Tuesday, February 28, 2012

шүлэг


Ийм л элбэг  дэлбэг, будаг шунхгүй
Тийм л улирлыг Хавар гэдэг юм.
Ирчихээд хаалга тогшиж зүрхлэхгүй
Ичимхий жаахан охины дүртэй юм.

Цувных нь хормойгоор ногоон туяа татаад
Гутлынх нь өсгийд ногоо ширэлддэг юм.
Цуутай дорнын улаан хацар шиг
                 тэнгэрийн хаяанаас ирэх
Цуурай бүхнийг тосон сонсвоос

Хавар,  Хавар,  Хавар…

шүлэг


Чамайг ӨВӨЛ, НАМАР гэж гунигтай нэрлээд
Чиний зүгт бүгдийг харамгүй илгээжээ.
Чимээгүй, өнгө гэрэлгүй, зах хязгааргүй
Чиг зүггүй, чийглэг газарт – ЦАГ ХУГАЦАА
Хийн зуухаа асаагаад СИЛЬВИА шиг
Амиа хорложээ.
Чамайг дахиад л ӨВӨЛ, НАМАР  гэж нэрлээд
Чиний зүг бүгдийг илгээхийг хүсэвч
Хүйтэн цонхны шилэн дээр
Хурууны хээ бүдэгхэн үлдээд
Хүчилтөрөгч дутагдсан мэт амьсгал давчдаж
Хийн зуухаа асаагаад –БИ
Амиа хорложээ.

Sunday, February 19, 2012

үгүүллэг


МИНИЙ ХИЙЛ  
    Тэр хэл чимээгүй л явж одлоо.  Дахиад хэзээ ч эргэж ирэхгүй. Тэгээд ч амьд явах өчүүхэн ч хүсэл байхгүй болжээ. Нүднийх нь харц шийдчихсэн байлаа. Шөнө өнөөх муу цэнгээний газартаа дуулахаар явсан хойгуур нь би хэнийх нь мэдэгдэхгүй зулбасгыг нь ганц бие хөгжимчинд худалдчихсан юм. Харин мөнгөөр нь долоон шил хатуу архи... Дотор халуу шатаад сайхан ч  зүрх даанч салгалаад... Хэсэг хугацааны дараа би үхэв.  Харин түүнийг яасныг бүү мэд...
*                                                   *                                                 *
     Íàìàéã àíõ òºðºõºä  ýýæèéí  òàíèë ýìýãòýé õèéë áýëýãëýñýí ãýäýã.  Õàðàìñàëòàé íü ÿìàð õèéë áàéñíûã íü ñàíàäàãã¿é юм. Ó÷èð íü íàìàéã õî¸ð íàñ õ¿ðýõ æèë хийл õýíä ÷ ¿çýãäýõýý áîëüжээ.  Ер нь би энэ түүхийг ярих хэрэггүй ч байсан байж мэднэ. Õýíä ÷ ¿çýãäýõýý áîëèõûíõîî ºìíº õî¸ð ÷àâõäàñ íü øºíºæèí æèíãýíýýä õîíîñîí ãýæ ýýæ ìèíü áàðàã ë áàðèí òàâèí áàòлан хэлнэ.   Õàðèí ¿çýãäýõýý áîëüñíîîñ íü õîéø áàðüæ òýìòýð÷ ¿çñýí õ¿í ìàíàé ãýðèéíõíýýñ àâàõóóëààä ýðãýí òîéðíû áàéðíû á¿õ õ¿¿õä¿¿ä çàðèì ñàâààã¿é òîì÷óóë çýðãýýð öººíã¿é áàéâ. Өдөр тутмын сонинд хүртэл миний ер бусын хийлний тухай бичиж байлаа.
     Ààâ íýã óäàà õèéëèéã ìèíü удаан òýìòýð÷ ¿çñíýý:
- Аíõ ÷àìä áýëýãëýõýä ãÿëàëçñàí õ¿ðýí ìîäîîð õèéñýí øèíýõýí õèéë áàéæ áèëýý. Оäîî áóëàí нь èõ ìºëèéñºí áîëîëòîé. Áîäâîë áóäàã øóíõ íü àðèëæ, ýëýãäýý áèç äýý? õýìýýí ñàíààøðàíãóé ºã¿¿ëэв. Òýð ºäðººñ õîéø áè õèéëýý õýíä ÷ áàðèóëàõàà áîëüñîí þì. Тàâàí íàñòàéãààñàà ýõëýýä ºã뺺 á¿ð òàãòàí äýýðýý çîãñîîä ººðèéíõºº çîõèîñîí àÿëãóóã òîãëîäîã áолов.  Өөрийн зохиосон ч гэж дээ, хаанаас ч юм бэ, намайг хийлийнхээ үзэгдэхгүй  биеийг барих үед аяндаа асгарах аялгууг.  Анхандаа õºðø¿¿ä ìèíü ä¿ðã¿éöëýý èëýðõèéëæ, öîíõîî ò¿ãæèõ, ÷èõýý òàãëàõ, ãàðààðàà çàíãàж,  äýýð äîîðîîñ ýëäâýýð õàðààäàã áàéñàí áîëîâ÷ ñ¿¿ëäýý àðãàã¿é äàñààä õàðèí ÷ á¿ð õàíèàä õ¿ðýýä õýä õîíîã õºãæ캺 òîãëîæ ÷àäàõã¿é áàéõàä ìèíü ¿ã¿éëæ ñóðàãëàæ, ýðãýæ òîéðöãîîñîí þìдаг. Тэгээд л õèéë áèä õî¸ð òºðñºí õîòäîî  àëäàðøèæ, бусдын нүдэнд хий агаар хөрөөдөн зогсох ч тэндээс хийлийн аялгуу түгэхийг харж сонссон хүн бүхэн гайхшран дуу алддаг байсан юм.  Бүгд л намайг хий агаарын хийлчин гэдэг болов. Би ч энэ нэрэндээ дуртай байлаа. 
   Гэтэл ààâûí íàéç íàð ìèíèé õîðèí íàñíû òºðñºí ºäðººð áóäàã íü ¿íýðòñýí öîî øèíý õèéë áýëýãëýв. Хуучин хийлийг минь бүгд л гар гар дамжуулан дахин дахин сонирхож,  шинэхэн дээр нь үзэгддэг хийлтэй болсондоо  би ч хязгааргүй áàÿðëàæ, ãàðààñàà ñàëãàëã¿é гурав õîíîã õºãæèì òîãëîх гэж оролдов. Хичнээн оролдсон ч бүтсэнгүй. Амь тавьж буй араатнаас гармаар чихарсан зэвүүн дуунаас өөр юу ч дуугарсангүй.
  Дөрөв äэõ ºäðèéí ºã뺺 õóó÷èí õèéëýý ñàíààä савнаас нь ãàðãàõ ãýòýë òýð òýíä áàéñàíã¿é.  Áè áàðàã ë îðü äóó òàâèí õàøãèðàв. Ãýðèéíõýí ìààíü ñàíäðàëäàæ õààíà òàâüñíàà ýðãýí ñàíà, òýð õàâèàð íü áèä õàéÿ õýìýýöãýýâ. Òýãýýä ãýðèéíõýý á¿õ ãàçðààð ìºëõºõ íü ìºëõºæ, àâèðàõ íü àâèð÷ õàéñàí áîëîâ÷ õýí ÷ îëñîíã¿é. Аàâ ýýæ, өвөө, àõ íàð òýð ºäðººñ õîéø ºëìèé äýýðýý ñýìõýí ãèøãèæ, èõ ë áîëãîîìæòîé ÿâàõ áîëöãîîâ. ßàãààä ãýâýë õàà íýã ãàçàð õóó÷èí õèéë ìèíü áàéæ áàéãààä ñàíàìñàðã¿é ãèøãèæ îðõèõîîñ áîëãîîìæèëñîí õýðýã.
  Õèéë àëãà áîëîîä арав хоносоны ýöýñò ãýðèéíõýí á¿ãäýýðýý õýí íýãýí õ¿í ìèíèé õèéëèéã õóëãàéëñàí ãýж үзэöãýýâ. Төрсөн өдрөөр ирсэн аавын найзууд дотроосл гарцаагүй, тèéì õîâîð ñîíèí ç¿éëýýð ìºн㺠îëäîã õ¿ì¿¿ñ öººíã¿é áàéäàã òóõàé ñîíèíîîñ óíøñàí òóõàéãàà àõ ìèíü ñîíèðõóóëæ ÿðèâ. Õàðèí áè ñýòãýë äîòðîî õàðàìñààä áàðàõã¿é áàéëàà. Áîäîõîîñ ë ãîë õàðëààä, á¿ð çàðèì øºíº õóó÷èí õèéëýýðýý òîãëîæ áàéíà õýìýýí ç¿¿äэëäýã áîëîâ.
   Õèéë àëãà áîëîîä  àðâàí äºðºâ õîíîâ. Òýð ºäºð гэнэт ºâººãèéí áèå ìóóäàæ, õýâòýðò îðîâ. Манайхан õîòûí àëü л ñàéí ýì÷èéã óðüæ áèåèéã íü ¿ç¿¿ëñýí áîëîâ÷ ºâººã ÿìàð ºâ÷èí òóññàí áîëîõûã õýí ÷ õýëæ ÷àäñàíã¿é. Бүүр íýã ýì÷ íàñíû äîðîéòîë ãýñýí ñîíèí îíîø òàâü÷èõààä ñàéí àñàð÷ òîéëîõûã çºâëºâ. Ãýòýë ºâººãèéí óõààí áàëàðòàæ, áèäíèé õýçýý ÷ ñîíñîæ áàéãààã¿é õ¿ì¿¿ñèéí íýð äóóäàæ, õýäýí ºäºð èõ ë ñàíäàðãàâ.
    Õèéë àëãà áîëîîä  àðâàí íàéì õîíîâ. ªâºº õàðèí òýð ºäðèéí ºã뺺 óõààí ñàíàà íü ñàðóóëñààä ñýðýâ. Áèäíèéã äóóäàæ äýðãýäýý ñóóëãààä íýã íýãýýð íü ¿íñýæ, öàðàé íü ãýðýëòýí, ýýæèéí ãàðûí öàéã óóæ, õàìãèéíõàà õàéðòàé à÷ áîëîõ òîì àõààð õºëºº áàðèóëæ áàéñíàà:
- Çà, õ¿¿õä¿¿ä ìèíü ìèíèé íàñíû òîî ã¿éöñýí áîëîëòîé. Ñàÿ õýä õîíîã òà õýäèéãýý èõ ë ñàíäàðãàñàí áàéõ äàà? Óóëçàõ ¸ñòîé õ¿ì¿¿ñòýéãýý á¿ãäòýé íü óóëç÷èõëàà. Î÷èõ ¸ñòîé ãàçðóóäààðàà  á¿ãäýýð íü îðëîî ãýõýä íü энэ õýä õîíîã  îðíîîñ íýã ÷ ºíäèé㺺ã¿é áàéæ ºâºº õààãóóð ÿàæ ÿâñàí þì áîë äîî õýìýýí õîðèí íàñíû балчир óõààíààð áîäîæ ñóóâ. Àÿãàòàé öàéãàà õ¿ä хүд õèéòýë çàëãèàä:
- Íàñààðàà ÿìàð îëèãòîé àæèë õèéæ ÿâñàí áèø. Àìüòíû àìü òàñàëñàí ìàë íÿäëàã÷ ÿâëàà. Ìóó õºãøèí ìèíü харин áóðõíû îðîíä òºðæýý. Áóÿíòàé õ¿í àðãàã¿é áèç äýý? Эýæ ààâ õî¸ð ìèíü ÷ äèâààæèíä æàðãàæ áàéíà. Áè ãýäýã õ¿í ë ìóó çàÿàíû  îðîíä î÷èõ ÿíçòàé. Õ¿¿õä¿¿ä ìèíü áóÿíûã ë ñàéí õè÷ýýãýýðýé. Íàéç Ñàíäàãàà ìèíü àìüòíû òàìä àäãóóñ áîëæýý. Òýä íàðòàéãàà á¿ãäòýé нь  ë óóëçëàà ãýæ ÿðèõàä íü ààâ, ýýæ рүү харснаа:
- Óõààí ñàíàà íü îðæ ãàðààä áàéãàà áîëîëòîé. Îäîî ÿàõ âý? Ýì÷ äóóäàõ óó? гýв. Эýæ:
-Õàðèí ýý. Åð íü òýñýõã¿é ÿíçòàé áîë÷èõëîî ãýæ áèëýý. Ýíý õîîðîíä ºâºº òîëãîéãîî íýã ãýäèéñ ãýñíýý óõààí áàëàðòàæ óíàâ. Ààâ öýýæèí äýýð íü ÷èõýý удаан íààñíàà, гүрээнийх нь судсыг гараараа тэмтэрч үзээд:
-  Àìüñãàë õóðàà÷èõëàà ãýýä ºíäèéòºë, ºâºº ãýíýò ãýäýñ õèéñíýý óõààí îðëîî. Þóíààñ ÷ àéäàãã¿é òîì àõ хүртэл öî÷èâ. Ээж толгойг нь түшин өндийлгөхөд эðãýí òîéðíîî ºðºâäºëòýéãýýð ã¿éëãýí õàðñíàà, õàðöàà íàä äýýð òîãòîîãîîä, 
- Ìèíèé õ¿¿ãèéí õóó÷èí õèéë òîì ºðººíèé òààçíû ãýðëýýñ ºë㺺òýé áàéãàà þì ãýíý. Óðüä íàñàíäàà äóó÷èí õ¿¿õýí áàéñàí ãýíýëýý. Ýð õ¿íä ó÷èðã¿é ãîìäîîä ñ¿íñ  íü õèéë… ãýýä ºã¿¿ëáýðýý äóóñãàæ àìæèëã¿é ºâºº ìèíü æèíõýíýýñýý àìüñãàë õóðààâ. Ìàíàé ãýðèéíõýí äàõèàä ãýíýò ñýðãýýä èðæ ìàãàäã¿é ãýñýí øèã ìºíõèéí íîéðîíäîî äóãæèðñàí ºâººãºº õàðæ õýñýã чимээгүй ñóóöãààæ áèëýý.
                      *                                     *                                        *
-Хүү минь, хүү минь хаа байна. Чи хүүгээ яасан бэ? Хэлээч дээ? гээд намайг баахан сэгсчив.
-Тэр чинь миний хүүхэд биш. Чи тэр цэнгээний газрынхаа аль нэг харанхуй булангаас олсон эцэггүй зулбасга, мэдэв үү? Би зарчихсаан... Зарчихсан. Ха, ха, ха...
  Гар нь алгуурхнаар суларснаа, хацар дээгүүр нь гялтагнан бөмбөрөх нулимсаа арчаад тэр хэл чимээгүй явж одов.
   Хамаг бие сулбасхийгээд гэдэс ходоод халуун галд түлэгдэх мэт өвдөв. Харанхуй гудамжны хаа нэгтээгээс хийлийн гунигт аялгуу сонсогдсоор...
                   *                                         *                                        *
    Áè õèéëýý îëëîî. Ìèíèé õèéëíýýñ ýð õ¿нд ãîëäîî îðòîë ãîìäñîí á¿ñã¿é õ¿íèé õýíä ÷ ¿çýãääýãã¿é ãîìäîë, нулимсны аялгуу  ýãøèãëýсээр байлаа.    
                                               Эгшиглэсээр байлаа.

Thursday, February 2, 2012

шүүмж


                 УУЛЫН ХҮНИЙ ТУХАЙ УЛААНБААТАРЫН ТЭМДЭГЛЭЛ
             /Яруу найрагч Х.Батаагийн “Гунигийн манан дундуур” туучихуй /
1.    ДУРСАМЖИЙН манан ДУНДУУР...
  Тэнгэр цэв цэлмэг атал хацар дээр борооны дусал мэт зүйл буув. Тагтан дээрээсээ ус шүршдэг дэггүй хүүхдүүдийн тухай бодтол одоо чинь хамаг цонх хаалттай өвлийн сүүл сар, идэр ёсийн хүйтэн. Тэгэхээр гэж үргэлжлүүлэн бодтол гэнэт нэгэн нөхрийн дүр жавар манан хоёрын дундуур жаргах нарыг сөхөн босож ирнэ. Баруун Алтайгаас бараан царайтай ч цагаахан сэтгэлтэй Батаа над руу сэржим дэвшүүлж байгаа нь тэр ажээ. Олон жил яруу найргийн ертөнцөд гэмгүй нөхөрлөж яваа тэр эрхэм үе үехэн над руу хэрэг болгон “залгаж” шинэхэн номныхоо сураг залгах болсоор хэдэн сарын нүүр үзэв. Тэгээд л ойрд сэтгэлд хадаатай явсан бодлууд намайг Алтай хотын ёотон шиг жижигхэн цагаан байшингууд дунд аваачжээ. Өдийд тэр / Х.Батаа / зузаан хүрмэн дотроо зуны нар шиг шатаж яваа. Аймгийн төвийн номын сангаас гараад айхтар том үйл хэрэг бүтээсэн  ялалт гавьяаны эзэн мэт яруу найргийн тухай хэтэрхий гэгээн бодлууд хөврүүлээд гэрээдээ харьж яваа. Утаагүй агаар уушиглаж, хольцоогүй мөрөөдөлд умбаж яваа. Эсвэл өглөө эрт азгүйтээд тааралдсан хэдэн нөхөртэй өдрийн турш ширээ түшиж, шил хоослочихоод улаа бутарсан халмаг эр уран зохиол гэдэг чинь гээд гар гозолзуулж, өөрийнхөө зохиосон хаа ч батлагдаагүй онолоо батлах гэж улайран байгаа. Тэрхүү ялимгүй амьдралаас тасархай иш онолын хэзээ ч ойлгож байгаагүй “нөхдүүд” нь ийм нэгэн эр яах гэж ямар ч ашиг хонжоогүй “уран зохиол” бодож, ямар ч ашиг хонжоогүй “яруу найраг” бичиж, ямар ч ашиг хонжоо бодохгүй амьдарч яваад нь гайхсандаа ойлгосон дүр үзүүлж учиргүй толгой сэгсрэн малгай унагаан шогширч байгаа. ХАРИН...
   Энэ зууны эхний жилүүдэд шүлэг бичдэг гээд цээж хаяласан “хөгшин” оюутан надтай анх танилцаж билээ. Ном эрдэм сурах гэж ирсэн биш хотод зөвхөн шүлэг бичих гэж ирсэн мэт аашилна. Шинэхэн шүлгүүдээ залхтал уншиж энэхэн хорвоогийн учир явдлыг хүүрнэнэ. Нас чацуу ч, мөч зөрөөтэй /тэр надаас нилээд өндөр / хоёр хүн Улаанбаатарын тоостой гудмаар уран зохиол ярьж урагшаа хойшооо мянган удаа алхсан билээ. Ухаан нь чамгүй цагааширсан толгой, Аюурзаны орчуулгаар Георгий Ивановыг уншчихаад, “өөр юмаа энэ яруу найраг гэж” өөртөө шивнэхийг нь ч би хулгайгаар сонссон юмдаг. 80-аад онд монгол хэлэнд орчуулагдсан гадаадын бүх зохиолыг бараг цээжилчихсэн гэмээр эх адаггүй хаанаас нь бол хаанаас нь ярьж гарна.  ХАРИН...
   Түүний тухай нэг уран сэцэн үг олж хэлэх юмсан гэж удтал бодов. Тэгээд л эцэст нь “Хулганаагийн БАТАА хэмээх энэ “хувь хүн” төөрөг заяаныхаа зөргөөр түйвээж яваа САЛХИ билээ” л гэсэн шүлэг шиг үгүүлбэр өөрт таалагдаж билээ. Өрөөлд яахыг бүү мэд.  Үүнээс илүү уянгалаг сайхан илэрхийлэл надад ердөө олдохгүй нь. Бусдад яахыг бүү мэд. Учир нь заримдаа Батаа шиг эрх чөлөөг, Батаа шиг хүн л эдлэдэг юм даа? гэх хачин сонин бодол надад төрнө.
2.    БАТАА шиг ЭРХ ЧӨЛӨӨ
  Нэг л өглөө талимаарсан нүд гаргаад “танай хотоос явлаа” гэсэн юм. Тэгээд л сар гаран үдүүлж байж, сая л нэг юм уул Алтайгаа зориод Улаанбаатарыг минь голон одов. Дуулж л явна анд нь гэж дуу шиг аялгуутай юм ярина. Дуулж яваа нь дуу хоолойноос нь мэдэгдэнэ. Уйлж л явна даа гээд хааяахан залгана. Уйлж яваа нь дуу шиг л сонсогдоно. Яруу найраг-залуу нас-эрх чөлөө. Ямар ч байсан үзлээ, тууллаа, яруухан амьдарлаа хэмээн нас ахисан эр  захиас хэлэх мэт ядаргаатай баахан юм үглэнэ. Сайн яруу найрагч байгаагүй, ээ би мэднэ. Гэхдээ муу юм бичээгүйг минь чи мэднэ. Хоёрын хооронд заримууд шиг шүлэг бичсэнээс бичээгүй нь дээр санагдах болов. Одоо би шүлэгч биш овоо түвшинд ойлгодог уншигч болохоор шийдлээ, Болор цом үзлээ, танай зохиолчдын хороо... миний буруу юм шиг баахан загнана. Эрх чөлөө ханх хийсэн яриаг нь эргэцүүлж би удаан бодно. БАТАА шиг эрх чөлөө гэсэн балай “зүйрлэл” бодож олно. ГЭВЧ...
  Ээжийн хүү Батаагийн “эрхлэх” нь хэтэрсэн санагдах үед хүүхэд л хэвээрээ яваа түүнийг өтлүүлэхгүй байгаа сэтгэлийг ойлгоно. Гэгээн багын сэтгэлээрээ тэр томчуулын ертөнцийг “эрхлэж” туулахыг санаархана. Арван хэдэн насны сэрлээрээ гучин хэдэн насанд шүлэг бичсэнд нь атаархана. “Хөгшин эхийгээ л гомдоож байна” гэж хүүгийн ёсоор зүрх шимшрүүлэн өгүүлнэ. Ийм л нэг эрх чөлөөний ертөнцтэй, дурсамжийн манан дундуур дуулж нэг, уйлж нэг явна. Ийм л нэг яруу найргийн амин халуун галтай, уран зохиолын ертөнцөд уруудаж нэг, буруудаж нэг явлаа. ГЭВЧ...
  Өөрийгөө бас хааяахан өнгө мөнгөний амь тавьсан цаг үед “ӨӨР” хүмүүстэй дотнохон яваа азтай эр гэж санаад алтан нарыг атган алдан хөөрцөглөнө. Мөн заримдаа “ӨӨР “шүлгүүдийг нь уншин суугаад цааш явалгүй замаа орхиж, цармын бялзуухай мэт ганцаардуулсанд  нь  гансран гомдоно.  Явган сандал, цэцэрлэгийн модод, хавар цагийн болзоо, хайрын хүрээлэн дотор хөгшин хэрээний нас тоолж үзчихээд яруу найргийн “хүүхдүүдэд” бүгдийгээ орхиод явж чадсан эрх чөлөөний эр зоригийг хайрлана. ГЭВЧ...
3.    ҮХЭЛД  дурласан СЭТГЭЛ
 Энэ яруу найрагч Х.Батаагийн зөвхөн ҮХЭЛД дурласан СЭТГЭЛИЙГ бус бүхий л сэтгэлийг нь хурааж чадсан шүлэг. Гэгээн тунгалаг, уян зөөлөн, өршөөлгүй хатуу, жамыг дагахаас өөр аргагүй, ганцаардсан, үзэн ядсан, арга барагдсан бүх сэтгэлийг нь илэрхийлдэг юм. Даанч ойрх цаг хугацаанд ийм шүлэг байтугай бүр шүлэг бичихгүй байгаад нь сүрхий гайхширна. ХАРИН...
Хаанаас ч юм бэ, энэ хуучин завийг олжээ, найзууд минь
Хаашаа ч юм бэ, хөвж явна, харанхуй шөнөөр
Далай намуухан долгилж хааяа хундага жингэнэнэ
Дарсны лонх ээлж дараалан ус цалгилуулан живж одно
Гэгээ муутай сар тэнгэрт сүүмийж, голын нүд мэт харагдана
Гэнэ гэнэхэн нялх салхи биднийг  хоргоосоор хөлчүүрч одно
Багаасаа л аялсан ижийн тухай дуу хол ойрыг сүлж 
Банзан гитарын намуухан эгшиг дүлий загасыг ч уяраана
Үжирч муудсан ёрог даавуун  далбаа минь ээ?
Үхлийн зүг гагцхүү амгалангийн зүг хийсэж дэрвэлзээрэй
Зорчиж яваа хөөрхийлөлттэй хэдэн хүнийг
Зовлон шаналалаас ангижруулж бурхны зүг одоорой
Далай намуухан долгилно, бид төөрөөд уджээ
Дасал болсон гуниг хамт аялаж явна
Би залуудаа ад үзсэн бол уучлаарай гуниг минь
Бишгүй л олон жил хоёул хамт аяллаа
Гуниг минь, анд нөхөр минь чи одоо яв даа
Гашуун жимс идэж байгаа хэн нэгэн дээр оч доо
Бид аз жаргалаа  оллоо
Сүүлчийн хүлэг минь, хөлөг онгоц минь,  хуучин муу завь минь
Сүнс , хүсэл мөрөөдлийг тээж цааш одоорой
Далай зах хязгааргүй мэлтэлзэнэ
Үүр гэгээрнэ
Давалгааг ярьж усны гүн рүү лонх биш шүлэгч живнэ.

  Зүгээр л уншаад үзэв үү? Энэ шүлэг яруу найрагч Х.Батаагийн бүр гал халуун нас, өнөөх эрх чөлөө-гуниг-гэгээн тунгалаг сэтгэл. Уншиж дуусаад зүгээр л бод. Яруу найраг гэдэг хөгжимлөг үгс тархины дотор чинь үгүй бол  зүрхэнд чинь үертэй голын үсчээ шиг цамнаж байвал ямар ч байсан одоохондоо бүр юм ОК.

4.    ЦООЖОО хайсан ТҮЛХҮҮР
  Яруу найраг заримдаа цоожоо гээсэн түлхүүр  эсвэл түлхүүрээ хайсан цоож мэт санагдах нь бий. Гэтэл яруу найргийн хаалгаар ороход ямар ч түлхүүр цоож хэрэггүй, ер нь тийм юмс огт байхгүй  хэмээх дэлгэрсэн үзэл санаа ч бас бий.  Эхэндээ авьяас, дараа нь мэдээж өөр бусад “ЮМ”, тэгээд бас нууц энэ тэр түлхүүр цоожны тухай номлосон онол суртахууны ном зохиол ч буй.  Ний нуугүй, сайн муугаа хэлэхэд гэгчээр тэр үзэл суртахуунаар Х.Батаагийн шүлгүүд лав энэ цагт  зөвхөн түлхүүр мэт хэмжээнд байна. Нэг үгээр цоожоо хайсан түлхүүр мэт мухардмал, өрөөсгөл тал байна. Хэдхэн дүр, цөөхөн илэрхийлэл. Бүсгүй, хэрээ, гудамж, дэнлүү, үхэл, ганцаардал. Хорвоод тэдгээрээс өөр харах зүйлгүй, хайрлах юмгүй болсон мэт. Хэт явцуухан байна. Хэрэв улам лавширвал ёстой “Гунигийн манан дундуур”  төөрөөд гуниг ч үгүй, манан ч үгүй болбол хичнээн харамсалтай билээ. ГЭВЧ...
  Харин энэ явцуурал  бүх хаалга түлхүүр цоожтой байх ёстой гэж үздэг бидний нийтийн хэвшмэл, баригдмал, тогтсон “бодол санаанд” л хамаг учир байгаа юм.  Тэр л бодол санаа яруу найргийг жинхэнэ түвшинд нь хүлээж авахад зүйрлэшгүй саад учруулах болжээ. Тиймээс л Батаагийн “гэгээ муутай сар тэнгэрт сүүмийж, голын нүд мэт харагдана” хэмээх мөр шүлгээр жишээлэхэд “голын нүд” хэмээн юуг хэлээд байгааг ойлгохгүй гомдоллон асуух  хэмжээнд яруу найргийн  хязгаар “баригддаг” болжээ.  Нэг л “баригдсан” бол дахиад шинээр өрөх босгох ямар хэцүүг би мэднэ. Тэр зовлонгийн өмнө сөхөрсөн олон залуу хүсэл тэмүүлэлийг ч бид мэднэ. Яагаад ийм гунигт “ишлэл” авсаны учир  “одоо оройтоогүй,  шинээр эхлэх, эрч хүч хуримтлуулах оюун санааны цаг хугацаа байна” гэдгийг л “Гунигийн манан дундуур” биднийг туучуулахыг хүссэн яруу найрагчид хандан хэлэх гэсэн юм.
   Оюун санааны шинэ эхлэл, түлхүүрээ олж цоожоо нээх цаг болжээ. Эсвэл цоожоо нээхээр түлхүүрээ түлхэх...
      ТЭР ЦАГИЙГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭХ МИНИЙ УУЛЫН ХҮНИЙ ТУХАЙ       УЛААНБААТАРЫН ТЭМДЭГЛЭЛ ЭНЭ БОЛОЙ.
      
                                                                                                      Пүрэвхүүгийн Батхуяг
                                                                                                                2012-02-02