Wednesday, March 2, 2011

Чимээгүй

Бүгдийн өмнөөс би чимээгүйд суралцаж
Бүрэнхий дунд гэрэлтэй хүмүүсийг олж харна.
Бүрх малгай өмсөөд мөнхрөлийг олсон мэт санах
Бүрхэг санаатай бүгдийг бүр чиг ихээр хайрлана.

Ганцаардалын дундаас би чимээгүйг сонсож
Ганцаар гуниглахын  шалтгааныг олж үзнэ .
Нарнаас ирж буй лугшилтыг зүрхэндээ мэдэрч
Найрсаг бус дундаас инээмсэглэлийг сонсоно.

Чимээгүй, чимээгүй, чимээгүйхнээр чи надад нэвтэрч
Чичирхийлсэн дуу хоолойгоор би эхний удаа
Чамайг тодоос тод бүгдээс тод харах
АМЬДРАЛ МИНЬ

Тийм сайхан биш юм гэж хэлнэ
Тэнгэр газрын тэг дундуур...

5 comments:

  1. Ёстой л... Ойрд уншаагүй сайхан шүлэг байна даа.

    ReplyDelete
  2. Ойрд уншаагүй сайхан шүлэг байна даа

    ReplyDelete
  3. Ганцаардлыг нэг л өглөө хэн нэгэн нь хороочих байх даа,,, хүмүүс тэгээд л амиа хорлоцгоож эхлэнэ./шууд утгаараа биш/

    ReplyDelete