг “Залбирлын эсээс” 19-р  тал /
   Энэ бүхнээс ЯАГААД гэсэн ялимгүй гэнэн ч байж магадгүй асуулт урган гарна. Дээр дурьдсан бүхэн уран зохиолд чухал байдаг учир нөгөө “таамаглал” бий болгоход хүргэнэ. Харин одоо  ЯАГААД гэдэг асуулт хэрэггүй болох биз, ээ.
  Олон хүн уран зохиолоос баримт хайх болжээ. Баримтат уран зохиол ирээдүйд мандан бадрана гэж зориг бардам хэлэх болов. / П.Батхуяг “Залбирлын эсээс” 20-р тал / 
 Нээрээ ч тийм юм уу? гэж бодогдоно. Харин үүнийг уран зохиол шүүмжлэгч судлаачид мэддэг байж бичдэггүйд гайхна. Баримт уран зохиолд чухал болоод байгааг.  Зохиолчийн хувьд эсээ бүхэндээ баримтыг ашиглаад байгаа нь үнэнд хүрэх замд нэг алхам нэмж өгсөн юм. Монголын уран зохиолын таамаглал хаана тасраад хаана эргэн ирснийг ч энд олон жишээн дээр тайлбарлажээ.
Таамаглал зүгээр нэг нүцгэн таамаглал байхаа аль эрт больсныг бидэнд сануулжээ.
  Батхуяг багш /манай үеийхэн түүнийг бүгд багш гэдэг / өөрийн БЛОГ дээрээ “Бид шинэ биш ч хуучин байхыг үл хүснэ” гээд биччихсэн байхаар нь анх уншаад л ямар өөдрөг сэтгэлтэй хүн вэ? Үгүй бол их л шинийг эрэлхийлдэг хүн юм байна даа гэж тухайн үед бодож байсан маань ч талаар болсонгүй. “Залбирлын эсээс ” номонд орсон “Шинэ хүн” эссээнд тэр өөрийгөө чухам хэн болохоо бичсэн нь ГАРЦААГҮЙ хэмээн бодогдов.
Тэр эсээнд “Бидний л төсөөллөөр ХУУЧИРСАН гэх юмсын дотор хаа нэгтээ дахин шинэ болохын үүдэл нуугдаж байдаг ажээ. Тэгэхээр ертөнцийн бүх зүйлд шинэ, шинэ, шинэ эхлэлүүд хадгалагдаж  байна. / П. Батхуяг”Залбирлын эсээс” 43-р тал  /  
 Энэ л эсээ бидний ой ухаанд үлдээхийн тулд ч юм уу, эсвэл мартаж үл болно гэж сануулахын үүднээс ШИНЭ гэх үгийг гурван удаа давтан бичжээ. Гэтэл бичихгүй ч байж болох байсан шүү дээ? Гол гурав дахин бичсэнд л хамаг учир шалтгаан нь мөн зохиолчийн юуг чухалчилж буй нь илэрхий байна.  Эндээс л тэрээр үнэнд хүрэх замд хоёр дахь алхмаа хийжээ.  
Харин оюун санааны хувьд дахин шинээр хэд ч дахин эхэлж болно гэсэн үг. Ер нь зохиолчид хэдий нас өндөр болсон ч  оюун санаа нь үргэлж шинэчлэгдэж байдаг гэдэгт хэн ч болов эргэлзэхгүй биз, ээ.  Тэгвэл мөн л энэ эсээнд ийм нэгэн эргэцүүлэмж зурсхийгээд ороод ирнэ.
   Бидний оюун санааны түвшинд гэгээрэлд дөхөх үг ердөө ШИНЭ, гэгээрэлд хувилсаныгаа шинэ хүн хэмээн даруухнаар нэрлэмээр ч юм шиг. Харин шинэ дүр үзүүлэгчдийг юу ч гэмээр юм бэ? Тэр дүрдээ хачин сайн хувирч, Орос манай хоёр шиг “ народный артист ”- уудтай оронд тэр цол гавъяаг хүртэхээр хэмжээнд “Шинэ дүр ”-д тоглож байна / П. Батхуяг”Залбирлын эсээс” 45-р тал/ 
 Нээрэн ч тийм юм уу гэж бодож суулаа! Энэ цаг үед шинэ дүр бүтээгчид дэндүү олон болжээ. Цагийн шалгуураар жинхэнэ ШИНИЙГ БҮТЭЭГСЭД үлдэж бусад нь хамхуул мэт хийсэн одох буйзаа.
Үе үехэн хэнд ч хамаагүй хэлмээр ч юм шиг,  яг хэлэх гэхлээр хэлж болдоггүй нэг үг байдаг даа. Тэгсэн атал сэтгэл зүрхэнд байнга “дараас” болж явдаг тэр л үгээ багш маань хэлсэн юм болов уу?
 Үнэндээ миний бодлоор тэр л “дараас” мэт үгсээ хөнгөлсөн нь “ Үргэлжлэл бий ” хэмээх эссээ байлаа.  Энэ эсээний талаар өөр нэг нартай өдөр бичиж болох боловч сэтгэл дотроо нэг юм, юм ч юу байхав дээ ”дараас” үлдээмээргүй санагдлаа. Эсээнд өнгөцхөн харвал аавын тухай гарах боловч яг үнэн хэрэгтээ ҮРГЭЛЖЛЭЛИЙН тухай сэтгэлд хоногшсон гэгээн зүйл гэрэлтэн байна.
Бидний багад шөнө дөл болтол аав минь ном уншаад суучихдагсан. Нойроо умартан байж ном унших ямар учиртайг би одоо бол харин хэнээс ч асуулгүй нарийн учрыг нь гадарлах болжээ. Үнэхээр “амтанд орно” гэдэг үг тэр таашаалыг бүрэн илэрхийлж чадахгүй. Магадгүй “соронздон татах” гэдэг үг л дөхөж болох юм. Тийм нэг хэсэн Орхан Памукын эсээнд мөн бий. “Заримдаа аав диван дээр тэрийн хэвтээд гартаа байгаа ном сэтгүүлээс харцаа салгаж, оюун санаа нь хязгааргүй мөрөөдөлд умбан, бодол дотроо төөрчихсөн мэт байдагсан ” гэж буй.  
  Зохиолч яагаад заавал энэ дурсамжуудыг бичсэн гэж, ном гэж юу болох номны амтанд орох гэж яадгийг эсээгээрээ дамжуулан уншигчдад нэгийг бодогдуулна. Мөн тэр хүн номонд ямар дуртай байсан, тэр хүний үргэлжлэл хэн бэ? гэдгийг ч бас энэ эсээг уншсан бүхэн ухаарах буйзаа.
   Аав минь “ Хүрээ хөвгүүд”-ийн нэгэн удаагийн цугларалтаар бидэнтэй тааралдаад”  та нар, танай үеийнхэн одоо олуулаа байна. Хорин жилийн дараа хэдүүлхнээ  үлдэнэ. Уран зохиолын амьдрал шиг хатуу болоод өршөөлгүй зүйл байхгүй.  Хэн авъяастай нь бас хэн ухаантай нь тодорно гэж билээ. Одоо бодоход тэр үед бидэнд ийм үгийг цөөхөн зохиолчид итгэж хэлдэг байжээ.
  Харин тэдэнд гарцаагүй үнэнийг хэлсэн хүн нь Батхуяг зохиолчийн аав нь байжээ. Энэ үгийг хэн хүн хэлээд байхгүй.  Ямар нэгэн байдлаар уран зохиолд холбоотой, хайртай хүн л хэлэх биз,ээ. Магадгүй П.Батхуяг багшийг энэ замыг сонгоход хамгийн ихээр нөлөөлсөн хүн ААВ нь.  Түүний үргэлжлэл П. Батхуяг.
Харин энэ хүний үргэлжлэл хэн болохыг нь хэлж мэдэхгүй юм. Шавь нар бидний дундаас эсвэл  хоёр хөөрхөн охиных нь нэг байж мэднэ. 
   Аливаа бүхэнд үргэлжлэл байдаг, үргэлжлэлгүй тасрах нь ч бий. Харин  ЯРУУ НАЙРАГ, УРАН ЗОХИОЛ ямар нэгэн мэргэжил биш тул хэлэхэд бас л хэцүү. Энэ хэцүү бүгдийг даван туулж, уран зохиолын ертөнцөд үнэнчээр үлдэх бол тухайн хүний хамгийн том бөгөөд бахархууштай хувь заяа юм. Хэдий дайрч доромжилж, шахаж хавчиж, ганцаардуулан цөлөх тусам зохиолч яруу найрагч хүн улам хурцлагдана уу л гэхээс хэзээд үл мохно. Түүний номыг уншаад үнэнд буйд итгэсэн үнэмшил минь улам бадрав.
Монголын уран зохиол цаашид ямар замаар явах нь биднээс шалтгаалах тул одоо болоод ирээдүй үед ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...


                                                2012.01.03  УБ. Хот.
                                                   Б. Хадбаатар.

7 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Нилээд хэдэн өгүүлбэр аман дээр гарч ирээд буцаагаад залгичихаад гарав. Эхлээд үг хэлээ хямгадаж сурах минь.

    ReplyDelete
  3. Одоо багштайгаа адилхан бичиж чадаж байгаа юм чинь ирээдүйд их юм дуулгах байх аа, Хадбаатар... Хоёуланд нь АМЖИЛТ хүсье.

    ReplyDelete
  4. Сайхан бичсэн байна шүү. Хадаа маань хад адил тогтвортой сууж бат бөх гэгч нямбай бичсэн санагдлаа хэхэ.

    ReplyDelete
  5. чадах ядхаараа л нухсан...

    ReplyDelete
  6. Харин энэ хүний үргэлжлэл хэн болохыг нь хэлж мэдэхгүй юм. Шавь нар бидний дундаас эсвэл хоёр хөөрхөн охиных нь нэг байж мэднэ.

    Hadaa duu saihan bichjee. Hadaa neg saihan chanar bii. Alivaad yalanguya uran zohiold chin setgeleesee handdag. Aviyas ni tulheed l humuus tiimerhuu handlaga gargadgiig bi gadarlahaar bolj l dee.

    Shuumjiin huvid ch taalagdlaa. Yahav HUyagaa ah gar hurch helbershuulsen baina. Uudel hiigeed urgal sanaanuud ni hHadaagiinh l baina sh dee. Huuhed uulj goochlohgui shuu humuus ee.

    Gazluu bariin am luu galzuu hun bish iim humuus l garaa hiideg yum.

    ReplyDelete