Wednesday, March 16, 2011

миний шүлэг

Ханзарч байгаа цас шиг - шүлгүүд минь
Хагдарч байгаа өвс шиг - шүлгүүд минь
Хана мөргөж үхсэн тагтааны нүд шиг-шүлгүүд минь 
Хад мөргөж үхэх элээний сүүдэр шиг -шүлгүүд минь

Сөөж буй хоолой шиг -шүлгүүд минь
Сууж буй манан шиг -шүлгүүд минь
Солонгон биетэй гэгээрэл шиг-шүлгүүд минь
Сонгодог дүртэй гуниг  шиг -шүлгүүд минь

Цардмал зам дээр нойтон мөр шиг -шүлгүүд минь
Цавчим өндрөөс ус шиг буух-шүлгүүд минь
Цаг хугацааг цавчиж өндийх -шүлгүүд минь
Цаг хугацаанд царай орох -ШҮЛГҮҮД МИНЬ

5 comments:

  1. "Хана жаахан мөргө..." гэдэг үг санаанд орчлоо хэхэ

    ReplyDelete
  2. Хад мөргөж үхэх элээний сүүдэр шиг -шүлгүүд минь... huurhiiduu ted mni...

    ReplyDelete
  3. tsag hugatsaand tsarai oroh zohiogch

    ReplyDelete
  4. Цаг хугацаанд царай орох-ШҮЛГҮҮД МИНЬ

    ReplyDelete