"Зарим хүний намтар төрсөн үхсэн дунд нь юу ч байдаггүй шиг
Зарим хүмүүс шиг амьдрах хүсэл надад хэзээнээс байгаагүй" би энэ шүлгийг хорин хэдтэй байхдаа орчуулах гээд чадаагүй хаясан юм. Орчуулга надад одоо ч ахдаад байгааг "хэлний боловсрол"-той холбож ойлгодог. Анхандаа Тютчев,В.Хлебников зэрэг яруу найрагчдын ганц нэг шүлгийг орчуулж үзсэн ч өөртөө итгээгүй учраас хэвлүүлж байгаагүй. Харин яруу найргийн орчуулгыг сүүлийн үед Аюурзана шиг хийж чадахгүй бол оролдоод ч хэрэггүй гэж үзсэн учраас сайн орчуулагч сайн орчуулагчаараа төрдөг гэж бодох болжээ. Гэхдээ би нэг ном ямар ч байсан хийнэ. Нэг үгээр орчуулна. 150 яруу найрагч зүгээр л миний хайрладагууд. Тэгээд л болоо. Магадгүй тэр цагт яруу найргийн орчуулга гэнэ үү, миний гадаадаас хуулсан шүлгүүд гэнэ үү? Түүнийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тэр цагт би 20 насандаа өөртөө амласан амлалтандаа хүрэх байх. Уран зохиолын хийж болох бүх ажлыг хийнэ гэж. Тэгээд баяртай уран зохиол минь гэж хоргодох сэтгэлгүйгээр хэлэхийг хүснэ. Дараа нь би байгаль хамгаалах ажлаа эхлүүлээд ойн захад жижиг дүнзэн байшинд сууж, одон орон судална. Бас шашин судална. Орчуулга хийж байсан эр зоригоо гайхан, ичсэндээ царай минь хэрхэн улайхыг одоо ч мэдэрч байна. Хожим намайг хүнд байдалд оруулж мэдэх, хамгийн том хүсэл минь яруу найргийн орчуулга хийх. Өөрөөсөө айх ч шиг...
хаха... юун ч егөөтэй бичдэг юм.
ReplyDeletetanii er zorigiin tuluu tulgaya
ReplyDeleteGadaadaas yamar teneg mongol shuleg huulhav dee.
ReplyDeleteTanif baigal hamgaalagchiin dur zohihgui ee. Tiim hun buu baridag sh dee.