Wednesday, May 11, 2011

миний шүлэг

Ердийн тоосго шиг улаан, барзгар
Ертөнцийн хэвэнд цутгасан -Хүмүүс
Ерөөлийг хараалаар сольсон нь
Төмрийн зүүд, төгсгөл, эмгэнэл
ГУРАВ

Энгийн ваар шиг даруухан, гөлгөр
Ижилхэн паалангаар бүрхүүлсэн-Хүмүүс
Гэгээрлийг эндүүрлээр тульчихсан нь
Галын зүүд, мөхөл, эцэслэл
ГУРАВ

Хэвлэмэл хуудас шиг адилхан, гялгар
Хээнцэр хувцасны өлгүүр-Хүмүүс
Энэрэхүйг  хонзонгоор худалдчихсан нь
Усны зүүд, мунхаглал, эмзэглэл
ГУРАВ

Ер энэ бүхнийг хөвөрдөн суухуй
Ертөнцийн гурав-Эмгэнэлээр дүүрэн

                                              2011,05,011

5 comments:

  1. яруу найраг-миний яруу найраг-минь

    ReplyDelete
  2. Нэг хэвэнд цутгуулагчид болвоос тархигүй хүмүүс,,,
    Тэднийг нулимах хэрэгтэй

    ReplyDelete
  3. Яалт ч үгүй яруу найрагч хүний эмзэг мэдрэмж л дээ. Хээнцэрлэл дагасан хиймэл хүмүүсээр дүүрэн болсон бидний энэ цаг үед ингэж харж мэдэрч анхааруулж ойлгож ухаарай гэхдээ шатаж шаналах сэтгэлтэй хүмүүст талархах юмдаа.

    ReplyDelete
  4. Uuchlaarai!
    Ulaan aristai
    Munhag
    Muu duugeen.

    ReplyDelete