Wednesday, November 10, 2010

Савка бид хоёрын дунд боссон олон жилийн дурсамж арван боть номонд багтахгүй л байх даа? Хүрээ хөвгүүд хэзээ ч хөгийн тавчикнууд шиг люмпен явдалтай түмпэн царайтай байгаагүйг би хаана ч ам бардам хэлнэ.

 Хүрээ хөвгүүн Савка уг нь Гончигийн Ням-Очир
Нэг ийм явдал болсон юм. Савкагийн гар утас хангинав. Утсаа аваад "Гончигийн Ням-Очир байна"  Харин өөдөөс нь Гончиг нь байна, аа. Өө, аав юу байна. Энэ бол зүгээр захын явдал... Арилан дэлгэрсэн Монголчууд дайны нийтлэл бичих аавын хүү хавьд харагдахгүй байгааг бас би хаана ч хэлнэ. Санамсаргүй цаас ухаж суутал одоогоос 20 жилийн өмнө шахуу бичсэн муу найзын минь хэдэн шүлэг гараад ирэв. Ингээд түүний эртний шүлгүүдээс...
                *                  *                  *

               Цаазаар авахуулахын өмнөх агшин 
 Сөхөрцгөө хөвгүүд минь
Цөс ихт баатрууд минь
Сүлд дууллаа түрцгээ
Сүйрлийн өмнөх энэ хоромд
Сүмийн хонх шиг жингэнцгээ
Сүүлчийн сумыг харин өөртөө үлдээж
Царайлаг чөтгөрийн барьсан
Цомтой архи шиг гударцгаа, ТЭНД
Сөхрөн унаж домог эхлэх тэр л агшинд
Сүрэг шувууд нисэн сүнсийг чинь үднэ
Сөхөрцгөө хөвгүүд минь
Цөс ихт баатрууд минь
Цөхөрсөн эхийн чинь нулимс
Цардсан шалыг дэвтээсэн юм.

                                                                                  1991 он
       /Аяа, наймдугаар ангийн НУСГАЙ ийм шүлэг бичиж байв шүү? /

           *                      *                        *
Эль хульхан ахуй эзэн мэт дүнсийж
Эргэлдэн хуйсагнах салхин гунигт дуунаар баясгадаг
Ёрын хүйтнээр цайран харагдах өвлийн талд
Ёдорын мод үзэгдэх нь миний шарил аж.

Аванхайлах чивэлийн үүлс дорнын сарыг гутааж
Адгуусан цэнгэл араатны явдалт хотын гудамж руу
Амраг минь цагаан өмсгөл, гашуудлаан тайчиж, нулимсаа арчаад
Амандаа хойтохын ерөөл уншин эргэж харалгүй одов, оо

                                                                 1990 он
      /Аяа,  долдугаар ангийн НУСГАЙ ийм шүлэг бичиж байв шүү? /
                     
           "Beаuty salon"-ны шөнийн тэмдэглэл 


"Beаuty salon"-ны үүдэнд бяцхан гөлөг шиг боорлоцгоо
Баян Америкийн гээсэн Жоржын хөргийг үнсэцгээ
Хээнцэр гоо охидод анхны харцаар дурлаж
Хэрэг болгож тэдэнд хямдхан зүрхээ бэлэглэцгээ

Хэрхэвч тэд татгалзахгүй би мэдэж байна
Хэзээ хойно урьд ч татгалзаагүй булбарай бие цогцос нь
Хувь заяаны шөнө, бал сарыг хүлээхгүй
Хундага шарз өргөж, Христосыг зовлонгоос чөлөөлцгөө
Янаглацгаа...
Та нар минь бүжиглэж наргицгаа
Тансаг сайхан жаргаж, нүгэлт нар мандахад
 "Beаuty salon" -ны бүдэгхэн гэрэлт шөнийг хүсээд
Бүтэн өдөр энд гиюүрэх болно,оо come on

                                                                    1992 он
                     13-р дунд сургуулийн 9-р ангийн сурагч Г.Ням-очир гэжээ.

Жич: Энхээ, Дашка

Аль болох цээжинд байсан хэдийгээ буулгалаа. Би шинэ шүлэг бичих орчин бий болгохоор охидуудтайгаа  хамт хэд хоног яваад үзэгдэхгүй байх. Зүгээр алзахгүй. 100 гарсан шүү, мөр нь

                                                             Савка
Давхар жич: 1992 оны "Хойчыг залгамжлагч" сонин дээр Хүрээ хөвгүүд анх нэг нүүр шүлэг хэвлүүлжээ. Тэр үеийн эд мөрийн баримт ямар замаар надад ирснийг бүү мэд

6 comments:

  1. Yaruu nairagch YAnjinlahmiin EZEN Yadamsurengiin BAYARAA comment bichseen...

    ReplyDelete
  2. Beаuty salon"-ны шөнийн тэмдэглэл
    ene ustoi urid n izej harj baigaagui new goy shuleg bn

    ReplyDelete
  3. Бусад шиг долоож долоолгох гэж гүйдэггүй ч энэ хүмүүс миний сэтгэлд их дотно билээ... "Хүрээ хөвгүүд" ах нар аа гэж

    ReplyDelete
  4. Savka ah yamar huuhed bn boloo bagiinh ni zurgaas nadad uguurei duu gee l uu...

    ReplyDelete
  5. nadad Savka gedeg ner yostoi taalagddaggui ee. Neg ih zavgai hunii tuhai yariad baigaa yum shig sonsogddogiin... gehgui yu.

    Zugeer l Nyam-Ochir ah aa... gevel goyo

    ReplyDelete