Friday, April 1, 2011

миний шүлэг

Ууш зуушийн газар, аяга халуун кофе
Уруулын будагтай шилэн хундаганууд
Улаан дарсны шавхруу миний цус шиг
Угаасан ч индүүдээгүй цамцны зах шиг
ДОТОР МИНЬ ТИЙМ ҮРЧГЭР

Хөвөн зөөлөн, оо энгэсэг, хиймэл инээд
Хөвсөөр хоосон талд ганцаар зогсоход
Хөгшин завь ёроолоороо ус шүүрэх шиг
Хөгцөрсөн талхны зүсмэл зах шиг
ДОТОР МИНЬ ТИЙМ ҮРЧГЭР

Хэтэвч зузаарсан ч сэтгэл нимгэн хоосон
Хэрхэн гуниглахгүйгээр амьд явах, тэгээд үхэх
Хэтэрхий хуучин зураг, шинээсээ үнэгүй санагдах
Хэнд ч итгээгүй, БУРХАНД бүр чиг итгээгүй
ДОТОР МИНЬ ТИЙМ ҮРЧГЭР ч
ДОТРОО БИ ӨӨРӨӨСӨӨ УРВААГҮЙ-ҮНЭНЧ

3 comments: