Тэнд
Цас лавсан орох тусам модод бөгтийсөөр, он удаан жил амьдралтай хайр найргүй зууралдсан өвгөн хүнтэй адил харагдана. Саяхан л энэ хэдэн моддын дээгүүр солонго нумран татаад, борооны дараах чийглэг нялуун үнэрт согтсон юм шиг бүдүүн бүдүүн мөчрөө сарзайлган гуйвж байсан санагдах юм. Өдөр хоног, сар жил ямар ч хурдан арилан өнгөрдөг болоо вэ? хэмээн эргэцүүлэн суухуйд тэнд байшингийн дээвэр дээрээс их цас гулсан унаж, тэдний цонх харагдахаа болив. Удалгүй тэр өөрөөсөө ч том хүрз барин байшингаас гарч ирээд, дээврээс унасан цасыг хэдэн тийш нь шидлэхэд том эрээн алчуур нь тэнд зуны эхэн сарын нуга хөндийг эрхгүй эргэн санахад хүргэнэ. Чандаган туулайн үсний сор шиг цагаан салхи цасан дээр мушгирсан хээ урласан нь тэнд намрын дунд сард элсэн манхны хормойгоор том эрээн могой баруун зүг мурилзан одсон мөр байсныг санагдуулна. Морин хашааны дэргэдүүр чарганы хос мөр чанх зүүн зүгийг чиглэн зурайсаар голын шугуй руу шурган орж байсан нь өнөөдрийн их цасанд бүдгэрэн бүдгэрсээр үзэгдэхээ байжээ. Хаврын их уснаар энэ зам нар шингэх үед мөнгөн утас шиг гялайн харагдаж, тэнд гөрөөсний туранхай янзага чүүчигнэн зогсож байж билээ.
Тэр цасаа арилгаж цонхоо онгойлгожээ.Сагсгар хар нохой түүнийг тойрон сүүлээ эгээ л сэнс шиг эргэлдүүлдэх нь тэнд өнгөрсөн зуны адаг сард хэцэн дээр тохсон хар даашинз салхинд нисэн алдан хийсч, хэдэн хар тодол үргэн, гуагачсаар миний дэргэдүүр өнгөрснийг сануулна. Гэтэл одоо хэдийнээ өвлийн дунд сар гарчээ. Намар оройхон загаснаас буцаж явахдаа үүгээр өнгөрөхөд энэ хар нохой учиргүй боргож, дэргэд ирээд зүс таньж буцаад сагсалзан одож билээ. Ирэх хавар лав арваад хар юм гаргана даа? гэдэс нь их том харагдана. Эр нохой шиг яасан бие томтой амьтан бэ? Доороос хайрч хүйтэн оргиход яаран босож хүрэмнийхээ хормойг сэгсэрвэл тэнд намрын эхэн сард хуш мод түшин суугаад бичсэн захидал минь цасан дээр унав. Олон хоног халаасанд явсаар нугалаасаараа харлаж, олон ч удаа түүнд өгөхөөр зориглон атгахад минь байдгаараа үрчийжээ. Тэдний яндангаас хуурай түлээний шингэн цагаан утаа дээш олгойдож, тэр хувинтай цас авч ороод, төдхөн хоёр алаг үнээндээ ус уулгаж харагдана. Өнөөдөр л энэ захиаг шатаана аа. Гэхдээ тэдний пийшинд шатаах юм шүү хэмээн бодсоор уулнаас уруудан буулаа. Хар нохой бараанаар хуцаж байснаа, морин хашаан дээгүүр давахад минь таниад сүүлээ сагсалзуулан ирч, гарыг минь долооход хаанаас ч юм бэ, утсан загасны үнэр гарав. Сэгсгэр харыг хулгай хийж дээ гэж хардан бодоод байшинд ороход өөдөөс хуурай түлээ чад пад хийн асах чимээ, даршилсан ногоо, хуурсан самарны үнэр угтав.
Хархан нүдийг нь харалгүй олон сар болсноо, юунаас ч илүү түүнийхээ нүдийг их санаснаа сая анзаарав. Тэвэрч аваад үнсчихмээр байсан ч зориг минь хүрсэнгүй. Ширээний хажуугийн сандалын өнцөг дээр цомцойн суулаа. Одоо харин шинэхэн барьсан талхны үнэр сэнгэнэнэ. Хагалсан түлээ нямбай өрсөн үүдний өрөөнд хуучин модон орыг босгоод тавьжээ. Уг нь энэ орон дээр түүний хөгшин эх нүдээ аниад, агуйд олон жил даяан хийсэн хуваргын дүртэй сууж байдагсан. Бие бараад удсан гэхэд арц хүжийн үнэр нь хэвээр, намхан ширээнийхээ ард маани уншаад сууж байгаа мэт бодогдов. Цонхоор зөвхөн цас орох л харагдана. Хязгааргүй цагаан, бүр зах хязгааргүй цагаан дунд тэнгэр газрын хаяа ч үл үзэгдэнэ. Мөрөн дээр тогтсон хэсэг цас хайлаад энгэр руу урсаж байлаа. Тэнд өнгөрсөн хавар хоёр даяанч лам ирж, голын шугуйд сар суусан бол мөн хэсэг алтны эрэлчид газар малтаж төнхөж хэд хоносон билээ. Өөр хүний бараа харалгүй хагас жил тойрчээ. Сүүлд алтны эрэлчид явсны дараа майхныхаа гадсыг газраас сугалалгүй орхисонд нь таварцаглаж унаад духаа сүрхий шалбалснаа санаад инээд өөрийн эрхгүй хүрэв. Түүний голоос ус аваад эргэхэд нь тосож очих гэж яваад тэгж хөглөж билээ. Хэдэн өдөр л улаан халзан тугал шиг юм явсансан.
- Танайх ууландаа юу?
- Ууландаа
- Сүрхий хүйтэн байна уу?
- Хүйтэн байна, аа
- Чи сайн уу?
- Сайн.
- Өвөлжөө тохитой биз дээ?
Тэр цонхоор гадагшаа харснаа, “орсоор л байна даа? их орох нь ээ” гэж надад ч юм уу, өөртөө ч юм уу мэдэхгүй хэлээд эрээн алчуураа засахад, түмэн өнгийн цэцэгс үнэрээ зэрэг илгээв үү гэлтэй ер бусын сайхан болов.
Тэнд хаврын сүүл сард газар ногоон туяа суугаагүй, хагд өвс цасны хайруугаа гээгээгүй байхад шилтэй архи газар булснаа гэнэт санав. Энэ хүйтэн цастай өдөр архи уух сайхан даа? гэж бодлоо. Газар ч булаагүй юм ,аа, зурамны нүхэнд л шургуулчихсан, одоо гараад хайвал ч бараг олно доо? Цас ухах л бэрх юм. Тэгснээс биш ч хэмээн хөгжилтэйгээр бодоод мухар сандалаасаа өндийж цонхоор голын наадах хөндийг харах гэсэн боловч хааяагүй цагаан тал нэлийж байна.
- Уулнаас бугын сүрэг бууж ирсэн үү?
- Өчигдөр манай гадуур өнгөрсөн.
- Талд их цас буужээ.
- Их,ээ их.
Бүсэндээ хавчуулсан томруулдаг шилээ сугалан аваад “шүдэнзэнд хэмнэлттэй эд дээ? хөөрхий муу хөгшин эхэд минь хайгуулын орос өгсөн юм гэнэлээ” гэж надад л хандаж хэлэв бололтой өгүүлээд, цааш эргэж пийшин дээрээс данхтай цай дөхүүлж өгснөө:
- Халуун цай уу. Даараа байлгүй.
- За.
Намрын эхээр төвөөс буцаж явахдаа гадна нь зориуд унагаасан боодолтой шүдэнз ууттайгаа тэр хэвээрээ цонхны тавцан дээр харагдана. Уутан дотор нь захиагаа хийе гэж хичнэээн бодоод зүрх зориг хүрээгүй юмсан. Хэдэн ширхэг том чихэр байсан нь харин үзэгдэхгүй байна. Лавлан харвал цонхоо дулаалсан эсгий дотор чихрийн цааснуудыг нарийхан хайчлаад хийжээ. Хачин гоё болжээ.
Бид хоёрыг хэсэг нам гүм болоход хуурай түлээний чад пас хийн шатах чимээ, ханын цагны чаг чаг хийхтэй хослон их л найрсуу сонсогдоно.
- Хоол идэх үү?
- Тэгье.
Түүнийг цаашаа эргэх хоорондуур захиагаа пийшинд нь хийж орхилоо. Хоромхон зуур хуниралдан шатаж, пийшингийн амнаас цагаан утаа уугив. Ард шаазан аяга хагарах, түүний дуу алдах хоёр бараг л зэрэг сонсогдов. Сочин эргэж харвал тэр агаарт “Би чамд сэтгэлтэй” гэсэн утаан бичгийг минь үсэглэн байв.
Showing posts with label үгүүллэг. Show all posts

Friday, October 29, 2010
миний үгүүллэг

Tuesday, October 19, 2010
Уснаас..
Үд дундын хотод аагим бүгчим тул гудамж талбай хөл хөдөлгөөн ихгүй байлаа. Арван хоёр давхарын тагтан дээр зогсоод шүлсээ хаях эсвэл татсан тамхиныхаа ишийг газар хэрхэн эргэлдэн унахыг харахаас өөр онц хийх ажилгүй өдрийг барав. Хөгжим сонсох, утсаар охидуудтай дэмий чалчих, зурагтаар хөл бөмбөг үзэх гэсэн өдрийн уртыг хугасалж өгдөг ажлуудаа өнөөдөр хийсэнгүй. Оройхон харин хаалганы хонх дуугарав. Аав ,ээж, дүү гурав зуслангаас ирэв. Усанд орчихоод оройхон буцна гэнэ. Энэ чийгтэй байранд хэвтэж байхаар агаар салхинд гарч зусланд очиж хэд хонохыг зэрэг зэрэг ятгав. Өөрсдийнхөө хөрслөг бор болсон мөн миний улцгар цагааныг гайхацгааж баахан шогшролдов. Энэ гурав үнэхээр санаа сэтгэл яв цав таардаг сонин улсууд шүү? Аав ээжийн үгнээс амьдралдаа нэг ч удаа гарч үзээгүй гэдэг юм. Дүү бол аав ээж хоёрын амьд шүтээн, нэг үгээр хэлэхэд энэ насных нь бахархал. Үлгэр жишээ ийм хүү төрүүлсэндээ ээж дотроо ямар их баярлаж явдгийг би мэднэ.
Аргагүй тэдний ятгалганд автаж зуслан явахаар боллоо. Замын турш би тэдэнтэй юу ч дуугарсангүй. Уул толгод, ой мод, гол горхи, үнээ тугал, адуу мал голдуу улаан дээвэртэй байшингууд, архины шил, бэлэн хоолны сав, төмөр хайс, ногоон зүлгэн дээр хэвтэх нүцгэн цагаан хүмүүс. Энэ бүгдийг тоомжиргүй гүйлгэн харсаар өнгөрсөн хавар манай гурвын бариулсан байшингийн гадаа ирлээ. Сайхан байшинтай болжээ. Мөн зэрэг зэрэг л байшингаа үзүүлэхээр сандралдан гурван тийшээ чангаан бөөн сүр болов. Хэзээний ийм зантай тэднийг би ойлгохгүй бол өөр хэн ойлгохсон билээ. Надад зориулсан өрөө нь дээд давхартаа юм. Жижигхэн цонхтой, нам гүм, ер нь тун дажгүй болжээ. Жаргах нарны улаан туяа өрөөг гэрэлтүүлсэн нь надад сайхан мэдрэмж төрүүлж байлаа. Шөнө сэрвэлзээд сайн унтаж чадсангүй, бяцхан горхины хоржигнох чимээ чихэнд тээртэй санагдаад, ялимгүй салхинд ой оройгоороо шуугиад байлаа. Тэгээд үүр дөнгөж гийхтэй зэрэг босож цонхоор эргэн тойрноо харав. Уулын амнаас цовхчин буух горхи шинэ жилээр гацуур модоо чимэглэдэг саа шиг гялалзан харагдана. Ой мод сүглийн бараантаж, хүчирхэг амьтан ангаа отоод биеэ хураан хэвтсэн мэт санагдана.
Байшингийн шатаар сэмхэн буусаар гадаа гарлаа. Горхины хөвөөнд очиж суув. Ямар гээчийн цовоо цолгиун аялгуу гаргана вэ? Олон хоног цээжин дотор бүгласан гомдол нэгмөсөн алга болох шиг. Бүгдийг агшин зуур мартах шиг болов.
* * *
Би түүнийг надад хайртай л гэж боддог байлаа. Юу ч тохиолдсон бид хоёрын хайр сэтгэл хэвээрээ хэмээн ам тангарагаа өгсөн билээ. Шинэ жилийн үдэшлэгт анх бие биенээ хараад л дурлацгаасан гэдэгтээ хэн хэн маань эргэлзэхгүй итгэдэг байлаа. Гэтэл тэр минь нэг гайтай хөөтэй өдөр шатнаас уначихсан юм. Толгойгоороо хүчтэй савж унаад хэдэн цаг ухаангүй хэвтээд сэрэхдээ аав, ээж, ах дүү, ангийнхаа хүүхдүүд, айл саахалтынхаа улсуудыг, ерөнхий сайдаа, улсын их хурлын гишүүдийг бараг овог нэртэй нь санаж байсан атлаа ганцхан намайг л таньсангүй. Хичнээн оролдоод, янз янзаар л түүний хувьд би хэн болохоо ойлгуулах гээд чадаагүй юм. Бурхан минь, ямар их гомдсон гээч. Ганцхан намайг санахгүй байх даа. яахав дээ? Том сайхан нүдээ эргэлдүүлэн, хайр сэтгэлийнхээ түүхийг бараг зуун удаа яриулсан ч санасангүй. Бүр нэрийг минь ч санахгүй байлаа. Мөрөө хавчихаас өөр юу ч хэлсэнгүй. Эмнэлгээс гарч ажилдаа орсон ч над руу утас залгасангүй гурав хонов. Эцэст нь би залгалаа. Нэрээ хоёр гурав дахин хэлж байж нэг юм сануулав. Ярих ч юм олдсонгүй. Хий л биеий нь баахан асуув. Зүгээр, зүгээр гэснээс өөр юм хэлсэнгүй. Ёстой гомдож үхмээр байлаа. Урьхан хаврын сайхан өдрүүдээ тэр мартаж яаж чадаж байна, аа. Заримдаа үнэхээр шатнаас унасан эсэхэд нь эргэлзэх сэтгэл төрнө. Гэвч дух нь халцарсан, мөр нь мултарсан болохоор итгэхгүй гээд ч яах билээ. Эцэст нь тэр надад “ би чамайг үнэхээр санахгүй байна. Аав ээж хоёр ч чамайг бас танихгүй гээд байх юм. Уучлаарай, хоёулаа нэг хэсэгтээ уулзалдахгүй байя. Магадгүй би бүгдийг эргэн санах ч юм билүү гээд явж одов. Харин хэд хоногийн дараа хамт ажилладаг залуугийнхаа хар тэргэнд суугаад инээд алдан явахыг нь би харсансан. Удалгүй түүнтэйгээ хуримаа хийж, одоо сайхан амьдарч байгаа байлгүй.
Анх түүнтэй би шинэ жилийн үдэшлэгээр танилцаж, орой гэрт нь хүргэж өгч билээ. Өвлийн хүйтэн тас няс хийж байхад миний сэтгэлийн дотор яргуй нүдлэн байжээ. Тэр өдрөөс хойш байнга л уулзалдах болж, анхны хайр, үерхэл, хөөр хөгжилтэй өдрүүд цувран үргэлжилж, хаврын хүйтэн хахирыг ч мэдээгүй өнгөрөөсөн минь одоо ч сэтгэлд тодхон байна. Гэртээ харих унааны мөнгө хүрэхгүй болохоор иштэй чихэр аваад хуваан хүлхэж, есөн буудал газар алхсан, төрсөн өдрөөр надад бэлэглэсэн муурын зулзагыг нохой барьчихсанд тэр минь өдөржин уйлсан гээд олон сайхан дурсамжуудаа бүгдийн мартсан гэдэгт итгэж үнэхээр чадахгүй байлаа.
Нар хэдийнээ өндөрт хөөрчээ. Манай гурав тагтан дээрээ өглөөний дасгалаа хийж байна. Дотроо зуу наслах юм шиг өөрсдийгөө зовоогоод л гэж бодлоо. Ээж гараараа даллаж байна. Ертөнц ямар гоо сайхан, төгс төгөлдөр юм бэ? Энэ гайхамшигтай зохицлыг бүтээсэн бурханд талархахаас өөр яах билээ. Нарны туяанд горхины чулуунууд солонгорон харагдана. Эрднийн чулуу гэж эндүүрмээр олон өнгөөр гялбалзан байна. Аль нэг айлын цонхоор уянгын сайхан дууны эгшиг цацарч байгаль түүнийг нь өөртөө шингээн авч байх шиг санагдав. Дахиад л би горхины урсгал чагнан бодолд автжээ.
Тэр надад нэг удаа:
- Хэрэв чи бид хоёр хагацвал, зөвхөн үхэл хагацаах байх даа? Хэн нь түрүүлж үхэх болоо. Мэдэх юмсан. Хувь заяагаар учирсан хосууд бол үхэл нь ч хамт байдаг шүү дээ?
Нэрийг нь огт мэдэхгүй ягаан цэцгэн дээр эрвээхий суужээ. Гоёмсог далавчаа дэвэн, цэцэгтэй хамт урьхан салхинд найган байна. Тэр бид хоёр цэцэг эрвээхий мэт байсан даа? Бие биендээ хүсэн тэмүүлж, хайр дурлалын сайханд шунан шумбаж байлаа. Дүү хүү тагтан дээрээ завилж суугаад гүн бясалгалд автжээ. Царай нь их тогтуун, гүн амирлангуй харагдана. Ээж мөн л гараараа даллаж байна. Бодвол өглөөний цайгаа уу хэмээн дуудаж байгаа биз. Горхины урсгалд тээгдэн хөвөх навчис цагаасаа эрт шарлаж, цагаасаа эрт хөвөн яваадаа ялимгүй гунигтай харагдана. Нохойн хошууны бутнаас туулай босож дэргэдүүр минь дэгдэн гарав. Өргөстэй бутанд хатгуулж өвдсөн дөө? намайг анзаарсангүй дээ, хөөрхий гэж бодлоо. Амьдрал үнэхээр өргөстэй бут шиг юм даа? Хүмүүс бид өргөсөнд нь хатгуулж, хөөрхий энэ бүжин шиг ухаан мэдрэлгүй харайж явах юм даа? хэмээн эргэцүүлэн бодлоо. Тэгээд мэдсээр байж өргөсөнд хатгуулахаар тэмүүлэхийн яана.
Тэр надад нэг удаа:
- Хоёулаа амьдралд юу ч тохиолдсон бууж өгөхгүй шүү. Хамтдаа зүтгэвэл заавал амжилтанд хүрч л таарна. Би юугаар ч дутахгүй хангалуун амьдрахыг хүсэж байна. Ер нь амьдралд юм юмаар гачигдаж амьдрах шиг хэцүү зүйл байхгүй байх, аа. Би тэгж боддог юм гэж билээ.
Түүний зургийг халааснаасаа гаргаж гартаа хумин атгав. Хөлийг минь ирвэгнүүлэн шоргоолж гүйлдэнэ. Улаан шоргоолж часхийтэл хазахад өвдөлт биш харин ч сонин мэдрэмж хамаг биеийг минь эзэмдэв. Хэн нэгэн нь намайг яруу сайханд урин дуудах шиг санагдаад холын бараа харав. Их л эртний зүйл санахаар духаа үрчийлгэсэн хөгшин хүн шиг уулсын оройг ороосон үүлс сарниж байна. Үдээс хойш бороо орох нь дээ хэмээн санамсаргүй бодов. Өглөөний сэрүүнд цомирлогоо хагас нээсэн цэцэгс нарны гэрэл үзээд баярлалдан, ямар нэгэн нууцлаг аялгуу гаргана. Түүнийг сонсохыг хүсээд нүдээ анихад зах хязгааргүй далай тэнгисийн мандалд хөвж яваа ганц өвчүү завь, түүн дээр бөгтийтөл суусан өвгөн хүнийг олж харлаа. Гартаа сэлүүр бус олон хээ сүлжилдүүлэн ороон сийлсэн модон таяг барьжээ. Өвгөн над руу инээмсэглээд далайн хаяанаас урган буй нарыг заав. Манай говьд нар яг ингэж манддаг даа? хэмээн бодоод нүдээ нээвэл горхины хоржигнох дуу бусдаас тод сонсогдоно. Уснаас нь алгаараа утгаж уув. Тархи толгой, ухаан бодол цэлмэх шиг л болов. Шидэт ус минь хэмээн өөрийн мэдэлгүй залбирсан байлаа.
Гартаа атгасан хуучин зургийг тэнийлгэн харав. Танихгүй охин өөдөөс инээмсэглэн байна. Горхины усаар нүүрээ угаагаад дараа нь өнөөх зургийг хөвүүлж орхиод гэрээдээ алхалаа. Хэзээ нэгэн цагт хэн нэгэнд учиргүй гомдсон ч юм шиг. Би хэнд гомдсон юм бол доо?
2009 он

Subscribe to:
Posts (Atom)