Надаас хэн ч санал асууж байсангүй. Тэд бүгдийг өөрсдөө шийдчихдэг байлаа. Харин хожим шийдсэн нь бишдэх үед гол буруутан нь мэдээж би болно. Чухам яагаад тэгдэг байсны учрыг одоо ч хүртэл ойлгодоггүй юм. Харин би амьдралдаа ганцхан удаа тэднээс юу ч асуулгүй нэг зүйлийг хийхээр шийдэж билээ. Нас биенд хүрлээ. Одоо л зориглон эхнэр авах минь. Гэхдээ хэнтэй суух вэ?
Хаврын нар илч гэрлээ зуны улиралд хадгалсан мэт хүч муутайхан төөнөнө. Байшингийн ёроолоор ногоо дөнгөж цухайгаад, хөгшид багачуул энд тэнд цугларан өвлийн урт өдөр хоногуудыг хэрхэн өнгөрөөснөө хуучлана. Айлууд цонхоо цэлийтэл нээж, шилийг нь гялалзтал арчсан тул нүүрээ угаасан хүүхэд шиг эргэн тойрон нэг өнгөлөг харагдана. Дэргэдүүр зөрөх охид бүсгүйчүүл цөмөөрөө хөөрхөн, тиймээс бүгдэнгээс нь “надтай гэрлээч” гэж гуймаар санагдана. Гэвч тэгж асуух зүрх зориг надад байсангүй. Хий дэмий л гудамжны голд ижлээсээ төөрсөн хурга шиг эргүүтэн зогсож байлаа. Гэнэт хажууд “та гэргий хайгаагүй биз” гэсэн эмэгтэй хүний уянгалаг сайхан дуу гарав. Эргэн харвал цав цагаан, ув улаан, яв ягаан, тас хар. Бүр их дэлгэрүүлвэл цав цагаан царай, ув улаан уруул, яв ягаан цамц, тас хар өмд. Нэг хүнд ийм олон өнгө зэрэг хосолдгийг хараад гайхаж билээ. Нүүр халуу шатаад явчихав. Хэсэг тээнэгэлзснээ би ”тийм” хэмээн дорой дуугаар сулхан хариулав.
Ямар ч бодол санаагүйгээр түүнийг дагуулаад би шууд гэртээ ирэв. Манайхан зэрэг зэрэг дуу алдацгаав. Хаанаас хэнийг дагуулаад ирэв, ээ. Үгүй, ээ бурхан минь энэ чинь хэн бэ? Энэ хотын зартай биеэ үнэлэгч байна шүү дээ? гэлцэн орилолдож гарлаа. Урьд нь би ээж, эгч, багшаасаа өөр эмэгтэй хүнтэй үг сольж үзээгүй болохоор түүнтэй ярих хачин сонин сайхан байлаа. Тэр тусмаа нас ойролцоо үеийн бүсгүйтэй ярилцах. Тэр надаас” далайн сам хорхой идэж үзсэн үү? гэж асуув. “Үгүй” гээд толгойгоо сэгсэрсэнд: - Би чамайг дагуулж энэ хотын дээд зэргийн зоогийн газар орж, сам хорхой идүүлнэ. Ингэхэд чи эмэгтэй хүнтэй амраглаж үзсэн үү? Би мөн л толгой сэгсрэв. Тэр зориуд гэмээр хачин чанга инээснээ, тэрнийг ч бас чамд үзүүлнэ. Энэ үед өрөөний хаалга онгойж дүү охин минь толгойгоо цухуйлгаснаа:- Аав ээж хоёр таньтай уулзая гэж байна гэв. Аав их л ууртайгаар:- бид чиний саналыг асуухаар шийдлээ. Бурхан минь энэ чинь анх удаа тэд нар миний саналыг асуухаар болжээ. Би баярласандаа дуу ч гарч чадахгүй, сандарсан байлаа. Чи наад хормой сул хүүхэнтэйгээ гэрлэх гэж байгаа юм биш биз дээ? Би зөвхөн толгой дохив. Ээж нэг их муухай орилсноо мууран унав.
Эхнэр минь ажилдаа орой гараад ихэвчлин үүрээр ирнэ. Бид хоёр нэг өрөөөнд амьдарснаас хойш найман сарын дараа манайх хүүтэй болов. Хэдийгээр тас хар царай, ширэлдсэн буржгар үс, зузаан уруултай хүү төрсөн ч би өөрийнхөө хүү гэдэгт хоромхон ч эргэлзэхгүй байлаа. Гэхдээ л хүүдээ Зочин гэдэг нэр өгөхөөр шийдсэн юм. Удалгүй хүү минь хэлд орохдоо намайг анх “аав, аа” гэж дуудав. Олон өдөр би ямар ч шалтгаангүй байхад инээмсэглэж явлаа. Учир нь анх удаагаа “аав,аа “хэмээн дуудуулж үзлээ шүү дээ? Энэ үг анх сонсоход тийм сайхан яруу сонсголонтой байдгийг мэдсэнгүй. Би түүний хувьд аав нь ч ээж нь ч байсан учир чухам хэн гэж дуудах надад сонирхолтой байж билээ. Гэтэл хүү минь магадгүй хүүхдийн дотоод зөн билгээрээ намайг “аав” гэж дуудсан юм даа? Харин ээжийгээ “Сүү” л гэдэг байлаа.
Сүү нэг л орой ажилдаа яваад эргэж ирээгүй. Ор сураггүй алга болсонд нь надаас өөр хүн сэтгэлээр унаж, шаналж зовсон гэдэгт би эргэлздэг юм. Манайхан харин магнайгаа хагартал баярласан байх. Би араас нь олон удаа эрэл сурал болсон боловч түүнийг олоогүй юм. Ёстой нөгөө газрын гаваар орно гээч болсон юм даг. Өмнө нь би нэг удаа түүнээс тэр нэг өдөр намайг эхнэр хайж явааг яаж мэдсэн юм бэ? гэж асуухад тас тас хөхөрснөө:- Чам шиг хүмүүсийн бодол нүүрэн дээрээ бичээстэй байдаг юм шүү дээ? Та нар шиг хүмүүст ямар үед итгэж болно. Хэзээ хэний ч итгэлийг алддаггүй юм гэж билээ. Алга болохынхоо урьд өдөр :- хүүгээ сайн хүн болгоорой. Хорон муу хүмүүсээс хамгаалж яваарай. Чи чадна. Би ч хүн биш дээ? Гэхдээ та хоёрыгоо хэзээ ч мартахгүй. Хаана яаж ч явлаа ч санан дурсаж байх болно. Чамайгаа үнэтэй зоогийн газар оруулж сам хорхой л идүүлж чадсангүй дээ? Битгий намайг муугаар дурсаарай гэхэд нь юу ч ойлгоогүй би “тэгнэ,ээ” хэмээн толгой дохиж билээ. Түүнийг сураггүй болоод сар өнгөрсний дараа нэг өдөр аав намайг өрөөндөө дуудав. Яваад ортол: -Одоо наад хүүхдээ асрамжийн газар өг. Манай гэрт хар арьстан өсөх л дутаж гэнэ. Мэдэв үү? гэхэд нь би зөвхөн толгой сэгсэрэв. Харин маргааш нь хүүгээ аваад энэ хотоос үүрд явахаар шийдэв. Хаа хүрч, юу үзэхийг хэлж мэдэхгүй ч нэг л зүйлд хатуу итгэж байв. Тэр минь хэзээ нэгэн цагт бид хоёрыгоо зорьсоор хүрээд ирэх болно.
Намайг явах сургаар гэрийхэн минь бараг л нэг дуугаар:- Чи эндээс яваад хаа хүрэх юм бэ? Яаж амьдрах юм бэ? гэцгээв.
Би тэр асуултанд хариулахыг хүссэнгүй. Учир нь би чинь аав хүн шүү дээ? Гэнэт хажууд минь бутанд хярсан бүжин мэт зогсож байсан хүү минь том хар нүдээ эргэлдүүлэн ” Аав,аа би юм идмээр байна” гэлээ. Түүнийхээ хүрэмийг товчлоод төрж өссөн гэрээсээ гарлаа. Өөдөөс жихүүн салхи жавар үлээж байна. Гэхдээ салхины үзүүр зөөлөржээ. Аргагүй дээ? Ирж яваа цаг даа…
2008 он
Thursday, November 11, 2010
Wednesday, November 10, 2010
Савка бид хоёрын дунд боссон олон жилийн дурсамж арван боть номонд багтахгүй л байх даа? Хүрээ хөвгүүд хэзээ ч хөгийн тавчикнууд шиг люмпен явдалтай түмпэн царайтай байгаагүйг би хаана ч ам бардам хэлнэ.
Хүрээ хөвгүүн Савка уг нь Гончигийн Ням-Очир
Цаазаар авахуулахын өмнөх агшин
Сөхөрцгөө хөвгүүд минь
Цөс ихт баатрууд минь
Сүлд дууллаа түрцгээ
Сүйрлийн өмнөх энэ хоромд
Сүмийн хонх шиг жингэнцгээ
Сүүлчийн сумыг харин өөртөө үлдээж
Царайлаг чөтгөрийн барьсан
Цомтой архи шиг гударцгаа, ТЭНД
Сөхрөн унаж домог эхлэх тэр л агшинд
Сүрэг шувууд нисэн сүнсийг чинь үднэ
Сөхөрцгөө хөвгүүд минь
Цөс ихт баатрууд минь
Цөхөрсөн эхийн чинь нулимс
Цардсан шалыг дэвтээсэн юм.
1991 он
/Аяа, наймдугаар ангийн НУСГАЙ ийм шүлэг бичиж байв шүү? /
* * *
Эль хульхан ахуй эзэн мэт дүнсийж
Эргэлдэн хуйсагнах салхин гунигт дуунаар баясгадаг
Ёрын хүйтнээр цайран харагдах өвлийн талд
Ёдорын мод үзэгдэх нь миний шарил аж.
Аванхайлах чивэлийн үүлс дорнын сарыг гутааж
Адгуусан цэнгэл араатны явдалт хотын гудамж руу
Амраг минь цагаан өмсгөл, гашуудлаан тайчиж, нулимсаа арчаад
Амандаа хойтохын ерөөл уншин эргэж харалгүй одов, оо
1990 он
/Аяа, долдугаар ангийн НУСГАЙ ийм шүлэг бичиж байв шүү? /
"Beаuty salon"-ны шөнийн тэмдэглэл
"Beаuty salon"-ны үүдэнд бяцхан гөлөг шиг боорлоцгоо
Баян Америкийн гээсэн Жоржын хөргийг үнсэцгээ
Хээнцэр гоо охидод анхны харцаар дурлаж
Хэрэг болгож тэдэнд хямдхан зүрхээ бэлэглэцгээ
Хэрхэвч тэд татгалзахгүй би мэдэж байна
Хэзээ хойно урьд ч татгалзаагүй булбарай бие цогцос нь
Хувь заяаны шөнө, бал сарыг хүлээхгүй
Хундага шарз өргөж, Христосыг зовлонгоос чөлөөлцгөө
Янаглацгаа...
Та нар минь бүжиглэж наргицгаа
Тансаг сайхан жаргаж, нүгэлт нар мандахад
"Beаuty salon" -ны бүдэгхэн гэрэлт шөнийг хүсээд
Бүтэн өдөр энд гиюүрэх болно,оо come on
1992 он
13-р дунд сургуулийн 9-р ангийн сурагч Г.Ням-очир гэжээ.
Жич: Энхээ, Дашка
Аль болох цээжинд байсан хэдийгээ буулгалаа. Би шинэ шүлэг бичих орчин бий болгохоор охидуудтайгаа хамт хэд хоног яваад үзэгдэхгүй байх. Зүгээр алзахгүй. 100 гарсан шүү, мөр нь
Савка
Давхар жич: 1992 оны "Хойчыг залгамжлагч" сонин дээр Хүрээ хөвгүүд анх нэг нүүр шүлэг хэвлүүлжээ. Тэр үеийн эд мөрийн баримт ямар замаар надад ирснийг бүү мэд
Нэг ийм явдал болсон юм. Савкагийн гар утас хангинав. Утсаа аваад "Гончигийн Ням-Очир байна" Харин өөдөөс нь Гончиг нь байна, аа. Өө, аав юу байна. Энэ бол зүгээр захын явдал... Арилан дэлгэрсэн Монголчууд дайны нийтлэл бичих аавын хүү хавьд харагдахгүй байгааг бас би хаана ч хэлнэ. Санамсаргүй цаас ухаж суутал одоогоос 20 жилийн өмнө шахуу бичсэн муу найзын минь хэдэн шүлэг гараад ирэв. Ингээд түүний эртний шүлгүүдээс...
* * *Цаазаар авахуулахын өмнөх агшин
Сөхөрцгөө хөвгүүд минь
Цөс ихт баатрууд минь
Сүлд дууллаа түрцгээ
Сүйрлийн өмнөх энэ хоромд
Сүмийн хонх шиг жингэнцгээ
Сүүлчийн сумыг харин өөртөө үлдээж
Царайлаг чөтгөрийн барьсан
Цомтой архи шиг гударцгаа, ТЭНД
Сөхрөн унаж домог эхлэх тэр л агшинд
Сүрэг шувууд нисэн сүнсийг чинь үднэ
Сөхөрцгөө хөвгүүд минь
Цөс ихт баатрууд минь
Цөхөрсөн эхийн чинь нулимс
Цардсан шалыг дэвтээсэн юм.
1991 он
/Аяа, наймдугаар ангийн НУСГАЙ ийм шүлэг бичиж байв шүү? /
* * *
Эль хульхан ахуй эзэн мэт дүнсийж
Эргэлдэн хуйсагнах салхин гунигт дуунаар баясгадаг
Ёрын хүйтнээр цайран харагдах өвлийн талд
Ёдорын мод үзэгдэх нь миний шарил аж.
Аванхайлах чивэлийн үүлс дорнын сарыг гутааж
Адгуусан цэнгэл араатны явдалт хотын гудамж руу
Амраг минь цагаан өмсгөл, гашуудлаан тайчиж, нулимсаа арчаад
Амандаа хойтохын ерөөл уншин эргэж харалгүй одов, оо
1990 он
/Аяа, долдугаар ангийн НУСГАЙ ийм шүлэг бичиж байв шүү? /
"Beаuty salon"-ны шөнийн тэмдэглэл
"Beаuty salon"-ны үүдэнд бяцхан гөлөг шиг боорлоцгоо
Баян Америкийн гээсэн Жоржын хөргийг үнсэцгээ
Хээнцэр гоо охидод анхны харцаар дурлаж
Хэрэг болгож тэдэнд хямдхан зүрхээ бэлэглэцгээ
Хэрхэвч тэд татгалзахгүй би мэдэж байна
Хэзээ хойно урьд ч татгалзаагүй булбарай бие цогцос нь
Хувь заяаны шөнө, бал сарыг хүлээхгүй
Хундага шарз өргөж, Христосыг зовлонгоос чөлөөлцгөө
Янаглацгаа...
Та нар минь бүжиглэж наргицгаа
Тансаг сайхан жаргаж, нүгэлт нар мандахад
"Beаuty salon" -ны бүдэгхэн гэрэлт шөнийг хүсээд
Бүтэн өдөр энд гиюүрэх болно,оо come on
1992 он
13-р дунд сургуулийн 9-р ангийн сурагч Г.Ням-очир гэжээ.
Жич: Энхээ, Дашка
Аль болох цээжинд байсан хэдийгээ буулгалаа. Би шинэ шүлэг бичих орчин бий болгохоор охидуудтайгаа хамт хэд хоног яваад үзэгдэхгүй байх. Зүгээр алзахгүй. 100 гарсан шүү, мөр нь
Савка
Давхар жич: 1992 оны "Хойчыг залгамжлагч" сонин дээр Хүрээ хөвгүүд анх нэг нүүр шүлэг хэвлүүлжээ. Тэр үеийн эд мөрийн баримт ямар замаар надад ирснийг бүү мэд
Tuesday, November 9, 2010
энэ үгүүллэгийг яаж ч мөрөөдөөд миний хэмжээнд хүрч бичихгүйгээ мэдээд аргаа барж суугаа атаархагчдадаа зориулж бичсэн юм
Миний хийл
Намайг анх төрөхөд ээжийн минь танил эмэгтэй нэг хийл бэлэглэсэн гэдэг юм. Харамсалтай нь би ямар хийл байсныг нь санадаггүй. Гэхдээ тэр хийлээрээ цөөнгүй аялгуу тоглож сурсан билээ. Учир нь тэр хийл намайг хоёр нас хүрэх жил хэнд ч үзэгдэхээ больсон гэдэг. Хэнд ч үзэгдэхээ болихынхоо өмнө хананд өлгөөтэй байхдаа хоёр чавхдас нь шөнөжин жингэнээд хоносон гэж ээж минь бараг л барин тавин баталдаг юм. Харин үзэгдэхээ больсноос нь хойш барьж тэмтэрч үзсэн хүн манай гэрийнхнээс авахуулаад эргэн тойрны байрны бүх хүүхдүүд зарим саваагүй томчуул зэргээр цөөнгүй байв. Аав минь нэг удаа хийлийг минь тэмтэрч үзснээ анх чамд бэлэглэхэд гялалзсан хүрэн модоор хийсэн шинэхэн хийл байж билээ. Харин одоо булан их мөлийсөн бололтой байна. Бодвол будаг шунх нь арилж,
элэгдээ биз дээ? хэмээн санаашрангуй өгүүлж билээ. Тэр өдрөөс
хойш би хийлээ хэнд ч бариулахаа больсон юм. Манай хотынхон намайг нэрээр минь биш зөвхөн хийлчин гэдгээр минь бүгдээрээ таньдаг байлаа. Учир нь би таван настайгаасаа эхлээд өглөө бүр тагтан дээрээ зогсоод өөрийнхөө зохиосон аялгууг хийлээрээ тоглодог байсан юм. Эхлээд хөршүүд минь дүргүйцлээ илэрхийлж, цонхоо түгжих, чихээ таглах, гараараа зангах буюу дээр доороос намайг элдвээр хараадаг байсан боловч сүүлдээ аргагүй дасаад харин ч бүр ханиад хүрээд хэд хоног хөгжмөө тоглож чадахгүй байхад минь үгүйлж сураглаж, эргэж тойрцгоосон юм. Ийм маягаар хийл бид хоёр төрсөн хотдоо алдаршиж, аавын минь найз нар миний хорин насны төрсөн өдрөөр будаг нь үнэртсэн цоо шинэ хийл бэлэглэж билээ. Анхандаа хоёр хийлтэй болсондоо хязгааргүй баярлаж, тэр шинэ хийлээ гараасаа салгалгүй долоо хоног хөгжим тоглов. Найм дахь өдрийн өглөө хуучин хийлээ гэнэт санаад уутнаасаа нь гаргах гэтэл тэр тэнд байсангүй. Би бараг л орь дуу тавин хашгирах шахав. Гэрийнхэн маань сандралдаж хаана тавьснаа эргэн сана, тэр хавиар нь бид хайя хэмээцгээв. Тэгээд гэрийнхээ бүх газраар мөлхөх нь мөлхөж, авирах нь авирч хайсан боловч хэн ч хийлийг минь олсонгүй. Хамгийн хачирхмаар нь аав ээж, ах нар минь тэр өдрөөс хойш өлмий дээрээ сэмхэн гишгиж, их л болгоомжтой явах болцгоов. Яагаад гэвэл хаа нэг газар хуучин хийл минь байж байгаад хэн нэг нь санамсаргүй гишгиж орхихоос болгоомжилсон хэрэг ээ.
Хийл алга болоод сар болсны эцэст гэрийнхэн минь бүгдээрээ хэн нэгэн хүн миний хийлийг хулгайлсан гэдэгтэй санал нийлцгээв. Тийм ховор сонин зүйлээр мөyгө олдог хүмүүс цөөнгүй байдаг тухай сониноос уншсан тухайгаа ах минь сонирхуулж ярив. Харин би сэтгэл дотроо харамсаад харамсаад барахгүй байлаа. Бодохоос л гол харлаад, бүр зарим шөнө хуучин хийлээрээ хөгжим тоглож байна хэмээн зүүдлэдэг болов.
Хийл алга болоод нэг сар арван дөрөв хонов. Тэр өдөр өвөөгийн минь бие гэнэт муудаж, хэвтэрт оров. Гэрийнхэн минь манай хотын аль сайн эмчийг урьж биеийг нь үзүүлсэн боловч өвөөг минь ямар өвчин туссан болохыг хэн ч хэлж чадсангүй. Харин нэг эмч насны доройтол гэсэн сонин онош тавьчихаад сайн асарч тойлохыг зөвлөв. Гэтэл өвөөгийн ухаан балартаж, бидний хэзээ ч сонсож байгаагүй хүмүүсийн нэр дуудаж, хэдэн өдөр их л сандаргав. Хийл алга болоод нэг сар арван найм хонов. Өвөө минь харин тэр өдрийн өглөө ухаан санаа нь саруулсаад сэрэв. Биднийг дуудаж дэргэдээ суулгаад нэг нэгээр нь үнсэж, аавтай өөрт нь тохиолдсон нэг түүхийг ярьж, царай нь гэрэлтэн, ээжийн гарын цайг ууж, хамгийнхаа хайртай ач болох том ахаар хөлөө бариулж байснаа:
- За, хүүхдүүд минь миний насны тоо гүйцсэн бололтой. Сая хэд хоног та хэдийгээ их л сандаргасан байх даа? Уулзах ёстой хүмүүстэйгээ бүгдтэй нь уулзчихлаа. Очих ёстой газруудаараа бүгдээр нь орлоо гэхэд нь хэд хоног энэ орноос нэг ч өндийгөөгүй байж өвөө хаагуур яаж явсан юм бол доо хэмээн хорин насны хүүхэд ухаанаар бодож суув. Аягатай цайгаа нэг том хүд хийтэл залгичихаад:
- Насаараа ямар олигтой ажил хийж явсан биш. Амьтны амь тасалсан мал нядлагч явлаа. Муу хөгшин минь бурхны оронд төржээ. Буянтай хүн арга үгүй биз дээ? Муу ээж аав хоёр минь ч диваажинд жаргаж байна. Би гэдэг хүн л муу заяаны оронд очих янзтай. Хүүхдүүд минь буяныг л сайн хичээгээрэй. Найз Сандагаа минь амьтны тамд адгуус болжээ. Тэд нартайгаа бүгдтэй л уулзлаа гэж ярихад нь аав ээжид:
- Ухаан санаа нь орж гараад байгаа бололтой. Одоо яах вэ? Эмч дуудах уу? гэхэд, ээж:
-Харин ээ. Ер нь тэсэхгүй янзтай болчихлоо. Ах дүү нарт нь хэл хүргэх үү гэж билээ. Энэ хооронд өвөө толгойгоо нэг гэдийс гэснээ дахин ухаан балартаж унав. Аав цээжин дээр нь чихээ нааснаа:
- Амьсгал хураачихлаа гээд өндийтөл, өвөө гэнэт гэдэс хийснээ ухаан орлоо. Юунаас ч айдаггүй том ахаас авахуулаад бүгд л цочив. Тэр эргэн тойрноо өрөвдөлтэйгээр гүйлгэн харснаа, харцаа над дээр тогтоогоод,
- Миний хүүгийн хуучин хийл том өрөөний таазны гэрлээс өлгөөтэй байгаа юм гэнэ. Урьд насандаа дуучин хүүхэн байсан гэнэлээ. Эр хүнд учиргүй гомдоод сүнс нь хийл… гээд өгүүлбэрээ дуусгаж амжилгүй өвөө минь ёстой жинхэнээсээ амьсгал хураав. Манай гэрийнхэн дахиад гэнэт сэргээд ирж магадгүй гэсэн шиг мөнхийн нойрондоо дугжирсан өвөөгөө харж нилээд хэсэг сууцгааж билээ.
Би хийлээ оллоо. Миний хийлнээс эр хүмүүст голдоо ортол гомдсон бүсгүй хүний хэнд ч үзэгддэггүй гомдол эгшиглэж байлаа.

Sunday, November 7, 2010
ЭНЭ ХҮН...өдөр шөнө хоёрын өнгийг ухаарч-ХЭРСҮҮЖСЭН
Энэ ахын тухай бичсэн өгүүллээ оруулмаар байв. Ийм нэг яруу найрагч байдаг юм. Танилцацгаа... Би таалсан гэхээр хүний хувьд сайхан хүн шүлгийнх нь тухай тус бүрдээ бодно биз.
/яруу найрагч Д.Галтын “Давхар тамга” номын тухай /
1. Энэ хүн...
Би-энэ хүнийг хэдэн жилийн өмнөөс таних болсон юм. Мэдээж биднийг яруу найраг л танилцуулсан. Алдаа оноо, ололт амжилт, уран зохиол, ухаарал сэхээрлийн тухай ярилцаж суугаад санамсаргүй Сэлэнгийн цэнхэр хязгаарт Дэмбээгийн Мягмарын нэгэн туужийн баатар шиг хавар нь уриншсан талбайд, намар нь алтан шаргал тариан далайд залуу насаа уйлж дуулж өнгөрүүлснийг нь мэдэж билээ. Тэр л тариан талбайд анхны шан татсан шигээ анхны шүлгийн мөрүүдээ тэрлэж явсныг нь ч мэдсэн юм. Нэгэн цагт Бэгзийн Явуухулангаас үг сургаал сонсож, нэгэн цагт дуучин Адарсүрэнтэй ойр дотно явж, нэгэн цагт зохиолч Пүрэвжавын Баярсайхантай үерхэж явсан энэ ХҮН яруу найргийн хэд хэдэн ном хэвлүүлжээ. Гэвч одоо хүртэл өөрийгөө зүрх гарган “ЯРУУ НАЙРАГЧ” гэж дуудуулахаас эмээж явдаг нь надад таалагдсан юм. Энэ чанар нь энэ хүнийг ямар нэгэн хэмжээгээр тодорхойлж байгаа юм. Амьдралд сайн муу олныг үзэж, онож алдаж явсан эр хүний сэтгэлд дуу шүлэг хоёр ямар салшгүй бодлоор гагнагдсан байдаг билээ. Түүнтэй адил энэ хүний дотор уянга сэрж, тэгээд яруу найргаар гадагшилж, хүний оюуны санааны орон зайд биежиж бүрэлдсээр даруй гуч гаруй жил өнгөржээ. Тэгэхдээ хэзээ ч бусдын өмнө ил гарч, бичсэн хэдэн шүлгээ бариад дээгүүр доогуур гүйхийг хүссэнгүй. Өөрийн амьдралын зам мөрийг хөөж, өөрт оногдсон хувь тавилангийн үүргээ хүний ёсоор биелүүлэх гэж л зүтгэж явжээ. Хэрэв намтар түүхийг нь сонирхвол миний өгүүлж буйгаас илүү олныг хүүрнэхгүй биз. Харин угаас даруухан энэ хүн бусдын тухай л сэтгэл догдлон ярихаас өөрийн тухай ам нээдэггүй зантай. Өнөө цагт энэ хүн шиг өөрийгөө таньж мэдсэн, аливаа юмсын хэр хэмжээг барагцаалдаг нь нэн ховор болжээ. Тэгээд л бүгд өөрийн зэрэглэлээ хэд дахин дээгүүр санаж, алтан магтаалын үгэнд умбах ад хүслэнд автдаг болжээ. Тэр тусмаа ганц нэг дууны үгээ зууны манлай яруу найраг гэж санадаг хүмүүст энэ үг үгүүлбэр дэндүү хамааралтай. Харин ЭНЭ ХҮН зүгээр л шүлэг бичиж, сэтгэлээ хөглөж, үгийн ид шидэнд ховсдуулж, дотроосоо сэрж явна. Хувь хүнийхээ гоо сайхны болоод яруу сайхны орчинд сэтгэл хангалуун, урам зориг дүүрэн байгааг нь нэгэн удаа уулзаж ярилцаж суухдаа мэдэрсэн билээ. Амьдралд бараг зөв байж магадгүй замыг ЭНЭ ХҮН сонгосон мэт тэрхэн үед санагдаж байсан юмсан. Одоо ч хэвээрээ биз.
Үнэндээ хэрэгцээнээс давсан хэрэглээ хүнийг яаж “шуналын хүүдий, нүглийн микроп” болгодгийг энэ цаг үе бидэнд хангалттай харуулж байна бус уу? Нэгэн биенд арван өрөөтэй байшин, нэгэн биенд том жижиг долоон машин, нэгэн биенд гучин өнгийн гучин хослол гэж бодохоор зарим хүмүүсийг ойлгохоо байдаг юм. Бодь мөрийн зэрэг - УЛААН ХӨТӨЛБӨРТ “ Цаг үргэлж эд хөрөнгө цуглуулахаар зүтгэж явдаг хүмүүс үр дүндээ бирд болж төрөөд мөн л цаг үргэлж хоол хүнс олохын төлөө явах болно. / Гандан Жанзэ Гаси Ринбочэ “Бодь мөрийн зэрэг- УЛААН ХӨТӨЛБӨР” 2009,263/ хэмээснийг олж үзээсэй гэж хүчтэй төвлөрөн бодох үе ч гардаг юм. Ийм ээдрээтэй үед ЭНЭ ХҮН шиг мөнгө ашиг бус яруу найраг бодож, эд хөрөнгө бус эцэг өвгөдөө дээдэлж явдаг цөөнгүй хүн буйд итгэж, мунхаг сэтгэлээ тайвшруулдаг учраас “саруул гэгээн цагт эрүүл бодол чухаг” хэмээсэн үгийг олонтоо давтан тарни мэт уншиж суудаг билээ.
2. Өдөр шөнө хоёрын өнгийг ухаарнам...
Яруу найрагт өнгөөр уран зураг шиг тоглодог. Уран зурагт бол өнгөөр яруу найраг шиг тоглодог. Тиймээс яруу найрагчийн төрмөл шинж, авьяас зэрэг олон чухаг зүйлсийн нэг нь өнгөөр дамжуулж юмсын зүй тогтлыг өвөрмөцөөр мэдрэх, харш хийгээд нийлэмжтэй өнгөөр ертөнцийг зүйрлэн ухаарахад оршдог. Тийм чанар ЭНЭ ХҮН-д харин байна. Нэгэн шүлгээс нь жишээ татъя.
Сүү шиг ариун сэтгэлээр
Өдөр шөнө хоёрын
Өнгийг ухаарч хэрсүү суусан, би /Д.Галт “Давхар тамга” 2010,33/ гэжээ. Тодорхой хэдэн зүйл байна. Сүү шиг ариун сэтгэлээр амьдралд хандсан, тэгээд өдөр шөнө хоёрын өнгийг таньсан хэмээн гэрэл гэгээнээс харанхуйг, харанхуйгаас гэрэл гэгээг мэдэрч, өнгө гэдэг хэзээд хуурамчийг мэдэж, нэг үгээр аливаа юмсын өнгийг таньж, өнгөндөө бүгд хуурамч гэдгийг мэдэж, эцэст нь ухаарсан. Юуг ухаарсан бэ гэдэг асуултанд тэрээр олон шүлгээрээ “амьдралын мөн чанарыг” гэж хариулж байна. Магадгүй зарим хүн нас ахиад шүлэг бичдэгийн учрыг би сүүлийн үед хорвоогийн жамыг ойлгож эхлээд удалгүй сэтгэлд нь харих буцахын гуниг нөмрөн ирээд байдагтай холбож ойлгох болсон юм. Гэтэл ЭНЭ ХҮН насан залуугаасаа яруу найрагтай холбогдсон болохоор ирээдүйд бичих шүлгүүдэд нь бүр ч ихээр “ӨДӨР ШӨНИЙН ӨНГИЙГ УХААРАХ” бодлын гүнзгийрэл ухааны нягтрал хадгалагдаж байгаа хэмээн бодлоо. Туршлагаар яруу найраг бичих тийм сайхан зүйл бишдэг. Харин ухаанаар бичих бол өөр хэрэг.
Алт шиг хүмүүс жаргал эдлэхгүй
Цагаасаа өмнө гэнэт явчихлаар
Аяа, миний сэтгэл гэгэлзэхгүй
Яаж тайван байх юм бэ?
Аяа миний санаа зовохгүй
Яаж түвшин суух юм бэ? /Д.Галт “Давхар тамга” 2010,35/ гэсэн шүлэгт амьдралын энэ ойлгомжгүй байдалд бухимдсан их хүнлэг сэтгэл оршиж байгаа юм. Хүнлэг сэтгэлд элдэв нэмэлт чимэг тодотгол хэрэггүй. Ердөө л хүний сайн нь хорвоогийн амьдралд богинохон хугацаатай ирээд ихийг бүтээж амжилгүй цагаасаа өмнө явчихаар тэдний өмнөөс санаа зовсон тийм сайхан сэтгэлийг мэдрэх болно. Сэтгэл яагаад яруу найрагт чухал байдгийг урьд нь тогтоож томьёолж байсангүй. Тэгсэн атлаа бүгд л сэтгэлтэй шүлэг, сэтгэлгүй шүлэг гэж хувааж үзээд байдгийн учрыг би ийм нэг тэнэг гэмээр жишээгээр тайлбарлаж байна. Өндөр шагналтай шүлгийн уралдаанд зориулж бичсэн шүлгүүдийг уншихад мэдэгддэг юм. Яруу найрагч “хүчилж “ бичсэн нь. Тийм шүлэг цаанаа л нэг ” сэтгэлгүй” хоосон оргиод үг санаа нэг л хуурмаг санагдаад байдаг. Харин гуниг баярын дундуур туучиж бичсэн шүлгүүд цаанаа нэг л ондоо ядаж нулимс тэмтрэгдээд, үг санаа нь үнэмшилтэй байдаг юм. Энэ зөвхөн миний л мэдрэмж. Гэхдээ мөр холбож, ухаан сүлбэж суудаг, шүлэг бичихийн жаргал зовлонг амталсан ХҮН бүхэнд ийм ижил мэдрэмж төрдөг гэдэгт хэзээ ч үл эргэлзэнэ. Тэгээд дахиад л сэтгэл хайж ЭНЭ ХҮН-ий шүлгүүдийг нягталсан юм. Түүнээс биш сайхан шүлэг, ер бусын шүлэг, гайхамшигтай шүлэг, сонгодог шүлэг гэсэн ТОМ хэмжүүрээр огт авч үзээгүй. Тийм тодорхойлолтонд тэнцэх шүлгүүд гагцхүү ” сэтгэл” гэдэг үгэнд бас хашигддагийг мэдэх учраас.
Нарнаас илч авч
Нүүрэндээ би галтай явдгийм
Одноос оч харж
Нүдэндээ би цогтой явдгийм
Сарнаас гэрэл мэдэрч
Сэтгэлдээ би гэгээтэй явдгийм
Бурхнаас хувь хүртэж
Амьдралд би хайртай явдгийм /Д.Галт ”Давхар тамга” 2010,47/ хэмээсэн шүлэг зарим хүнд ялимгүй дээгүүр санаархсан мэт санагдаж болох талтай. Яруу найрагчдад бол ердийн л зүйл. Гэтэл олонход хачин хэтрүүлэл мэт бодогдоно. Яаж ч бодсон тэдэнд нарнаас илч авч нүүр нь галтай явдаг гэж бодох, одноос оч харж, нүд нь цогтой явдаг гэж бодох, сарнаас гэрэл мэдэрч сэтгэл нь гэгээрдэг гэж бодох, бурханаас яруу найрагчийн сэтгэл зүрх бэлгэнд авсан хэмээн мөрөөдөх нь байж боломгүй ” тэнэглэл” мэт санагдана. Энд л сэтгэх итгэх, мэдрэх гурвын асар их ялгаа гарч ирнэ.
3. Хэрсүүжигч...
Хэрсүү суух амьдралд хэрэгтэй ч яруу найрагч хэрсүү суух тусам муу шүлэг бичдэг гэж үздэг үзэл бий л дээ? Гэхдээ энэ үзэл мэдээж 100 хувь батлагдаагүй. Хүүхдийг овоо хэрсүүжээд гэж нааштай үнэлдэг шиг яруу найрагчийг хэрсүүжсэн гэж дүгнэх хаашаа ч юм бэ? Гэлээ гэхдээ ЭНЭ ХҮН-ий шүлгүүд тийм дүгнэлт хийхэд намайг хүргэж байна. Учир нь сургаал айлдварын өнгө аястай зарим нэг шүлэг нь сургах айлдах юмтай хүний ажил учраас тийм бодол хамгийн түрүүнд тархинд харайн орж ирсэн юм.
Архинд донтвол хүү минь
Хөлөөн чи олохгүй, ээ
Хөлөөн чи олохгүй бол
Амьдрал чамайг бас олохгүй, ээ... /Д.Галт “Давхар тамга” 2010,119/ гэсэн шүлэг хорьтой залуугийн амнаас лав гарахгүй. Тэгэхээр амьдралд хэрсүүжээд шүлэг бичих нь зарим нэг талаараа нааштайг хэлээд байх шиг. Нөгөө талаараа манай аман яруу найргийн уламжлал хүчтэй хэвээр байгааг илэрхийлээд байх шиг. Амьдрал дээр ийм үгийг хүүгээ анх халамцуухан ирэхэд нь аав хүн бүхэнд хэлсэн, магадгүй ирээдүйд хэлэх үг шиг санагдаж байгаа нь өнөө хэрсүүжсэнтэй холбоотой хэмээн мунхаглан үзэхэд хүргэнэ. Тэгээд ч энэ бүх бодлын ээдрээ түүний бичсэн:
Үүл нүүж бороо орох
Нар гарч, солонго татах нь
Хурмастын явдал-тэнгэрийн таалал, аа /Д.Галт” Давхар тамга” 2010,41/ гэдэг шүлэг шиг “хорвоогийн учир- ертөнцийн жам, аа” гэж хариулахыг хүслээ.
4. Дахиад ЭНЭ ХҮН...
Яруу найрагч бүхнийг магтаж болно. Яагаад гэж үү? Хариулт нь тун ойлгомжтой. Хэний ч анхаарал татахаар ганц ч мөр шүлэг бичээгүй яруу найрагч гэж байдаггүй. Тэр шүлгийг нь жишээ болгоод л хүүхдүүдийн ярьдгаар хаданд авируулж, модонд гаргана. Тиймээс ганц нэг шүлгээр нь бус бүхэлд нь яруу найрагчийг тодорхойлох л хамгийн бодитой хийгээд шударга явдал билээ. Тиймээс ЭНЭ ХҮН-ий яруу найраг бүхэлдээ өөрийнх нь “АМЬДРАЛЫН ТҮҮХ, АМЬДРАЛЫН УХААРАЛ” билээ. Мөн ийм нэгэн шүлэгтээ:
Нээж дэлгэдэг болохоор
Хадаг юм байлгүй
Сэтгэл минь зөөлөн байдаг /Д:Галт” Давхар тамга” 2010,42/ гэж бичсэн шиг түүний яруу найргийг нэмж ганцхан үгүүлбэрээр тодорхойлоход ”ЗӨӨЛӨН СЭТГЭЛИЙН УЯНГА” юм , аа
5. ЭЦЭСТ НЬ...
ЭНЭ ХҮН-ийг даруухан яруу найрагч Дамдингийн ГАЛТ хэмээмой.
2010-11-05
Saturday, November 6, 2010
миний шүлгүүд
Миний шүлгүүдийг олон нийт бус харин мэрэгжлийн цөөхөн хүмүүс олж уншдагт хувьдаа сэтгэл хангалуун байдаг. Үнэндээ хорь гаруйхан наснаасаа би яруу найраг бол ойлгож хүлээх авах өндөр түвшний хүмүүст л зориулагдах ёстой гэж бат итгэснээс минь болсон байж ч мэдэх юм.
Би яруу найрагтаа гурван зарчмыг хатуу баримтласаар ирсэн. Нэгдүгээрт,
хэзээ ч тайзанд зориулж шүлэг бичихгүй. Хоёрдугаарт, хэзээ ч гоё ганган үг
хөөцөлдөж шүлэг бичихгүй. Гуравдугаарт, хэзээ мөнгө ашиг бодож шүлэг
бичихгүй. Энэ гурван зарчмаа би одоохондоо зөрчөөгүй. Алсдаа яахыг хэлж
мэдэхгүй юм.
Би яруу найрагтаа гурван шинжийг юунаас ч илүү үзсээр ирсэн.
Нэгдүгээрт, миний шүлгүүдэд миний гүн ухаан байх ёстой, хоёрдугаарт, миний
шүлгүүдэд миний ертөнцийг үзэх үзэл минь шингэсэн байх ёстой. Гуравдугаарт
миний шүлгүүдэд хэний ч биш зөвхөн миний зан төрх илэрч байх ёстой хэмээн
бодсон юм. Энэ гурван шинж миний бүх шүлгүүдээс мэдрэгддэг гэж би эргэлзэхгүй
боддог.
Би яруу найрагтаа гурван ёсыг сахисаар ирсэн. Нэгдүгээрт, хэзээ ч муу санаа
бодлоор шүлэг бичихгүй. Хоёрдугаарт, хэзээ ч муу үйлийн эрхэнд шүлэг бичихгүй.
Гуравдугаарт, хэзээ ч муу энергээр шүлэг бичихгүй хэмээн санасан юм.
1.
Хүний сэтгэл мөстөж дуусахад
Дэлхий цаг агаар
Өвлийн улиралгүй болно.
Хүйтэн цагаан жавар, цасны гялбаа
Хүүхнүүдийн булган дээл гурвыг
Хүн төрөлхтөн
Хамгийн түрүүнд мартана.
Хүний сэтгэл мөстөж дуусахад
Дэлхийн цаг агаар
Намрын улиралгүй болно.
Алтан шаргал навчис, өглөөний шүүдэр
Алим жимсний болсон үнэр гурвыг
Амжиж мартахын төлөө амьдараад
Юуг ч үл санана.
Хүний сэтгэл мөстөж дуусахад
Дэлхийн цаг агаар
Хаврын улиралгүй болно.
Урьхан цэнхэр салхи, өвсний шивнээ
Усны хөгжимлөг аялгуу гурвыг
Утаа, виски, мансууралтайгаа хамт
Ууж идчихсэн байна.
Хүний сэтгэл мөстөж дуусахад
Дэлхийн цаг агаар
Зуны улиралгүй болно.
Зулзган цагаан хус , навчсын сэрчигнээн
Зуурам халуунд гэнэт сэрүү татах гурвыг
Зугаацал, казино, дампууралтайгаа хамт
Мартаж орхисон байна.
Хүний сэтгэл мөстөж дуусахад
Дэлхий дээр амьдрах жинхэнэ утгаараа
Дэмий л болсон байна.
2.
Яаж хувцаславал бусдаас ухаантай харагдахыг
Би хэлж мэдэхгүй ч
Яавал цэцгийн тоос шиг хүртэлцэж
Салхиар оюун санаагаа олшруулдагыг
Би мэднэ.
Дотогшоогоо нам гүм суухад
Долоон үеэрээ суралцсан
Дотуур тамиртай-Дорны
Дотно халуун-Азийн
Доголон нулимстай-Монгол, би
Яавал борооны дусал шиг
Яавал цасны ширхэг шиг
Оюун санаагаа олшруулахыг
Би мэднэ.
Ганцхан энэ нууцаа алдчихалгүй
Газар дор орохыг би хүснэ...
2006-12-02
3.
Цастай гялгар замаар мярайн алхахад
Цаад уулс утаан дунд үл үзэгдэвч
Өглөө эртийн бүүдгэр хотоддоо
Өөрөөсөө илүү хайртай байсан даа?
Гэмгүй номхон, дур зоргоороо амьдрах
Гэрэлт өдрүүдийг мөрөөдсөн үедээ
Гудамжаар бус тэнгэрийн заадсаар
Гулгаж яваа мэт санадаг байсан даа?
Нүргээн шуугиан, анир гүмд дурлачихаад
Нүгэл нүүрэмгий хоёроос залхаж гүйцэхэд минь
Хиртэй ч гэлээ нүүрээ надаас буруулахгүй
Хотдоо би хайртай хэвээрээ дээ?
4.
Нар халуун сар сэрүүн цагт
Найдвараа үлдээж амьдарна
Навч ногоон цэцэг улаан цагт
Шүдээ хурцалж амьдарна,
Эр хүний дүр эсгэж
Эм хүн шиг амьдарна.
Арчиж угаахаас айдаг
Арван давхрын цонх шиг
Оролдож шоглох боломжгүй
Онцгой эрхэмсэг амьдарна.

Monday, November 1, 2010
Сар руу шидсэн чулуу
Зуны шөнө зуслангийн айлууд тийм ч эрт унтахгүй. Шөнийн нэг хоёр цаг хүртэл хаалга үүд нь онгорхой шуугилдцгаадаг байлаа. Харин хүүхдүүд нь хэсэг бүлгээрээ цугларцгааж голдуу л “болсон явдал” хэмээх хэн чухам хэзээ зохиосон нь тодорхойгүй аймшигт түүхийг бие биендээ сонирхуулан ярьж, зарим нь яриандаа бүрэн автаад энд тэнд юм хөдлөх шиг боллоо зэргээр айж эвгүйцэцгээдэг ч шөнө болгон л цугларцгааж элдвийн түүх ярьдаг байв. Манай зуслангийн даргын хүү Шараа бид хоёр ихэвчлэн тэр ярианы гол дүрд тоглоно. Ихэнх “болсон явдал”-ыг урьд өмнө сонссон яриан дээрээ тулгуурлан нэмж хачирлан зохиодог байлаа. Шараагийн жинхэнэ нэр Бат-эрдэнэ боловч энэ нэрээр нь дууддаг хүн лав манай зуслангийн хэдэн айл дотор байгаагүй юм даг. Гялалзсан шар нүдтэй, сэвхтэй шар царайтай тэр хүү зуслангийн даргын төрсөн хүү нь биш, орос цэргийн даргын хүү юм гэнэлээ гэж томцуулын шивнэн ярилцахыг сэмхэн сонсоогүй хүүхэд манай зусланд л бараг байгаагүй санагдана. Орос цэргийн даргын хүүхэд гэдгийн сонсоод бид нар түүнийг улам ч хүндлэх болсон билээ. Тэр бид хоёр бусад хүүхдээс арай илүү дотно үерхэнэ. Учир нь зөвхөн зусланд хамт гаргах төдийгүй хотод зэргэлдээ байранд амьдарч, сургуульд зэрэгцээ ангид суралцацгаадаг байв. Өглөө эрт уулзаад хоёулаа шөнө юу зохиож ярих билээ хэмээн бодож өдрийг өнгөрөөх нь ч бий. Тийм нэг их бодол болсон өдөр Шараа бид хоёр голын усанд сэлж шумбаж уйдчихаад нарны илчинд халсан бетонон гүүрэн дээр нойтон биеэ хатаан хэвтэнгээ:
- Өнөө шөнө охидуудыг ганц сайн айлгахаар аймшигтай түүх яримаар байна.
- Би бодоод л байна. Толгойд олигтой үнэмшилтэй явдал нэг л орж ирэхгүй юм. Яая даа байз?
Гэтэл Шараа толгойгоо өргөн:
- Хөөе, босъё. Ачаатай машин гараад ирлээ гэв.
Нэг шинэ айл зусланд нүүж ирж буй бололтой. Тэвшин дээр нь гурван хүн зэрэгцээд зогсчихсон ачааны машин бид хоёрын дэргэдүүр хүр хүр дуугарсаар өнгөрлөө. Тэрхэн агшинд би тэвшин дээр бидний үеийн бололтой нэг жижигхэн цагаан охин юунд ч юм хязгааргүй баярласан төрхтэй инээмсэглэн зогсохыг харав. Бодвол тэр охин Бат-эрдэнэ бид хоёрыг харсан биз. Урьд нь буриад Дашнямынх гэдэг хүүхэдгүй айл зусдаг байсан том байшингийн гадаа өнөөх ачааны тэрэг зогсож, ширээ сандал, ор төдийхэн буулгаад хэсэгхэн хугацааны дараа бид хоёрын дэргэдүүр мөн хүр хүр дуугарсаар өнгөрөн одов. Ачааны тэргэний араас харж зогссоноо тэр надаас:
- Шинээр ирсэн айл бандигүй бололтой гэв. Хариуд нь би:
- Чи тэр охиныг харсан уу? Ямар цагаан охин бэ? Цусгүй юм шиг гэсэнд Шараа:
- Харин тийм. Гэхдээ хөөрхөн охин юм аа гээд надаас ялимгүй ичсэн аятай нүүр нь уласхийв.
Тэр шөнө Шараа бид хоёр олигтой айдас төрөхөөр аймшигт явдалын түүх зохиож ярьж чадсангүй. Харин шинээр ирсэн айлын цонх гэрэлтэй байшин дотроо нааш цааш холхих охины хөдөлгөөн бүрийг би ажиглан, маргааш өглөө сүү авахаар явах замдаа заавал тэдний үүдээр өнгөрөхөөр төлөвлөн бодов. Долоо хоног гадуур нь эргэлдсэн боловч надад л лав азтай учрал тохиолдсонгүй. Гэтэл нэг өглөө…
* * *
Арван долоон насандаа ахдахаар зоригтой гэж өөрийгөө боддог байсан юм. Гэтэл өнөөх охин дэргэдүүр минь бүр шүргэсхийгээд өнгөрөв. Бүхий л биеэр минь ямар нэгэн хий дүүрэх шиг, эсвэл цахилгаан үгүй бол соронзон хуйнд дайруулах шиг болоод хөдөлж ч болсонгүй. Араас нь харахыг хүссэн боловч сүүнд оочерлон зогсоо хүмүүсээс ичээд чадсангүй. Гэвч нар салхинд огт борлоогүй хонгорхон цагаан царай, улаахан уруул, дух руу нь молцоглон буусан тас хар үс, нарийхан хүзүү зэргийг харж амжсандаа өөртөө үлэмж баярлав. Сүүгээ авчихаад эргээд явж байтал надаас нэг хувь илүү нүүрэмгий мань Шараа хэдийн өнөө охины өөдөөс хараад зогсчихсон ямар нэг зүйлийг хөгжилтэй нь аргагүй ярьж зогсоно. Намайг хажуугаар нь гарах гэтэл Шараа нүд ирмэнгээ, гараараа дохин дуудав. Тэр үед найздаа яаж баярласнаа одоо ч үгээр хэлэхэд үг үл олдном билээ. Би тэр хоёрын дэргэд хүрч очвол Шараа нуруун дээр минь алгадаад:
- За, танилц. Миний хамгийн сайн найз, манай зуслангийн нэг номерийн болсон явдлын түүх зохиогч хэмээн өргөмжлөөд нэрийг минь хэлэв.
Өнөөх охин ч бас нэрээ хэлээд гараа өгөхөд нь түүний бүлээхэн жижигхэн гарыг аажуухан атгав. Чих шуугиад нэрийг нь тогтоож авсангүй. Шараа над руу дөхөн чихэнд минь :
- Эднийх саяхан нүүж ирсэн болохоор усны савгүй гэнэ. Хоёулаа өнөө шөнө нэг юм бодно байгаа. Хойд зуслангийн айлуудаас усны сав тууна. Чи хамт явна биз дээ гээд шар нүдээ улам том болгон асуув. Би зөвхөн толгой дохилоо.
Шараа чухам хэзээ түүнтэй ийм дотно танилцаад, бүр гэрт нь усны савгүй гэдгий нь мэдээд авч амжсаныг би ойлгосонгүй. Тэднийх нүүж ирээд дөнгөж долоо хонож байв.
Орой нь Шараа бид хоёр шөнийн яриагаа хийлгүй, аавуудынхаа том дээлийг хөөргөн бүслээд уулын амны зуслан чиглэн гарч өгөв. Хүн хүч муутай айлууд усныхаа том савыг гэртээ өргөж оруулж чадалгүй гаднаа хонуулдагийг мэдэх учир хоёул сэмхэн гишгилсээр нэгэн байшингийн гадаа байх савыг өргөн нилээд холдуулаад усыг нь асгаж, хар хурдаараа гүйсээр өнөөх охины гэрийн гадаа ирэв. Амьсгаагаа даран хэсэг зогсов. Би Шараагаас :
- Энэ охины нэрийг хэн гэдэг гэсэн бэ?
- Мэндээ
- Чи яаж танилцсан юм бэ?
- Аав нь манай аавтай хамт ажилладаг гэсэн. Тэгээд нүүж ирсэн өдөр нь аав бид хоёр тэднийхээр орж ширээ сандлы нь өргөж, гэрээ тохижуулахад нь тусалсан юм. Тэгээд л танилцсан гэв.
Би “аан” гэснээс өөр дуу гаргасангүй. Шарааг надаас өмнө энэ охинтой танилцсанд дотроо ялимгүй атаархсан гэх үү дээ?
- Хоёулаа айлаас хулгайлсан гэж хэлэхгүй шүү?
- Яагаад…
- Аав ээж нь загнаад буцааж аваачиж өг гэх байх. Тэгэхээр хоёулаа маргааш танайд байсан илүү сав гээд оруулж өгье гээд Шараа өнөөх хулгайлсан саваа аваад эргээд алхав. Би ч араас нь дагаад гэлдрэв. Учир нь харанхуйд сандран гүйж явахдаа төмөр хайсанд тээглэж унаад өвдөгөө шалбалчихсан бололтой, хөл нэг л эвгүй хөндүүрлэж байлаа.
Маргаашнаас нь Шараа бид хоёр тэднийхээс салахаа байв. Аав ээж хоёр нь өглөө ажилдаа яваад бүхэл өдөржин Мэндээ гэртээ ганцаараа сууна. Харин орой нь бидний цуглаанд байнга биш ч гэлээ, үе үе ирж чөтгөр шулам, хий үзэгдлийн тухай зохиомол яриаг чагнан “Ямар аймаар юм бэ? гээд айсандаа бүлтэлзэн сууна. Энэ үед Шараа бид хоёрын онгод хөглөгдөж, ам өрсөн аймаар түүх зохион ярих болов. Үнэндээ бид хоёрын дунд нэгэн бяцхан өрсөлдөөн өрнөж эхэлжээ. Зарим шөнө Мэндээ надаар гэртээ хүргүүлнэ. Зарим өдөр Шараагаар хүргүүлнэ. Гэвч ихэвчлэн бид хоёрыг сугадаад дунд орж чөтгөр шулам байдаг гэдэгт бүрэн итгэчихсан амьтан ийш тийшээ сэрэмжлэн харсаар гэртээ хүргүүлдэг байв.
* * *
Гэрийхэн нь хөдөө рашаанд явахаар болсон тул зуслан буухаас арав гаруй хоногийн өмнө Шараагийнх нүүж, байшингийнхаа хаалга цонхыг битүүлэн хааж дуусаад, машин хөдлөхийн өмнө тэр надад:
- Худлаа үнэн юм зохиож Мэндээг айлгахаа больё. Чи энэ хэд хоногт битгий шинэ юм зохиож яриараарай. Цаадах чинь зүрх муутай өвчтэй юм гэсэн гэв.
Би юу ч хэлэлгүй зөвхөн толгой дохив. Харин дотроо Шараа Мэндээг надаас харамлахдаа ингэж хэлж байгаа юм. Өөрийг нь байхгүйд шөнө цуглаж юм яривал Мэндээ надаас өөр хэнээр гэртээ хүргүүлэх юм. Гайгүй байлгүй. Шөнө бүхэн цуглаан хийж, шөнө бүхэн шинэ түүх зохиож ярина даа гэж бодов. Хэд хоногийн дараа “Цагаан гавлын түүх” нэртэй нэг удаа үзсэн аймшигийн киноны үйл явдаас сэдэвлэн өөрөө ч аймаар түүх зохион ярив. Мэндээ миний дэргэд суугаад намайг налан суганд минь шигдэх шахан сууж байв. Айсандаа нүдээ аньчихсан байхы нь сарны гэрэлд би тодоос тод харав. Тэгээд Шараагийн хэлсэн зүрх муутай гэсэн үг гэнэт санагдаж, тэгэсхийгээд яриагаа өндөрлөв. Би түүнийг хүргэж өгөхөөр явах замдаа дүүрэн дүгэриг цагаан сарыг хүзүүндээ зүүж явсан дурангаараа харуулав. Тэр:
- Сарны толбо нь ямар тод харагдаж байна аа. Саран дээр юу байдаг бол гэж надаас асуув. Би хариуд нь:
- Чулуу, зөвхөн сансарын тоостой чулуунууд байдаг гэв.
- Ямар чулуу
- Сарны чулуу.
Тэр над руу том харсанаа:
- Чи ер нь их сонин хүүхэд юм аа. Ярьсан бүхэн чинь нэг л сонин, үнэмшмээр ч юм шиг. Чамайг Шараа шүлэг бичдэг гэсэн. Надад нэг шүлэг уншиж өгөөч.
Ямар шүлэг уншихаа би нэг хэсэг бодов. Тэгээд “Чиний цагаахан царай, сарны туяа” гээд түүнд зориулж бичсэн шүлгээ уншив. Их л анхааралтай, бодлогошрон сонсож дуусаад: - Сайхан шүлэг байна гэснээ гараа өгч “За баяртай, манай гадаа ирчихэж гэв. Үнэхээр тэдний гадаа хэдийн ирсэн байлаа. Гараас нь татаж өөр рүүгээ ойртуулаад:
- Мэндээ энэ шүлгийг би чамд зориулж бичсэн юм. Би чамайг анх хараад… гээд гүнзгий амьсгаа авахад минь чухам юугаар ч зүйрлэшгүй энхрийхэн үнэр, зөөлөн дулаан хайр зүрхэнд мэдрэгдэв. Уруул дээр нь зөөлхөн үнстэл:
- Больё оо, чи бид хоёрыг хараад байна гэв.
- Хэн?…
- Сар…
- Ямар сар,
- Тэнгэрийн,
Ингэж хэлчихээд тэр нэг эргээд л гэртээ гүйгээд орчихов. Хэсэгхэн хугацаанд болж өнгөрсөн тэр сайхан агшинг алдчихгүй гэсэн мэт би ганцаар зогслоо. Тэгээд дүгэрэглэн мэлмэрэх саранд тэсэлгүй уур хүрлээ. Доошоо тонгойгоод гартаа тааралдсан чулууг авч уурандаа багтаж ядан сар руу шидлээ. Чи надад, чи надад гай боллоо. Юундаа мэлтийгээд байгаа юм. Чамд сайхан байна уу? гээд л гартаа таааралдсан чулуу бүхнийг түүн рүү нүүлгэв. Гэнэт толгой дүүрээд явчихлаа. Зулай нь дээр нэг хүнд юм дараад орхих шиг болов.
Маргааш өглөө нь толгой өвдсөөр сэрэв. Урьд шөнийн явдлыг бодохоор толгой улам ч өвдөх юм. Удалгүй зуслан буулаа. Би Мэндээтэй уулзах гэж хэд хэдэн удаа зориглосон боловч чадсангүй. Нэг л өглөө тэднийх ачаалаад тэвштэй том тэрэг бетонн гүүр хотолзуулан явж одов. Намар нь Шараа бид хоёр уулзаад би түүнээс :
- Чи Мэндээгийн хотын хаягийг мэдэх үү? гэхэд, Шараа:
- Мэдэхгүй, ааваас асуухаас зовоод байна гэж билээ. Харин тэр хоёр бүтэн жилийн турш үерхсэн гэдгийг би хожим олж мэдсэн юмсан.
Анхандаа үе үе би түүнийг зүрх эмтрэм ихээр санадаг байлаа. Тэр болгонд толгой минь учиргүй янгинан өвдөнө. Гэвч аажимдаа бага багаар мартагдаж, толгой өвдөх ч гайгүй болов. Түүнээс хойш арваад жил өнгөрчээ.
* * *
Тархины минь рейнтген зургийг гэрэлд ойртуулж харснаа эмч залуу:
- Ямар сонин юм яах аргагүй нэг юм байна даа гэв.
- Юу, гэсэнд:
- Мэдэхгүй гэснээ мөрөө хавчив.
Харин надад арван долоон насны минь хайр, зуны тэр нэгэн шөнийн явдал санагдав.Толгой учиргүй ихээр дүүрэн, ар дагзаар хатган өвдөв. Тэгээд нэг их удалгүй толгойноосоо өнөөх “юм” -аа авахуулав. Эмч залуу шилэнд хийсэн жижигхэн хар зүйлийг мөн л гэрэлд ойртуулж харснаа:
- Сонин юм даа, яах аргагүй л чулуу байна даа. Гэхдээ лав манай дэлхийн чулуу биш гэв.
- Тэгээд хаанахых байх уу? гэхэд
- Сарны чулуу гэлээ.
Сар над руу хариу чулуу шиджээ. Харин маргаашнаас нь эмчийн дурсгал болгож хадгалуулсан өнөөх чулууг хараад юу ч санаагүй юм даг. Би бүгдийг мартсаан…
2007 он

Subscribe to:
Posts (Atom)