Тэмтрүүлээрээ би хоосон агаарыг барьж
Тэнэмэл шавьжны гуниг намайг бүрхнэм.
Ханан дээгүүр жирэлзэн гүйх хүсэл минь
Хамгийн үнэ цэнэтэйг л мэдэрнэм.
Сахлаараа сарны гэрэл нэхэн сүлжиж
Саваагүй авгалдайн мөрөөдөл намайг бүрхнэм
Цэцгийн тоос сорох эрвээхэйн хүсэл минь
Шуналын тулам болгосныг мэдэрнэм.
хамгийн жижиг бүхэнд хамгийн том мөрөөдөл агуулагдаж байдаг...
ReplyDeletezuvhun ternees ch boloogui bh aa
ReplyDeleteЯнзай шүлэг байна.
ReplyDelete