Sunday, April 3, 2011

миний шүлэг

Харанхуйн цоожинд гэрэл гэгээний түлхүүр тааруулав
Харагдах бүхнийг нээж үзэхийг яагаад ингэж хүснэ вэ?
Хамгийн дулаан сайхан үг "үхэл" гэдгийг мэддэг ч
Хамгийн хүйтэн хоосон үг "амьдрал"-д яагаад дурлана вэ?

Үзэн ядах сэтгэлээ хаана, хэзээ, хэний төлөө  гээчихээд
Үзвэрийн шилэн хорго шиг нуух юмгүй амьдарна вэ?
Үүрд хамт, гэвч авсанд ганцаар хэвтэхээ мэддэг ч
Үхлийг аргалж болох юм шиг өөрсдийгөө яагаад хуурна вэ?

Зөрөг замууд бие биенээ хэрчин тастан огтлолцож
Зүрх сэтгэлээ хичнээн  удаа уран тастуулна вэ?
Мөргөсөн ч эс мөргөсөн ч дух нимгэрэхийг мэддэг ч
Мөнх бусын ҮНЭНД яагаад үл итгэнэ вэ?

Салаавчилсан хуруутай гараа халаасандаа чихээд
Бусдыг нулимж явахыг ямар амар сурна вэ?
Зүхэл занал урсгахад сэтгэл хоосордогийг мэддэг ч
Зүгээр гаднаа инээж, дотроо асан өрвөлзөхөд 

ЯАГААД ТИЙМ ИХЭЭР
ДУРЛАНА ВЭ?

1 comment:

  1. шүлэг гэдэг салхи, сэтгэл гэдэг салхи, амьдрал салхи, нэг л өдөр арилаад өгнө. юу үлдэх вэ? юу ч үлдэхгүй. НАМ, НЭР,АЛДАР, юу ч үлдэхгүй. Гэтэл мэдсээр байж салбар салбртаа үхэн хатан амь тэмцэн АРГОДОХ улсуудыг би хэзээ ойлгохгүй юм. Тэнэгийнх минь юм болов уу даа?

    ReplyDelete