Showing posts with label зарлал. Show all posts
Showing posts with label зарлал. Show all posts

Wednesday, April 4, 2012

зарлал

Гэр бүлийн радио 104,5, Флора номын дэлгүүрийн уншигч, сонсогчдын хүсэлтээр Пүрэвхүүгийн Батхуяг миний "Залбирлын эсээс" номын хэлэлцүүлэг зохиох гэж байна. 2012 оны 4-р сарын 7-ны өдрийн 16 цагт Флора номын дэлгүүрт болох уншигч зохиолчын уулзалтанд та бүрэн хүрэлцэн ирвэл би бас баярлах байх шүү?

Wednesday, April 6, 2011

ЗАРЛАЛ

ЯРУУ НАЙРГИЙГ СОНИРХОН ДУРЛАГЧИД, АА

Б.ГАЛСАНСҮХ, Ц.ЦЭНД, Т.БАЯНСАН, М.УЯНСҮХ нарын яруу найргийн талаар бичсэн Ч.БИЛИГСАЙХАН багшийн номын өдөрлөг ярилцлага энэ сарын 15 -ны өдрийн 14 цаг 30 минутаас УЗНАДСургуулийн зааланд болно. Та бүхэн хүрэлцэн ирж яруу найргийн уншлага, мэргэжлийн судлаачдын яриа, яруу найрагчдын үг саналыг сонсон сонирхоно уу?

Tuesday, March 22, 2011

эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Монгол улсын төрийн шагналт яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн  
             О.Дашбалбарын нэрэмжит “ЭХ ОРОН-ОЮУН САНАА-ЯРУУ НАЙРАГ”

                     эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

                                                                                                                   Улаанбаатар хот

                                                                                                                      2011.03.015

   Монголын яруу найргийн сонгодог төлөөлөгчдийн нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эх оронч О.Дашбалбарын нэрэмжит “ЭХ ОРОН-ОЮУН САНАА-ЯРУУ НАЙРАГ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын хүрээнд “О.Дашбалбар судлал”-ыг шинэ шатанд гаргах, залуу судлаач оюутнуудыг дэмжих, бодитойгоор урамшуулах, яруу найрагчийн олон талт үйл хэргийг нийтэд сурталчлах зорилготой болно.
Эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон хийхээр төлөвлөөд байна.

Эрдэм шинжилгээний хурлын  зорилго: 

-          Залуу авьяастнуудыг тодруулах, тэдний бүтээлийг үнэлэх,

-          “О.Дашбалбар судлал”-ыг хөгжүүлэх,
-          Яруу найрагчийн олон талт үйл хэргийг  сурталчлах,

Эрдэм шинжилгээний хурлын үндсэн чиглэлүүд:

-Утга зохиол судлал
-Сэтгүүл зүй
-Соёл судлал
-Шашин судлал
-Улс төр судлал
                    Эрдэм шинжилгээний хурлын болзол :
-       Хуралд их дээд сургуулийн 1-4 дамжааны оюутан, магиструуд оролцоно.

-       Хуралд оролцох хүсэл сонирхолтой оюутнууд О.Дашбалбарын яруу найраг, нийтлэл, улс төрийн үйл амьдрал, бурхан шашны үзэл санааны талаар бичсэн илтгэлээ 2011 оны 03 сарын 25-наас, 04 сарын 10 хооронд induushd@yahoo.com, momo_er_hun@yahoo.com  хаягаар явуулах буюу 96658808, 91915885, 99162543 дугаарын утсаар холбогдож биеэр авчирч өгнө үү?

-       Илтгэл  “Arial Mon” фонд, мөр хоорондын зай 1,5, үсгийн 11 хэмжээгээр бичигдсэн 3-5 хуудсанд багтсан байна.
-       Илтгэл тавих хугацаа 15 минут байх болно.
-       Илтгэлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн эхний шатанд шалгаруулж, дараагийн шатанд 15 шилдэг илтгэлийг сонгон оролцуулна.


-Хурал зохиогдох хугацаа, хэзээ хаана:


Эрдэм шинжилгээний хурал 2011 оны 4-р сарын 22-ны Баасан  гарагт 12 цагт “ИХ  МОНГОЛ” дээд сургуулийн хурлын танхимд болно.

Эрдэм шинжилгээний хурлын шагнал:

       Нэгдүгээр байр:  1 оюутан        

       Шагнал  800000 /найман зуун төгрөг / өргөмжлөл, үнэ бүхий зүйл

       Хоёрдугаар байр: 1 оюутан

        Шагнал: 400000 /дөрвөн зуун мянган төгрөг / өргөмжлөл, үнэ бүхий зүйл

       Гуравдугаар байр: 2 оюутан

       Шагнал: 100000 /нэг зуун мянган төгрөг / өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Friday, December 17, 2010

Дахиад зарлал кккк

Шинэ номоо гаргалаа. "Ганцхан тогшилт... тэгээд чулуун зүүд" миний анхны роман. Энэ романаараа шинэ цагийн монгол роман ямар байхыг харуулсан гэж өөрийгөө тоогоод байгаа юм. Яруу найргийн шинэ түүвэр минь "Улаан хотын зүрх" нэртэй. 108 шүлэг бий. Уншаад дуу алдацгаана биз. "Тайзгүй жүжиг" нэртэй жүжгийн түүвэр бас гаргав. ХОёр жүжиг бий. Нэг нь шинэ цагийн хүмүүсийн ёс суртахууны сэдэвтэй" Хүний хүрэм" гэдэг нэртэй юм. Нөгөө нь "Тайзгүй жүжиг" гэсэн түүхэн жүжиг байна, аа. Хубилай хааны усан флот хийгээд элч нарын тухай юм. Өөр бас "МУЗ-ын стандарт бус сэтгэлгээнд зориулав" нэртэй шүүмж, нийтлэлийн номоо гаргав. Нэг үгээр орчуулгаас бусдыг оролдсон энэ жилийн шинэ бичлэгүүд минь байгаа юм. Нэн шинэ үеийн яруу найрагч залуусын тухай цуврал арваад өгүүлэл байнэа, аа. Шүлэг шиг шүүмж хэдийг бичсэн уншаад уулга алдана биз.
Жич: за ,за бичитхээ болилоо