ЗААГ ДЭЭР...
Ертөнцөд юм бүхэн
заагтай. Зааг завсаргүй зүйл нэгээхэн ч үгүй санагдана. Амьдрал үхэл хоёрын
зааг дээр зарим нь ирж, зарим нь буцаж байх билээ. Хүн ч ялгаагүй өгсөх
уруудах, гэгээрэх мунхрахын зааг дээр санаж сэрж, мартаж будилж явдаг амьтан.
Санаж сэрэхээсээ мартаж будилах нь ч их болсон санагдана. Нэг талдаа санах
ёстойгоо мартаж, мартах ёстойгоо санах болсон гажуу байдал хүний орчлонгоор нэг
“газар авчээ”. Үнэндээ ЗААГ ялгаа гээч
юмыг л хаана ч мэдэхээ байсан цаг юм. Их бага, үнэн худлын зааг ялгаа бүдгэрэх
тусам шижир алт чулуу хоёр нэг газар хэвтэх болжээ. Цагийн энэ ГАЖУУДАЛ-ыг эс
анзааран хайхаръя гэвч уран зохиолд бүр илтээр ЗААГ ялгаа сарниж, зах
замбараагаа алдах болов. Ийм л эмзэг цагийн ЗААГ дээр Монгол яруу найргийн оюун
санаа, ой санамжинд олон шинэ нэрс бүртгэгдэж эхэллээ. Эдгээр нэрс нэг хүчирхэг
үеэс нөгөө үе рүү шилжих “ЗАВСАРТ” бус харин уран зохиолын залгамжлан залгалдах
тэр холбоог үргэлжлүүлэн бичигдэж байгаа нь уран зохиол дох ҮЕ гэдэг ойлголтыг
бүрэн илэрхийлэх ХҮЧ гэж би үздэг. Эрч хүчтэй тийм л залуу оюунаар Монголын
уран зохиолын хүч сэлбэгдэж, эгээ л далайн давалгаа мэт араас түрэн орж ирж байна. Жам ёс мөн юм. “Хөх мэдрэхүй”,
“Шинэ үнэр”,”Шинэ мянган”,”Язгуурын бүлэг”,”Дэд хувьсгал” гээд уран зохиолын
шинэ хүчирхэг бүлгүүд төрөн гарч, хэдийнээ яруу найргийн ертөнцөд зам мөртэй
болсон бол тэдгээрийн араас Эрдэнэ-Очирын Энхтайван, Энхболдбаатарын
Сударчулуун, Пагвадоржийн Урнаа, Мөнхцолын Батбаяр, Балдоржийн Алтанхуяг нарын эвлэлдсэн “ОЛОН ЦАГ” яруу найргийн бүлгэм
мэндэлж байна. Одоохондоо Монголын уран зохиолд аргагүй шинэ нэрс. Гэвч
тодорхой цаг хугацааны дараа манай хүрээнийхний танил дотно нэр болно гэдэгт
“багш” нэрийг зүүн явагч би үл эргэлзэнэ. Их сургуулийн нэг, хоёрдугаар ангийн
эдгээр залуучуудын сэтгэл зүрх яруу найргаар хөглөгдөж, урвах шарвах
бодолгүйгээр уран зохиолд шунан дурлаж байна. Юу сайхан тэр л сайхан. Эд мөнгө,
эрх мэдэлд бус уран зохиолд шунан дурлах сайхан.
Эдгээр залуусын нэг Мөнхцолын Батбаяр. ЗААГ
дээр зогсож байгаа ХҮЧНИЙ нэг хэсэг юм. Тиймээс шүлгүүдээс нь “нэн шинэ үеийн яруу найргийн” өнгө төрх тод
илэрч байна. Тэр бол “тэсрэгч чанар”. Ердийн тогтмол гүйдлээр бус байнгын
хүчтэй хэлбэлзлийг үүсгэх шүлгийн дотоод эрчим хүч ялгарч байдаг. Тэрхүү “тэсрэгч чанар” бүхий дотоод эрчим
хүчний “өдөөгч “ нь хайр сэтгэл. Үнэндээ тэсрэгч чанарыг бүрдүүлэгч нь ганцхан
“хайр сэтгэл” гэж тодорхойлвол ч ихээхэн учир дутагдалтай зүйл болно.
Хайр сэтгэл, гоо охин, зүрх энэлэн шаналах,
бүгдийг гэнэт ухаарах, хоосонг таних, бодит байдал хаа ч үгүйг мэдэх, хаврын
нүдээр харж бясалгах, намрын зүрхээр шаналах М.Батбаярын шүлгүүдийн “үнэт чанар”
бөгөөд энэ бүхнийг “Монголын нэн шинэ үеийн яруу найраг”-ийн ертөнцөд мөн
хамааруулж ойлгож болно. Хүнийг хайрлах, хүний эмгэнэлийг хайрлах, хүний
хүйтрэлд эмзэглэх ч энэ цагийн яруу найргийн бас нэгэн “өнгө” юм.
Далавчгүй
мөртлөө тэд нисэхийг хүсдэг
Дандаа л түүнийгээ бүтнэ гэж боддог
Өрөөлд дэндүү олон дурлачихсан болохоор
Өөрийгөө хайрлах хайр хүмүүст үлдээгүй. /М.Батбаяр ”Хамгийн сонгодог болоод чөлөөт ялыг амьдрах гэдэг / гэж энэ зууны хүмүүсийн дотоод хүйтрэлийг, хий хоосон мөрөөдөлдөө хөтлөгдөн “амьдарч” явааг тэр илчилсэн байна. Илчлэгдэж буй “үнэн” нь хүмүүс бидэнд бусдыг хайрлах нь битгий хэл өөрийгөө ч хайрлах хайр үлдсэнгүй хэмээсэн нийгэм-социологийн олон цуврал судалгааны үр дүнд гарч болох ”том” дүгнэлтэнд М.Батбаярын цөөнгүй богино шүлгүүд хүрээд байна.

Эдүгээ
хүн төрөлхтөнд “ДЭЛХИЙН ДУЛААРАЛ БА ХҮНИЙ ХҮЙТРЭЛ” гэсэн гадаадаар хэлэх юм бол
хоёр “глобал” асуудал байна. Хүний хүйтрэлийг зогсооход уран зохиол, тэртусмаа
яруу найраг онцгой үүрэгтэй. Нэг үгээр сэтгэлийн хүйтрэлийг яруу найргаар
дулаацуулна гэсэн үг. Гэтэл энэ их үйл хэрэгт Ховдын цэнхэр хязгаарт төрсөн
жирийн нэгэн монгол хүү хувь нэмэр оруулж,
халуун элгэмсэг сэтгэлээр шүлэг бичиж байгаа нь хамгийн сайхан. Магадгүй
“Тэнэглэл нь ухаарлаасаа ариухан
Тэмдэг зүсгүй хорин нас минь /М.Батбаяр “Тэнэглэл нь ухаарлаасаа ариухан” / гэх “нялх” ухаарал ч тэр үйл хэрэгт том хувь нэмэр оруулж байгаа гэж үзэхэд юу буруудах. Тэгээд ч ЗААГ дээр зарим нь дөнгөж толгой өндийлгөөд “тэнгэр”-ийн тухай ярьж, ойрхон зуурхан ганц нэг тайзнаас тайз руу ниссэнээ яруу найргийн хорвоог тойрсон мэтэд бодож андуурч байхад арай өөр суурь бодолтой залуус яруу найргийг “тайз”-ны өрсөлдөөн, шүлгийн уралдаан төдийгөөр үзэхгүй байдагт баярлаад баршгүй. Тийм зөв хандлага М.Батбаярын бичсэн шүлгүүдээс шууд анзаарагдана. Учир нь тав зургаа төдий мөртэй богино шүлгүүдийг “тайзан” дээр унших гэж бичдэггүй юм. Зарим нь шүлэг уншихаар тайз руу гарахдаа бөх шиг дэвж шавж “тэнэгтэж” байхад

Хараагүй хүн инээх шиг
Хаврын өглөөгүүр
Нярай моддын гэрэлт инээмсэглэл дунд
Бараан гунигаа эм гөлөг мэт тойруулж орхиод
Хүн нэгэн цагт далавчтай байсанд үнэмшин
Төсөөлөл дотроо шувуу шиг гүвтнэн алхах
Тийм араншинг хэн надад өгсөн юм бэ? /М.Батбаяр “Хараагүй хүн инээх шиг” / гэсэн халгайд гараа түлэхэд хорсож өвддөг шиг толгой хорсгосон шүлэг бичихийг хүсэж байна. Үүнийг л товчхондоо ЗААГ гээд байгаа юм. Он цаг, нас сэтгэхүйн ч ЗААГ юм. Сэтгэлгээний ч ЗААГ юм. Нялх моддын гэрэлт инээмсэглэл дунд бараан гунигаа эм гөлөг мэт тойруулж орхиод хүний тухай бясалгаж шүлэг бичихийг эрмэлзэж байна. Эм гөлөг мэт гуниг бүхэн нь “Хараагүй хүн инээх шиг” шүлэг болж байвал чухамдаа ирээдүй М.Батбаярын талд байна гэсэн үг билээ. Дарма Батбаяр багш, Ванхүүгийн Батбаяр ах , ноён Баабартай амьдаа энэ хүүгийн шүлгийн мөрөөс бадгаас “булталзаад” байгааг авьяас гэж олж харна. Хожим тэр чухал зүйл “булталзах” төдий биш харин ил сайхан гялалзаж байхыг хүснэ. Асар бага хугацаанд өөрчлөгдөж, өөрийн өнгө төрхөө олохыг мэрийж, бүтээлчээр суралцаж, шуналтайгаар уншиж, бичиж, сэтгэж байгаа нь асар их оюуны хурд түүнд буйг илтгэдэг юм. Шүлэг бичихэд ч хурд бас чухал. Гол нь өөрт буй эрчим хүч, хурдыг шүлэг гэж андуурч бодсон “дэмий” юманд дэмий үрэхгүй байх нь чухал. Угтаа жинхэнэ яруу найргийн мөн чанарыг таньж, түүний туйлын санаа, гайхшруулагч чанар, ховсдох увдист нэвтэрч:

Үүрийн гэгээ, үдшийн бүрий
Яасан хол зай вэ?
Хэдэн хүн маргаашийг үзэж чадахгүй бол... /М.Батбаяр “Үүрийн гэгээ,үдшийн бүрий” / гэсэн бодол эргэцүүлэл, гүн санаа, сэтгэл бүхий олон шүлэг бичих цаг хангалттай байгаад баярлаж байнам. Минийхээр үхлийн тухай хир залуугаасаа эргэцүүлж эхэлнэ, амьдралд тэр хэмжээгээрээ хайртай болдог гэж үздэг. Тиймээс үхлийн тухай гялалзсан ганц мөр бичсэн бүх залуу хүнд би хайртай.

Нэгэн цагт
Перси Шелли, Вордсвортыг “ваарнаас илүү юм сэтгэж чадахгүй этгээд” гэж дүгнэж
байсан ч тэр “нуурын сургуулийн” хүчирхэг төлөөлөгчийн нэг болж чадсан юм. Учир
нь тэр хоёр хоёулаа Английн уран зохиолын ЗААГ-т төрсөн бөгөөд уран зохиолын
ийм л ЗААГ-т л хүчтэй үе төрөн гарч өмнөх үеэ шахан
бачимдуулдаг. Тэр л зүй тогтол Монголын уран зохиолд одоо өрнөж байна. ЗААГ
дээр заримдаа “завсар” дундуур тодорхойгүй
үзэгдлүүд “гүйдэг” ч хол очиж, голд сууж чаддаггүй билээ. Тиймээс л би
“завсаруудад” биш “зааг” дээр зогсож байгаа ТЭД НАРТАА л зав гаргах дуртай билээ. Юу сайхан ЗААГ
сайхан.
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2013-03-26
No comments:
Post a Comment