Thursday, March 31, 2011

шүүмж

                                                 ИРЭЭДҮЙН-НҮД
  Мэдээж ирээдүйн-нүдээр өнөөдрийг эсвэл өчигдөрийг харах хэцүү. Энэ хэцүүг яруу найргаас өөр урлагаар илэрхийлэх бараг боломжгүй ч байж болох юм.  Зөн совин, ирээдүйг таамаглах чадал хүч яруу найрагчдад илүүтэй ихээр далдаас заяасан байдаг. Дэлхийн ирээдүй судлалын академиудын зарим судалгаа ч томоохон зохиолч, яруу найрагчид яагаад тийм увдис чанартай байдгийг судлахад чиглэсэн байна. Магадгүй Нострдамус зөнч, эмч гэхээсээ илүү яруу найрагч байсан бөгөөд бүх зөгнөлөө шүлэглэж бичсэн нь санамсаргүй зүйл биш. Зөвхөн яруу найрагт ч бус хүүрнэл зохиолд ч бас тийм боломж хязгааргүй байдгийн сонгодог жишээ Ж.Оруэллийн “1984” роман юм. Голдуу Орос сайтуудын явуулсан бүх цаг үеийн шилдэг номын жагсаалтанд энэ роман үргэлж эхний аравт багтаж жагсдаг нь тэрхүү “зөнч” байдалтай нь холбоотой санагдана. Хэдийгээр “уран зөгнөлт” зохиол хэмээх арай өөр төрөлд зохиолуудыг нь багтаах боловч ноён Жюль Вернийг зүүдэндээ ирээдүйг хардаггүй байсан гэхэд би хувьдаа итгэхгүй. Харин манайхны улаан цайм зүтгэдэгээр Д.Нацагдоржийн “Од” шүлэгт яаж ч хайгаад “монгол хүн сансарт нисэхийг” зөгнөн харсан зүйл нэг ч байхгүй. Ер нь манай яруу найрагт олон жил хүчтэй оршсон ерөөл магтаал төдий аман яруу найргийн уламжлал аливааг бодитчилж хараад бодитчилсон сэтгэлийн аясыг илэрхийлдэг учраас харамсалтай нь хүний дотоод зөн билиг, сэтгэлийн ээдрээт нууцлаг байдал, гэгээн совин, шидэт мэдрэмж зэрэг бодит бус зүйлсийн жишээ төдийлөн элбэг бус. 
   Энэ гунигтай байдал 1990 оноос хойш огт өөр болж эдүгээ цагийн ид үнэлэгдэж буй цөөнгүй яруу найрагчдын бүтээлээс тэдгээр бодит бус атлаа ЖИНХЭНЭ яруу найрагт асар чухалд тооцогддог зүйлсийг олж харж болно. Мэдээж ид үнэлэгдэж буй хэмээх ойлголтонд алдар хүндийн тайз, олон нийтийн таашаалаас ангид оюун санааны дээд түвшинд зогсох яруу найрагчдыг хамруулж ойлгох нь зөв. Ийм үзэлтэй, ийм бүтээлтэй  яруу найрагчдыг төрүүлсэн цаг үе хийгээд ийм яруу найрагчдын тодорхой оюунлаг ХҮРЭЭ бий болсон нь  Монгол яруу найргийн асар том дэвшил гэдгийг цаг хугацаа, түүний өндөр хэмжүүртэй түүх хожим гэрчлэх болно.
   Үнэндээ аливаа үндэстний яруу найргийн ОЮУН САНААНЫ түвшин ахих, үсрэнгүй  шилжих хөдөлгөөн дунд одоо ба ирээдүйг холбон залгамжлах гойд өвөрмөц яруу найрагчид олноор төрөн гардаг нь гайхалтай. Тийм бахдам үеийн залгамж холбоог үргэлжлүүлэх хувь тавилан оноогдсон шүлэг бичигчдийн тоонд Чимэдрэгзэнгийн Өсөхболдыг  оруулан тооцоход  юун буруутах билээ.
  Харин дээрх хэдэн үгсийн хувьд  яарсан том дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй бий ч яруу найргийн уламжлал шинэчлэл гэх хуучинсаг ойлголтын хүрээнд бус оюун санааны залгамж холбоо гэх дээд ойлголтонд хамруулж үзвэл тийм биш болох нь шууд анзаарагдана. Нийгмийн шинжлэх ухааны эдүгээ цагийн ойлголтоор хүчтэй хэсэг бүлэг дундаас ХҮЧТЭЙ манлайлагчид төрөн гардаг гэж үздэг. Түүнтэй адил уран зохиолын хүчтэй үе бүрэлдэж байж ХҮЧТЭЙ төлөөлөл төрөн гардаг хуультай. ХҮЧ гэдэг үгийг бяр булчин, гүйлт харайлт, шидэх савах гэж ойлгоогүй гэдэгт итгээд үе дотроосоо хүч түрэн гарч ирэх нь АВЬЯАС, БОЛОВСРОЛ, СЭТГЭЛГЭЭ, ЭРЧ ХҮЧ, АМЬДРАЛЫН ЗӨВ ХАНДЛАГА, ХУВЬ ТАВИЛАН, ЕРӨӨЛ БИЛИГ, УХААН, ЗАЛБИРАЛ БЯСАЛГАЛ гэсэн дэндүү олон зүйлийн шүтэлцээн дунд бүрэлддэг болохоор хожмын нэг нартай өдөр Дорж, Дулмаа, Жон Китс, Нацагдорж, Эмилч Бронте, Энэрэл, Элбэгдорж чухам хэн гэдэг залуу өөрийн үеээ төлөөлөн уран зохиолын тэргүүн магнайд зогсохыг хэлж мэдэхгүй тул Ч.Өсөхболд хийгээд түүний үеийн бүгдэд итгэл, зорилго, тэмүүлэл үлдээхийг хичээдгийг минь нэгдүгээрт бурхан өршөөг, хоёрдугаарт дээд оюун санаа өршөөнө биз.
   Чухамдаа Ч.Өсөхболдын шүлгүүдээс олж харсан зүйл минь “ИРЭЭДҮЙН-НҮД” гэсэн хоёрхон үгэнд багтаж байгаа юм. Маргааш битгий хэл өнөөдөр, өнөөдөр битгий хэл хорин минутын өмнөхийг ч тааварлан хэлэх “боломжгүй” мэт санагддаг / үнэндээ зарим талаараа тийм шинжтэй / бидний амьдралд ирээдүйн бурхад хүний үгийг анхааралтай сонсдог болно гэсэн ирээдүйн их итгэлтэй хүмүүс буй ажээ.  Ч.Өсөхболд тэдний нэг байж:
            Таны хэлснээр би амьдралд
            Хайртай
            Гэхдээ амьдралд хайртай байгаадаа
            Гэмшиж явдаг шүү, Бурхаан /Ч.Өсөхболд” Амьдрахыг хачин их хүсэх” 2010/ хэмээн өнөөдөр хэлсэн түүний үгсийг ирээдүйд БУРХАН сонсоно гэсэн найдвар дүүрэн шүлэглэсэн байна. Гэхдээ яагаад амьдралд хайртай байгаадаа гэмшээд байгааг өөр бусад шүлгээс нь хайхад хялбар олдоно. Түүнд буй энэ олон эргэлзээ, бурханд хандсан олон АСУУЛТУУД ямар үнэ цэнэтэй болохыг магадгүй тэр ирээдүйгээс олж харсан байж болох юм. Тэгээд л:
           Таны бүтээсэн
           Миний амьдралд бурхаан /Ч.Өсөхболд” Зөөлөн, зөөлөн” 2008/ яагаад бүх юм нэг л биш байгаад гайхан эргэлзсэн, гэнэн, хүүхдэрхүү:
          Буруу гэж бодсон өөрийнхөө зөвөөр
          Бурхан таньд хамаагүй амьдарч болох уу?
          Зөвшөөрөл өгөөч
          Зүгээр л ... /Ч.Өсөхболд” Нүд рүүгээ яаж харахыг надад зааж өгсөн” / гэсэн чөлөөт хандалууд бичигдсэн байна. Одоо цаг хэзээд ирээдүйгээс илүү “гялбалзаж” харагддаг. Тэр гялбаанд татагдаж зохиол бичсэн зохиолчид тэр гялбаан дундаа л уусдаг. Энэ номлолыг надаас өмнөөс хэлсэн олон мэргэдэд залбирья. Өнгө хуурмаг үзэгдэлд автаад уран зохиолыг хээнцэр гоёмсог зүйл мэтээр ойлгоод эргэлт буцалтгүй болчихсон “зохиолчдоос” Ч.Өсөхболдыг “ирээдүйд тэмүүлсэн” энэ л чанараараа ялгарч байгаасай хүснэ. Одоохондоо түүнээс надад илүүтэй мэдрэгдэж байгаа чанар нь энэ. Энэ чанар сайн муу, сайхан муухай нь тухай одоохондоо ярих нь бас эртдэх явдал. Зөвхөн яруу найргийг ухаарах суурь ойлголтууд нь зөв тавигдсан нь Ч.Өсөхболдын өнөөдрийн бас ирээдүйн үнэт чанар юм. Мөн түүний эвлэлдэн нэгддэг “Шинэ үнэр” бүлгийн залуусын ч хамгийн нийтлэг чанар бол ”яруу найргийн оюун санааг “ хэрэглээний доод хэмжүүрээс дээгүүр авч үздэгт оршиж байна. Нэгэн цагийн шалгуур, оюун санааны шүүлтэнд бүтээсэн бүхэн орох ёстой болдог гэдгийг тэд бас хатуу ойлгосон нь сайшаах зүйл яах аргагүй мөн. Амьдралд нийтлэг хийгээд түгээмэл байх зарчим сайхан л даа? Харин ЯРУУ  НАЙРАГТ дээрх зарчмууд шиг утгагүй зүйл үгүйг ХХ зууны нийгэм-соёл, үнэт зүйлс, сэтгэлгээний орчинд ОЮУН САНАА хангалттай баталсан. Энэ бүхнийг олон давтан хэлэх, бүр байнга хэлж байхыг биднээс улам бүр нийтийн болж байгаа манай уран зохиолын сэтгэлгээ шаардаж байна. Тиймээс Өсөхболдын чөлөөт сэтгэлгээний шүлгүүдийг, уран зохиолын үзэл баримтлалыг, нийтлэг бус, түгээмэл бус байхыг эрмэлзсэн чанаруудыг, эгээрэл ухаарал, цаг хугацаа, ирээдүйд хандсан дотоод бясалгалуудыг хүлээн зөвшөөрөх болж байна. Түүнээс бус хэлбэр, урлахуй талаас нь түүний шүлгүүдийг авч үзсэнгүй.
  Хүлээлтээс авахуулаад анирдаж болохгүй хөг аялгуу, ганцаардал, амьтдралын аахар шаахар мэт атлаа хүндэтгэн үзэхээс өөр аргагүй болгодог элдэв зүйлс ч мэдээж түүний шүлгүүдэд буй.
            Хэн нэгэн ямар нэг учралыг тэврээд
           Хэзээ нэгэн цагийг хүлээн суугааг
           Салхины анираас сонсном
           Эргэх бүхэн эцэсгүй ч төгсгөл зүгтээ
           Эрчлэн эрчлэн яарнам. /Ч.Өсөхболд” Сарны гэрэл дэх сүүдрээ” 2009/
Ийм гунигтай ч юм шиг мэдрэмжүүд нь ч ирээдүй рүү яаран яаран байгаа цаг хугацааны хурдыг тэнд хүлээж мэдэх элдэв явдлуудыг  зөгнөсөн үгүй бол өнөөдрийн баяр хөөр, эндүүрэл андуурлын сэтгэлийг он цаг дамнуулан тээх гэсэн хүсэл оргилж байна.
  Хоол өгдөг эзэн нь нохой мууранд бурхан гэж харагддаг.  Зарим хүн далайг хараад бурхан бийд итгэсэн ч гэдэг. Сансарын нисэгчид нисэж ирээд бурханд их сүсэгтэй болдог тухай сонсож байлаа. Энэ бүхэн мэдээж өдөр бүхэн шахуу сүм гүйдэг, мөнгө алт гуйж залбирдаг мухар сүсэг, итгэл үнэмшлээс их ондоо л доо? Харин яруу найрагчдын хувьд бурхан далд оюун санааны хүч гэж төсөөлдөг юм. Тэгэхээр тэнгэрт орших цул нэгдмэл оюун санааг шүтэн бишрэх нь шүлэг бичих анхдагч архетип байхыг үгүйсгэхгүй. Өвөг дүр заавал тодорхой дүр байдлаар илрэх албагүй гэж үзвэл Өсөхболдын шүлгүүдэд өнгөрсөний бус ирээдүйн оюун санаа нөлөөлдөг байж болох юм.
   Хэмжээ хязгаараас тасран, хэтэрхий анир гүм тийш одох, их зантай хүнд бага зан гаргах шиг ийм сайхан жаргалыг хаанаас би олох вэ? үүнээс илүү амьдралыг хэзээ би туулах вэ? хэмээх мөнхийн асуултууд одоо ч хариултаа хүлээн байна. Эртний Персийн яруу найрагч  Рудакийн “эрүүл мэнд, ёс суртахуун, холч ухаан, нэр алдар” гэдэг эрхэм дээд дөрвөн чанар шиг “зөв ухаарал, оюун санаа, бүтээлч эрмэлзэл, амьдрах хүсэл” дөрөв Ч.Өсөхболдын шүлгүүдийн “ИРЭЭДҮЙН-НҮД”-нээс илэрхий харагдаж байна.
   Ингэхэд бид юуг ихээр, бүр ихээр хүснэ вэ? Ямар ч тохиолдолд ганцхан асуулт байх юм.
                        Ирээдүйн- цэвэр тунгалаг, гагцхүү үнэн байхыг. Өсөхболдтой энэ л тал дээр 100 хувь санал нийлнэм.

                                                                            Зүгээр л Пүрэвхүүгийн Батхуяг
                                                                                               2011.03.31

Monday, March 28, 2011

ХОРВОО-АЯЛГУУ

ХОРВОО-АЯЛГУУ
   Хүүхэд нас нь ямархан аялгуун дунд өнгөрснөөс хүний ирээдүй ихээхэн шалтгаалдаг гэж үздэг үзэл ХХ зуунд дэлгэрээд одоо олон хүн итгэж сүслэх болжээ. Үнэндээ Ганболдын Баярын шүлгүүдийг уншсан хэнд ч ийм бодол юуны түрүүнд төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь түүний шүлгүүд дундуур нэг тийм гэгээн аялгуу эгшиглээд байгаа юм. Миний төсөөлснөөр тэр аялгуу цэв цэнхэр өнгөтэй, агшин зуур алган дээр буугаад нисэн одсон эрвээхэйн далавчнаас үүссэн салхины сэвшээтэй, агшин зуур уулс зүүрмэглээд сочин сэрэхдээ алдаж унагаасан чулуудын нүргээнтэй, гол усны цовоо цолгиун хоржигноон дундуур, галд цучил үсчин шатаж чад пад хийх чимээтэй. Бүсгүй хүний үнэр, эр хүний гуниг, оддын цаг хугацааг айлган ирмэх, моддын цаг хугацаанд бөхийн намилзах АЯЛГУУГ бэлхнээ чагнаж болно. Харин тэр бүгдийг сэтгэлдээ НООТЛОЖ, тэгээд аялгуунд шүтэж шүлэг бичдэг нь энэ яруу найрагчийн онцлог гэж үзэхэд хүргэнэ. Тэгвэл энэ онцлог хаанаас эхтэй вэ? Маш товчхондоо гэгээн сайхан, амар амгалан, хөдөөх ахуй дунд өнгөрүүлсэн ХҮҮХЭД НАСНААС. Ургуулан хөөж бодвол Г.Баярын хүүхэд нас түүнийг яруу найрагч болгосон юм. Аливаа бүгдийн дотоод аялгууг сонсох гэсэн ХҮСЭЛ хэзээ төрсөн, тэр цагаас ХОРВОО-АЯЛГУУ юм гэдгийг яруу найрагч анзаарсан байх. Хомер ч юм уу? эсвэл Данзангийн Нямсүрэнгийн, ер нь бүх яруу найрагчдын дотор ЯРУУ НАЙРАГ-тай холбогдсон асар том шалтгаан  бий гэж би үздэг. Зарим нэг нь хайр сэтгэлийн хагацал гунигаас яруу найргийг олж харсан бол, зарим нь гайхан уулга алдсан бишрэл, түүнээс үүссэн дуурайлал дотроос яруу найргийг анхлан олж анзаарсан байдаг. Блок ганцаардлаа ялан дийлэх гэсэн хүслээс, Есенин харин эсрэгээрээ ганцаардах гэсэн хүслээс, үгүй бол Басё цөөрөм, мэлхий энэ тэр, Уйтмен байгаа үнэнийг хайр найргүй бичих гэсэн зоригоос яруу найргийн олж харсан байдаг шиг Г.Баяр хүүхэд насныхаа гэгээн аялгуутай өдөр хоногууд дотроос яруу найргийг анх олж хараад харин ихээ хожим түүнтэй амрагласан санагдана. Тэгээд ч яруу найрагт олон жилийн цөхрөлтгүй эрэл хайгуулын үр гэхээсээ илүү хоромхон зуурын сэрэхүй чухал байдаг шүү?
   Өвсний үндэс, загасны нүд болох тэр цаг хугацаанд
   Охидын хөхний товчноос дуслах усны чимээг
   Хийлийн ямар өнгөн дээр дуулах вэ. . .?
   Си Мрмажор. . . /Г.Баяр “Азиза” /2011/ гэсэн шүлгээс л тэр л сэрэхүйг мэдэрч болно. Бас өнөөх АЯЛГУУГ сонсоно. Гарсиа Лоркагийн шүлгүүдийг хамгийн “хөгжимлөг” хэмээн тодорхойлдогтой адил “хийлийн ямар өнгөн дээр дуулах вэ?”,” Моддын үг гэсэн нэртэй симфони удиртгалаа тоглож эхэлнэ”,” Ер бусын хөгжимлөг шүлэг бичэн, шилэн лонхонд хийгээд далайн чанадад илгээдэг” зэрэг олон олон хөгжимлөг илэрхийллүүд түүний шүлгүүдийн мөн чанарыг илүүтэй тодотгож өгнө. Хэдхэн сарын өмнө “Нэн шинэ үеийн яруу найраг”/2010/ түүвэрт орсон түүний шүлгүүдийг “Õ¿í ãýäýã àìüòàí óðàì, ñýòãýë õî¸ðîîð äóòàæ ÿâàà öàã ¿å äýý. ªìíº íü ýíý õî¸ðîîð íýã èõ áÿëõàæ, öàëãèæ áàéñàí íü þó ë áîë. Ãýõäýý ýä¿ãýý ýíý öàã øèã òýãòëýý àíãàæ öàíãàæ áàéñàí ãýäýãò ýðãýëçíýì. Óðìààð õ¿íèéã òýòãýõ òóõàé Ìîíãîë÷óóä  ç¿ãýýð ÷ íýã õýëýýã¿é, öààíà íü  àìüäðàëûí íàðèéí àæèãëàëò áàéñàí áèç. Õàðèí ñýòãýëèéí òóõàéä áîë “Ìîíãîë÷óóäûí  ñýòãýëèéí òóõàé íîìëîë” íýðòýé ã¿í óõààíû õýäýí áîòü íîì ãàðãà÷èõààð ºâ óëàìæëàë áèé. ßàãààä ãýíýò óðàì, ñýòãýë õî¸ðûí òóõàé ÿðèàä ýõýëñíèéã èõýíõ òàíü ãàäàðëàæ áóéä èòãýíýì. Ãàíáîëäûí Áàÿð õýìýýõ çàëóóãèéí àìüäðàëûí òóõàé íýãýí øàâèàñàà ñîíñîîä áè “Äºðâºí í¿äòýé äýëõèé” /2009/ íîìûã íü àíõààðàëòàé óíøñàí þì. Òýãýýä óðàì, ñýòãýë õî¸ðûã õàðàìã¿é çîðèóëìààð ñàíàãäàæ ýíýõ¿¿ òîâ÷õîí ¿ãèéã áè÷ñýí áèëýý. Àâьÿàñûã áóðõàí  òýíãýð õèøèã áóÿí ãýæ ¿çâýë Áàÿðò “ìóóã¿é “õèøèã” áàéíà. Ø¿ëã¿¿äèéã íü óíøèõàä  òýð õèøèã àÿíäàà ë ìýäðýãäýíý. Îéðìîãõîí áè÷ñýí áîëîëòîé ø¿ëã¿¿ä íü ò¿¿íèéã ÿìàð èõ ººð÷ëºãäºæ, ÿðóó íàéðàã÷èéí õóâüä õýðõýí ºñºæ áàéãààã íü èëòãýíý. ̺í àâúÿàñûã äàëäûí õ¿÷, øèäýò åðòºíöèéí áýëýã ãýæ ¿çâýë Áàÿðò “áýëýã” ÷ áàéíà, “õ¿÷” ÷ áàéíà. Ýíý á¿ãäèéãýý æààõàí òîðäâîë ìàíàé èðýýä¿é íü ÿðóó íàéðàãò ò¿¿íèé íýãýí ñàãëàãàð “ìîä” áóñäûãàà ñ¿¿äðýýðýý äàðàõ áèç, ýý.”/Нэн шинэ үеийн яруу найраг” 2010, 159/ хэмээн томоор тодорхойлсон минь алдаагүй болохыг энэ шинээр хэвлэгдэн гарч буй “АЗИЗА” /2011/ хэмээх ном батлаж байна. Магадгүй тэр үед энэ яруу найрагчийн шүлгүүдээс “аялгууг” тэгтлээ анзаарсангүй. Анзаарсан бол энэ шүлгийг заавал онцлон нэрлэх байлаа.

Голын инээд хийлийн чичирэнгэ аялгуу
Хийлийн чичирэнгэ аялгуу голын инээд
Голын урсгалд миний шүлгийн дэвтэр бий
Миний шүлгийн дэвтэрт голын урсгал бий /Г.Баяр”Азиза” /2011/ гэсэн дөрвөн мөр шүлгээс л өнөөх хүүхэд насны аялгуут өдөр хоногуудын ухаарал, гүн бодол, дурсамж урган цогцолж байна. Голын урсгал үнэхээр Баярын шүлгийн дэвтэр мөн бөгөөд шүлгүүд нь ч голын урсгал шиг аялгуутай билээ.

  Голын урсгал түүнд инээд мэт сонсогдох, өөрийнх нь олж тэмтэрсэн аялгуу зөвхөн хийл хөгжмийн эгшгээр дамжин түүний оюуны санааны үүрэнд ӨНДӨГЛӨНӨ. Тиймээс олон шүлгэнд нь ХИЙЛ, СИМФОНИ гэдэг хоёр үг маш чухал орон зайг эзэлнэ. Тэрхүү орон зайд хэн нэгэнд элсний ширхэгээр дурлахыг хүссэн биелшгүй санагдах өвөрмөц мэдрэмжүүдээс эхлээд саарал цув, тогоруу шувуудын гурр гурр дуугарах, усны гүнд эрдэний чулуу шиг гэрэлтэх загас сүүлээрээ чулуу ташихыг хийлийн аялгуу болгон сонсож, цох хорхой хүртэл симфони зохиохыг анхааран чагнан суугч БАЙГАЛИАС хэний ч олж сонсоогүй далд аялгууны урсгалыг бие сэтгэл, ухаан бодол дундуураа урсгахыг хүсэн тэмүүлнэ. Үнэндээ Г.Баярын сэтгэлийн орон зайг зөвхөн байгалиар хязгаарлах нь учир дутагдалтай.

  Эх орон минь
  Эх орон минь
  Юуг чи тэгтлээ их бодно вэ?
  Сар луу биш юмаа гэхэд над руу нэг хараач
  Си өнгөн дээр бичигдсэн симфонийг минь сонсооч /Г.Баяр ”Азиза” 2011/ хэмээсэн эх орны тухай шүлэг хүртэл бийг дурьдах нь зөв юм. Эх орон өөрөө яруу найрагчдын ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДЭГ ЭРХЭМ ДЭЭД ЗҮЙЛТЭЙ ГҮН ГҮНЗГИЙ  холбогддог учраас си өнгөн дээр бичигдсэн симфоноо сонсгохыг хүссэн хүсэл нь юу юунаас ч илүү магадгүй эрх чөлөөнөөс ч эрхэм нандин байна. Энд л аялгууг зөвхөн ганц өнгөөр олж сонсож болмооргүй санагдана. Хэтэрхий олон өнгө түүний дотор энергийн хүчтэй урсгалаар эрэмблэгдэн буй мэт сэтгэгдэл эрхгүй төрнө. Харин өөр бусдаар /бусад гэдэгт сав хийгээд шим ертөнцийн бүхий л юмс үзэгдэл багтаж буйг болгооно уу?/ дамжуулан АЯЛГУУГ илэрхийлэхдээ” өөрийнхөө өнгө төрхийг олох, өөрийн дуу хоолойг сонсгох гэсэн эрмэлзэл нэвт шингэсэн байна. Санаа яагаад давтагддаг вэ? Зарим уран сайхны бүтээлүүд бие биенээсээ дэндүү их хамааралтай байдаг учрыг олон зүйлтэй холбож болно. Хэдий оюун санааны боломж хязгааргүй мэт байвч тодорхой хязгаарт ямар амархан хүрдэгтэй холбоотой юм. Чухам яагаад санаа давтагдах үзэгдэл, биет дүрийн ижилсэлт зэргийг дурьдсаны учрыг түүний шүлгүүдээс бас анзаарахгүй байх аргагүй. Учир нь энэ бүхнийг яруу найрагт тийм сайн зүйл гэж үздэггүй. Энэ нь ердөө ижил АЯЛГУУ дахин дахин эгшиглэхээс зугатаах, өөр шинэ аялгуунд хүрэхийг Баярт хэлэх гээд байгаа санаатай юм. Харин аялгуун дотроос бидэнд ирүүлэх гоо сайхны ховор чухаг мэдээллүүдээ улам гүн, цараатай эгшиглүүлэхийг хүсэх байна.

ХОРВОО-үнэхээр тэр чигтээ АЯЛГУУ гэдгийг олж харсан тэр л өдөр, тэр л агшин тэр л хоромд  насан туршдаа залбирч явна гэдэгт чинь огтоос эргэлздэггүй олон хүн чамайг тойрон буй. Тэдний дунд чиний энэ мэт шүлгүүдийг :

   Цасны эрчим хүч моддын судлаар урсахад
   Үхмэл саарал мөчир алимны өнгөөр улаа бутарч
   Навч болон нь амь орохыг
   Нойрон дунд гэнэт хагарсан өндөг гэж яаж хэлэх вэ. . .?
   Си Мрмажор. . . /Г.Баяр “Азиза” 2011/ сонсон бишрэгч миний бие зогссор байх биз. Ямархан үйлийн эрхийг хэлж мэдэхгүй ч яруу найраг ямар ч тохиолдолд сайн үйлийн үр, ээ.

                         ЧАМТАЙ АДИЛ “ХОРВОО бүхэлдээ АЯЛГУУ” гэдэгт итгэдэг
                         ЧИНИЙ БАГШ ЗҮГЭЭР Л ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

                                                                        2011-03-29

          


Tuesday, March 22, 2011

эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Монгол улсын төрийн шагналт яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн  
             О.Дашбалбарын нэрэмжит “ЭХ ОРОН-ОЮУН САНАА-ЯРУУ НАЙРАГ”

                     эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

                                                                                                                   Улаанбаатар хот

                                                                                                                      2011.03.015

   Монголын яруу найргийн сонгодог төлөөлөгчдийн нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эх оронч О.Дашбалбарын нэрэмжит “ЭХ ОРОН-ОЮУН САНАА-ЯРУУ НАЙРАГ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын хүрээнд “О.Дашбалбар судлал”-ыг шинэ шатанд гаргах, залуу судлаач оюутнуудыг дэмжих, бодитойгоор урамшуулах, яруу найрагчийн олон талт үйл хэргийг нийтэд сурталчлах зорилготой болно.
Эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон хийхээр төлөвлөөд байна.

Эрдэм шинжилгээний хурлын  зорилго: 

-          Залуу авьяастнуудыг тодруулах, тэдний бүтээлийг үнэлэх,

-          “О.Дашбалбар судлал”-ыг хөгжүүлэх,
-          Яруу найрагчийн олон талт үйл хэргийг  сурталчлах,

Эрдэм шинжилгээний хурлын үндсэн чиглэлүүд:

-Утга зохиол судлал
-Сэтгүүл зүй
-Соёл судлал
-Шашин судлал
-Улс төр судлал
                    Эрдэм шинжилгээний хурлын болзол :
-       Хуралд их дээд сургуулийн 1-4 дамжааны оюутан, магиструуд оролцоно.

-       Хуралд оролцох хүсэл сонирхолтой оюутнууд О.Дашбалбарын яруу найраг, нийтлэл, улс төрийн үйл амьдрал, бурхан шашны үзэл санааны талаар бичсэн илтгэлээ 2011 оны 03 сарын 25-наас, 04 сарын 10 хооронд induushd@yahoo.com, momo_er_hun@yahoo.com  хаягаар явуулах буюу 96658808, 91915885, 99162543 дугаарын утсаар холбогдож биеэр авчирч өгнө үү?

-       Илтгэл  “Arial Mon” фонд, мөр хоорондын зай 1,5, үсгийн 11 хэмжээгээр бичигдсэн 3-5 хуудсанд багтсан байна.
-       Илтгэл тавих хугацаа 15 минут байх болно.
-       Илтгэлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн эхний шатанд шалгаруулж, дараагийн шатанд 15 шилдэг илтгэлийг сонгон оролцуулна.


-Хурал зохиогдох хугацаа, хэзээ хаана:


Эрдэм шинжилгээний хурал 2011 оны 4-р сарын 22-ны Баасан  гарагт 12 цагт “ИХ  МОНГОЛ” дээд сургуулийн хурлын танхимд болно.

Эрдэм шинжилгээний хурлын шагнал:

       Нэгдүгээр байр:  1 оюутан        

       Шагнал  800000 /найман зуун төгрөг / өргөмжлөл, үнэ бүхий зүйл

       Хоёрдугаар байр: 1 оюутан

        Шагнал: 400000 /дөрвөн зуун мянган төгрөг / өргөмжлөл, үнэ бүхий зүйл

       Гуравдугаар байр: 2 оюутан

       Шагнал: 100000 /нэг зуун мянган төгрөг / өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Thursday, March 17, 2011

шүлгүүд

Анхандаа хоосон ч удалгүй дүүрэх
Агаар шиг бодлууд минь
Амиа хорломоор санагдуулна.

Амиа хорломоор санагдуулах
Агаар шиг бодлууд минь
Анхандаа хоосон ч удалгүй дүүрээд

Хаврын цасны шалбааг туучин
Хаваржин алхах дуртай байсан
Хүмүүс хөөрхий,
                            хөөрхий,
                                             хөөрхий
Хэдхэн болж дээ?
Тэднийг "Яруу найрагчид" гэж нэрлэе дээ?
Тэнэглэлээрээ зугаацаж амьдраг дээ?

Wednesday, March 16, 2011

миний шүлэг

Ханзарч байгаа цас шиг - шүлгүүд минь
Хагдарч байгаа өвс шиг - шүлгүүд минь
Хана мөргөж үхсэн тагтааны нүд шиг-шүлгүүд минь 
Хад мөргөж үхэх элээний сүүдэр шиг -шүлгүүд минь

Сөөж буй хоолой шиг -шүлгүүд минь
Сууж буй манан шиг -шүлгүүд минь
Солонгон биетэй гэгээрэл шиг-шүлгүүд минь
Сонгодог дүртэй гуниг  шиг -шүлгүүд минь

Цардмал зам дээр нойтон мөр шиг -шүлгүүд минь
Цавчим өндрөөс ус шиг буух-шүлгүүд минь
Цаг хугацааг цавчиж өндийх -шүлгүүд минь
Цаг хугацаанд царай орох -ШҮЛГҮҮД МИНЬ

Tuesday, March 15, 2011

миний шүлэг

Урваач шарваачдын хатуу ширүүн ертөнцөд
Уран зохиолоос өөр бодох юмгүй амьдарнам.
Зөв бурууг минь шүүх хойч үедээ захих
Зүрх сэтгэлийн үг минь
"үхтлээ түүнд үнэнч яваарай"

Friday, March 11, 2011

БҮҮВЭЙ-БҮҮ АЙ



















/ Шагдарсүрэнгийн Хатанбүүвэйбаатарын яруу найргийн тухай /

 Цаг хугацаа, зарим хэтэрхий гүн болоод хүнд бодлуудыг баллаж орхино. Нэг үгээр хүн төрөлхтөний санаа бодлыг ариутгаж байгаа нь тэр биз. Ингэж бодохоор цаг хугацаанд гүн хүндэтгэлтэй хандахаас аргагүй. Магадгүй ертөнцийн юм бүхэн цэвэршин тунгалагших гэж буй цагт  мухар эр хар зоригоор уран зохиол бүтээгчид цөөрөхгүй нь дээ? Мөн гэнэт зохиолч-яруу найрагч  болон тодрогчдын дур хүсэл духан дээрээ сүүн гэрэл болж сацрах энэ цагт БҮҮВЭЙ /дотно халуун нөхөд нь түүнийг ийнхүү дууддаг билээ / шиг өлгийтэй багаасаа уран зохиолд шунан үнэн сэтгэлээр дурлагчид гадуурхагдаад байх шиг заримдаа санагдах боллоо. Тэгээд л үг хэлж зүрхлэхээр шийдэв.    
    Барууныхан нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Хүний нэгэн насанд бие сэтгэлзүйн гурван хямрал явагддаг гэж. Нэгдүгээр хямрал нь мэдээж охид хөвгүүдийн шилжилтийн насанд эхэлнэ. Нүүрэн дээгүүр нь батга барзайхтай хамт зан ааш, бие галбир хамаг бүхэн нь хувирч өөрчлөгдөнө. Энэ насандаа шүлэг бичиж эхэлсэн хүүхдүүд хожим насан туршдаа  уран зохиолын зам мөрөөр явна. Ухрах буцах, няцах шантрах зам үгүй гэж яс махандаа шингэтэл ойлгосон байдаг. Харин 20 наснаас хойш хямрал энэ тэр нь дуусаад уран зохиолд дурлагчид надад хэзээнээс нэг л “итгэлгүй” санагдаад байдаг юм. Тэд өөр юм харж уран зохиолд хайртай болдог.  
Тэгвэл ШАГДАРСҮРЭНГИЙН ХАТАНБҮҮВЭЙБААТАР-ын  хамгийн түрүүнд хайр татдаг зүйл нь ямар ч давхар санаагүй, өөрийнхөөрөө, тэрсүүдээрээ, овилгогүйгээрээ хямарч шилжиж явах насандаа уран зохиолд хайртай болсон нь. Нэг үгээр түүний яруу найргийн талаар эхэлж зайлшгүй ярих ёстой сэдэв. Тиймээс шүлгүүд нь “ХАШИР” биш. Гэнэн, цагаахан сэтгэлтэй, мөрөөдөмтгий чанартай. Заримдаа “Хүрэл тулгат” шүлэг уншихаар Хөвсгөлөөс ирсэн хөдөөний арван жилийн сурагчийн шүлэг шиг. Нэг талдаа их ухаалаг, муугүй цэцэн, ганцхан үгүүлбэрээр тодорхойлвол “хоосон гэдэг худлаа ядаж хоосноор дүүрэн” гэдэг шиг сэтгэгдэл төрүүлнэ. Сэтгэл хоосон ч дотор нь хорвоо багтдаг шиг түүний шүлгүүд анхлан уншихад тийм ч гайхалтай санагдахгүй байж болно. Эхнээс нь эхлээд 20,30 тэгээд бүх шүлгүүдийн уншаад дуусахаар ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН “ХОРВООГ” бүхэлд нь харж болно. Энэ бол яруу найрагчийн хоёрдугаар содон чанар. Бүхэллэг байж чаддаг тал нь одоогийн яруу найрагт ховор үзэгдэл. Дүр үгүй учраас та нарын бүтээл хүнд хүрдэггүй гэж саяхан нэг ахмад яруу найрагч  айлдсан байналээ. Нэг юм анзаарсангүй, магадгүй анзаарахыг хүссэнгүй.  Одоогийн яруу найрагчид бүтээлдээ өөрсдөө “ДҮР” юм. Тэдний сэтгэл ч нэг дүр, байгаль, амьдралыг, хүмүүсийг, сансар огторгуй, сав шимийг тэр л дүрээрээ илэрхийлж байгаа юм. Энэ шинэ хандлага Ш.Хатанбүүвэйбаатарын шүлгүүдээс илүү тодорхой харагдана. Маш товчхондоо ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН САНСАР,  ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН АМЬДРАЛ, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН САВ ШИМ ЕРТӨНЦ, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН БАЙГАЛЬ, ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН ДҮР түүний яруу найргийн цогц чанарыг илэрхийлж байдаг. Илбэчин эсвэл буянтан, сахиусан тэнгэр, сүмийн номлогч, эцэг, хайртай залуу, ДОН-ЖУАН, далайчин эр, нутгийн овгор, байгаль шинжээч, хувийн аж ахуйтан гэсэн нэгдэж ойртмооргүй “ДҮРҮҮД” түүний шүлгүүд дотор оршино Энэ нь сүүлийн үед миний тодорхойлоод байгаагаар түүнийг “хүүрнэл зохиолч-яруу найрагч “ гэсэн бүлэгт хамааруулж үзэхэд хүргэнэ. Зохиолчдод хоёр хэв шинж байна. Нэг нь яруу найргийн  хүчтэй суурь, сэтгэлгээгээр хүүрнэл зохиол бичигсэд. Тэднийг “яруу найрагч-хүүрнэл зохиолч” гэнэ. Харин нөгөө талд нь хүүрнэл зохиолын сэтгэлгээгээр яруу найраг бүтээгчид. Тийм яруу найрагчдын дунд ХАТАНБҮҮВЭЙ БААТАРЫН  нэрийг оруулж тооцох нь гарцаагүй.

“Гуч хүрээд л үхмээр санагдах” шүлгийг нь уншиж суухад В.Набоковийн “Театрын тухай” эссэний үхлийн тухай хэсэг санаанд орно. Ердийн үхэл, амь хорлолт, алагдах гурав бусдад үйлчлэх хүчний ямар их ялгаатайг нотолсон байдаг юм. Яагаад Набоковын эссэ санаанд орсон нь бас учиртай түүнд /Ш.Хатанбүүвэйбаатарт/ Лолита нэртэй хэд хэдэн шүлэг байналээ. Үнэхээр гуч хүрээд үхмээр санагдах нь яруу найрагчид далдаас өгөөд буй “мэдээлэл” байхыг үгүйсгэхгүй. Лолита гэдэг нэр ч санаандгүй түүний тархинд харваад ороод ирдэг байхаас буцахгүй. Шугаман ч юм уу? эсвэл шугаман бус хэлбэрээр дээрх мэдээллүүд түүний яруу найрагт илэрч байна. Сэтгэлд үе үехэн бодогдоод байдаг юм. ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН зарим программыг жаахан өөрчилчихмөөр. Даанч түүний нүүрэмгий түрэмгий илэн далангүй, ичих булчирхайгүй юм шиг байдал нь үгүй болчихвол тэр огт бүхэллэг биш болчих юм шиг санагдана. Зарим судлаачийн бичсэнээр “...Тэгэхээр цахилгаан-соронзон мэдээллийн буюу хувь заяаны бичлэгийг цэвэрлэх, шатаах, устгах цорын ганц арга нь биологийн систем болох хүний хувьд  Дээд буюу Аръяабалын бясалгал юм байна. Хувь заяа буюу төөрөг тавилан нь үйлдлийн үр дүнгийн цахилгаан-соронзон бичлэг гэж ойлгож болох нь. Энэ бичлэгийг бид энэ насандаа үргэлжлүүлэн бичиж, улмаар энергийн шинж төлвийг өөрчилж /харамсалтай нь юу хийж буйгаа мэдэхгүйгээр/, энэ нь эргээд бидний биеийг бүрдүүпэгч олон живаа амьд эсийн удирдлага, цаашлаад үеийн үед төрөл олохын шалтгаан болж байдаг хэрэг. Энэ хууль буюу дүрмийг мэдэхгүйгээр амьдрал гээч тоглоомд оролцсоноороо хүн ихэнхдээ физик биеийг дортгоод зогсохгүй  хувь заяагаа доройтуулдаг байна. /Г.Лхагваа ”Дээд бясалгал ба хүмүүний хөгжлийн шинэ боломж” / гэх үнэн бол зарим нэг сөрөг бодлуудаа “арчиж орхихыг” түүнд зөвлөмөөр санагдана. Зөвлөгөө авахааргүй зөрүүд байж мэдэх энэ этгээд байгальд л ганцхан зөрүүдлэдэггүй болов уу? хэмээн шүлгүүдийг нь уншихад эрхгүй санагдана. Байгальд өширхөн хандагчдын цаана муу үйлийн цалам хүзүүгээр нь гогцоорч байдаг юм. Харин байгальд гүн хүндэтгэлтэй болоод нэн бишрэнгүй ханддаг хүмүүст гэгээн тунгалаг шүлэг бичих зэргийн “увдис” хайрладаг гэдэгт итгэдэг, итгэдэг учраас яруу найрагч- байгаллаг байх ёстой гэж үздэг “ҮЗЭЛ”  ХАТАНБҮҮВЭЙБААТАР-т их л багаас нь төлөвшсөн бололтой.
            
  Одоо айзам түүний шүлэгт ямар чухал хийгээд толгой холбох уламжлал ёс ямар ч падгүй тухай хэдэн өгүүлбэр хэлэх нь зөв байна. Жишээ нь ийм нэгэн шүлэг байна.
Уулс нүдэн дотор минь
Өндийж
Одод бодол төсөөлөлд минь
Түгэн гэрэлтэж
Нар алган дээрээс минь
Мандаж байхад ч
Хайр сэтгэл, тэмтэрсэн итгэлээр л
Амь зогоосоор
Амь зогоосоор байх...

Энэ шүлэг силлабик уу? эсвэл тоник уу? гэж өөрөө ч сайн ойлгодоггүй зүйлээр бусдын толгой эргүүлэхээ больё. Харин үгийн айзам холбоосууд хэрхэн эвсэлдэж шүлэг бүтээснийг анзаарна уу? Энэ шүлэг /ер нь ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН бүх шүлгүүд / хэлбэрийн хувьд түүний зан байдал, сэтгэлийн хөдөлгөөнтэй адил санагдана. Их тогтсон үзэл санаатай, зан байдлын хувьд тогтуун шүлэгчид мөрийн тоог чанд барьсан хайрцаглал сайтай шүлэг бичдэг гэж би үздэг. Тэгвэл сэтгэлийн халил хөдөлгөөн ихтэй яруу найрагчдын шүлгүүд задгай хэлбэртэй байх нь түгээмэл. Энэ л түгээмэл  зарчмаар ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН шүлгүүд зарим мөр нь “ҮГ ҮГҮЙ” байхаас ч сийхгүй дэндүү чөлөөт хачин задгай хэлбэртэй байна. Түүний шүлгүүд дунд зан араншингаас нь гадна тийм нэг тодорхойлогдошгүй “ЭР ГУНИГ” ямагт оршиж байдаг онцлогтой. Чухам тэр л гуниг нэг талаар цөхрөл нөгөө талаар тайтгарал, үгүй бол оволзсон баяр бахдалын алин болохыг хэлж чадахааргүй эргэлзсэн байдалд хүргэнэ. Энэ нь яруу найргийн тайлагдаагүй олон увдис чанарын нэгийг ХАТАНБҮҮВЭЙБААТАР эзэмшсэн гэсэн үг. Түүний яруу найрагт  хоёр  “СУЛ” тал бас бий. Нэг нь:
-Сэтгэлийн эмзэг гуниглуун байдлаа шүлгээ дуустал нь хадгалж чаддаггүй. Гэнэт ямар ч хэрэггүй ”дүгнэлт” эсвэл хэрэггүй “сэтгэгдэлд” хүргээд дутуу хаячихдаг явдал. Зарим шүлэг нь зүгээр “гар хурууны үзүүрээр “бичигдэнэ. Бүр гомдмоор. Харин нөгөө нь:
-Дуусчихмаар байхад л хүчээр үргэлжлүүлсэн шинжтэй. Санааширч суугаад гэнэт чангааар инээсэн хүнтэй адил огцом өөрчлөлтүүд хийнэ. Уран сайхны хувьд болох боловч утга санааны хувьд зөрчилтэй санагдахаар шүлгүүд ч бий.
  Онгод, далдын хүчинд автсан гэхээсээ өөрийнхөө дотоод зөрчилөөр бичсэн шүлгүүд энэ яруу найрагчийн бас нэгэн онцлог байдал. Зөрчилт байдал нь хүртэл цогц шинжтэй болсон нь гайхшралыг төрүүлдэг. Гагцхүү салбадай байснаас гуч хүрэлгүй үхсэн нь дээр гэж үздэг эрс хатуу бодол нь л  ямар ч “ЗӨРЧИЛГҮЙ” , ямар өрчлөлтгүй байдаг нь түүний яруу найргаас ямагт маш тодорхой мэдрэгдэнэ. Онолын хүрээнд зөрчил синергитик тогтолцоотой гэж үзвэл удахгүй яруу найрагчийн дотоод сэтгэл зүй зөв төлвөөр цэгцэрнэ гэж үзэж болох юм. Чухам хувь хүний сэтгэл зүй олон хүчин зүйлээс шалтгаалдаг гэдэг ч аяндаа төлөвшин цэгцэрдэг нь ойлгомжтой. Удаан уншвал уйлж мэдэхээр нэг шүлэг нь:
Алсран алсарсаар живэх нарны наахнаас
Аварга загас барьж байна гэж
Аавыгаа зуржээ.
Ай даа,
Амьдрал надад яасан их хайртай

гэсэн байна. Ямар ч гутрал цөхрөл энэ шүлэгт үгүй. Амьдрал өөрт нь хайртайг бүх бие сэтгэлээрээ мэдэрсэн дуу алдалт. Ийм л тогтворгүй, хөдөлгөөнт  байдал ХАТАНБҮҮВЭЙБААТАРЫН яруу найргийн хамгийн гол мөн чанар юм.  Түүний яруу найргийг бүхэллэг шинжтэй, дүр олонтой, зөрчил ихтэй, сул талтай, гэнэн сэтгэлтэй гэж олон талаас нь тодорхойллоо. Оносон эсэхдээ эргэлзэхгүй байна. Учир нь яруу найрагч нь өөрөө яг тийм учраас..
Яагаад “БҮҮВЭЙ-БҮҮ АЙ” гэж өгүүллээ нэрлэсэн минь учир шалтгаантай. Түүний шүлгүүдээс би өөрийгөө зоригтой эвдэж, шинээр эхэлж, оюун санаагаараа задарч чадахгүй байна гэсэн “АЙДАС” мэдэрч байна. Ер бусын яруу найраг бүтээх гэсэн чин эрмэлзлийг мэдэрч байна. Түүнтэй хамт тэгж чадахгүй бол яана гэсэн эр гунигийг мэдэрч байна. Гоо сайханд шунан дурласан сэтгэлийг мэдэрч байна. Гоо сайханд эгнэж тэнцэхээргүй шүлэг бичих вий гэсэн зөв ухамсар мэдрэгдэж байна. Тиймээс  нэгэнт зөв ухаарсан, зөв мэдэрсэн, зөв айсан юм чинь зөвхөн зөв сэрэхүйн шүлгүүдээ бичихээс өөр хэрэгтэй хэрэггүй илүү дутуу зүйл  бодон БҮҮВЭЙ минь БҮҮ АЙ.
                  
     Зүгээр л Пүрэвхүүгийн Батхуяг 
    Дэлхийн суу алдартнуудын өдөрт сууж босон, сунайж данайж бичив.

                                         2011-03-10

Wednesday, March 2, 2011

Чимээгүй

Бүгдийн өмнөөс би чимээгүйд суралцаж
Бүрэнхий дунд гэрэлтэй хүмүүсийг олж харна.
Бүрх малгай өмсөөд мөнхрөлийг олсон мэт санах
Бүрхэг санаатай бүгдийг бүр чиг ихээр хайрлана.

Ганцаардалын дундаас би чимээгүйг сонсож
Ганцаар гуниглахын  шалтгааныг олж үзнэ .
Нарнаас ирж буй лугшилтыг зүрхэндээ мэдэрч
Найрсаг бус дундаас инээмсэглэлийг сонсоно.

Чимээгүй, чимээгүй, чимээгүйхнээр чи надад нэвтэрч
Чичирхийлсэн дуу хоолойгоор би эхний удаа
Чамайг тодоос тод бүгдээс тод харах
АМЬДРАЛ МИНЬ

Тийм сайхан биш юм гэж хэлнэ
Тэнгэр газрын тэг дундуур...

Tuesday, March 1, 2011

Энхрийхэн Рэмбо-д

Өнөөдрийн бороо өнөөдөр л орно
Өөр бороо маргааш асгарна . . . 

                                  О.Дашбалбар