Thursday, February 17, 2011

ХАВРЫН ХАВАРТ

Хаврын хаварт би цас шиг хайлж 
Ханшийн ногоотой дахин ургаж 
Хар турлиахтай хамт хашгирч 
Хагд өвстэй ханилан ногоорно


Хаврын хаварт би бургас шиг бултайж
Хашааны ёроолоор халгайтай цухуйж
Хагдрахаа мэдэлгүй яаран цэцэглэж 
Хангалуунаар ширэг өвс шиг сэгсийнэ.

Хаврын хаварт би шинээр төрж 
Хамаг биеэрээ хачин сайхан 


АРИУСНАМ.


 

5 comments:

  1. Янзтай шүлэг байна даа.

    ReplyDelete
  2. Янзтай шүлэг байна даа.

    ReplyDelete
  3. турлиах гэж ямар шувуу байдаг юм болоо? энэ улаанбаатарт үзэгддэг юм болов уу?

    ReplyDelete
  4. Хаврын хаварт л би дурлачихсан явдаг
    Хар л нүдтэй тэр залууг саначихсан явдаг
    гээд хэний ч юм нэг шүлэг уншаад л явдаг байлаа жоохон байхад хэхэ

    ReplyDelete
  5. biirbeh deer bandiin Bolormaagiin ner deer ene shuleg baina lee taniih ymuu heniih ym

    ReplyDelete