Friday, December 17, 2010

Дахиад зарлал кккк

Шинэ номоо гаргалаа. "Ганцхан тогшилт... тэгээд чулуун зүүд" миний анхны роман. Энэ романаараа шинэ цагийн монгол роман ямар байхыг харуулсан гэж өөрийгөө тоогоод байгаа юм. Яруу найргийн шинэ түүвэр минь "Улаан хотын зүрх" нэртэй. 108 шүлэг бий. Уншаад дуу алдацгаана биз. "Тайзгүй жүжиг" нэртэй жүжгийн түүвэр бас гаргав. ХОёр жүжиг бий. Нэг нь шинэ цагийн хүмүүсийн ёс суртахууны сэдэвтэй" Хүний хүрэм" гэдэг нэртэй юм. Нөгөө нь "Тайзгүй жүжиг" гэсэн түүхэн жүжиг байна, аа. Хубилай хааны усан флот хийгээд элч нарын тухай юм. Өөр бас "МУЗ-ын стандарт бус сэтгэлгээнд зориулав" нэртэй шүүмж, нийтлэлийн номоо гаргав. Нэг үгээр орчуулгаас бусдыг оролдсон энэ жилийн шинэ бичлэгүүд минь байгаа юм. Нэн шинэ үеийн яруу найрагч залуусын тухай цуврал арваад өгүүлэл байнэа, аа. Шүлэг шиг шүүмж хэдийг бичсэн уншаад уулга алдана биз.
Жич: за ,за бичитхээ болилоо

3 comments:

  1. За ямар ч байсан баяр хүргэе!

    Өвлийн өдрүүд шиг гэрэлтэй...

    ReplyDelete
  2. Баяр хүргэе. Батхуяг ахын бүтээлүүд цас шиг дарах нь дээ энэ өвөл...

    ReplyDelete