Цэцэглэх дөрөвдүгээр сарын
Цээжин дотор залбирагч, би
Хөшигөн цэнхэр манан дотор
Хөгжимдөж сууснаа мартахгүй
Ая дангүй ч сайхан амьдралын
Аялгууны зүрхэнд амьдрагч, би
Хөмсөг сормуус ялимгүй нойтон
Хөгжимдөж суухаас уйдахгүй
Хэсэг бусагхан дурсамж төдий
Хэлбэр дүрсээр хөөцөлдөгч, би
Хөнгөн сэтгэл үлээсэн бөмбөлөг шиг
Хөгжимдөж суудгаа хэзээ ч болихгүй.
хавар би яруу найрагч, намар жүжгийн зохиолч, зун шүүмжлэгч бас зугаалагч, өвөл хүүрнэл зохиолч, таван улиралгүй болохоор орчуулга хийж чадахгүй юм
ReplyDeleteI love the poem by my whole.
ReplyDeletesaihan shuleg
ReplyDeleteтав дахь улирлыг нь өөрөө зохиочихвол иймэрхүү шүлгүүд бичээд л байх болно. Сайн байна шүү.
ReplyDeletebI ZUNAR GEDEG SHINE ULIRAL BODOJ OLLOO.
ReplyDelete