Sunday, January 8, 2012

шүүмж









Танил зураач минь єєрийгєє тєгс тєгєлдєр бvтээл хийнэ гэсээр шар махтайгаа хатаж явна хэмээн цєхрєн сєхєрч буйн гунигт шvvдрийг нvдэндээ гялтгануулж билээ. 
Мань эр бол vнэхээр хичээнгvй, ємднийхєє резинийг тааруулжээ гэвэл сунаад хvрчихийг нь мэдсээр ч цєєнгvй хэмжиж байж огтлох хvн л дээ. Тvvнийг яваандаа мухардалд орж, магадгvй єєрийгєє тєхєєрєх гээд балиус бариад гvйж явж мэдэх юм гэж би нэгэнтэо бодсонсон. Хєєрхий тэр хvн социализмын vеийн “алдаагvй” бvтээл хийх гээд л байгаа санаатай юм шvv дээ.
Сэтгэлгээний ядуурал гэдэг хvнийг ийм болгоод хаячихаж байна шvv. Хvнийг ч гэж дээ, нийгмээрээ ийм байж чадаж байгаа юм чинь тэр юундаа ч ичиж, ухаарах гэж яарах билээ. Урлаг гэдэг дvvрэн гvйцэд “тєгс тєгєлдєр”-тєє бус дутуу дулимаг, алдаа мадагтайдаа аугаа байдаг гэж би хар багаасаа л боддог, тvvндээ итгэчихсэн нэгэн. Тэгээд хачин гоё алдаатай шvлэг бичиж “алдаж” байсан минь олон. Урлагийн бvтээл гэж ойлгох /зураг, баримал, хєгжим, яруу найраг г.м/ зvйлийнхээ алдааг яаж хийснээр нь уран бvтээлийг сайн муу, сайхан муухай гэхчилэн ёстой дураараа нэрлэж, бvр хочилж ч болох мэт. Алдаа гэдэг урлахуйн маш том зэвсэг бєгєєд ухамсартай, ухамсаргvй аль ч байдлаар хэрэглэж болно. Тvvнийг харин сэтгэлгээ гэдэг юм гэсэн. Мєхєс би 90-ээд оны эхээр шvлэг мvлэг оролдож, тэгэхдээ Монголын уран зохиолыг шинэчлэх гэж зуун жил байтугай зургаан секунд ч дайтах сонирхолгvй явлаа. Vнэндээ тэгэх ч шаардлагагvй байв. Одоо ч гэсэн тийм шаардлага алга. Гэхдээ болсон болоогvй цаас цоохорлодог хэвээрээ л, бас сулхан ч гэсэн амьсгаатай л байна. “Зvс бvгэг андууд” бvлгэмийн нэг гол зорилго бол том зохиолч болох явдал биш “том” зохиолчдыг ичээх явдал байсан юм. Тэр зорилго одоо хангалттай биелсэн. Гэхдээ манай томчуудын нvvрний арьс нас гvйцсэн шарын зоо нурууны арьснаас зузаан билээ л… Тэд ичнэ гэж ёстой байхгvй. Том зохиолчдын тоо толгой эрс цєєрєхийг /нvгэл байгаа даа/ уран зохиолын шинэ vеийнхэн хvлээн азнасаар, бас нас ахисаар… Зарим нь том болох гэж яарч, зарим нь том болохыг vхэлд тооцсон хэвээр, бvгдээрээ л нэгэн сайн цагийг хvлээсээр. Бас энэ зуур М.Уянсvхийн “Асагч сарны шvлгvvд”, Л.Єлзийтєгсийн номууд сонирхол татсан ч сонирхож байгаа хvн алга, сонирхсон ч тоогоогvй царайлах нь тод ажиглагдана.
Цагийн зvv шинэчлэл…
Шинэчлэл гэж цохилсоор…
Цаашаа хараагvй сэрvvн тунгалаг байгаа ч
Хойшоо хараад суучихаад хєдєлдєггvй
Ардын уран зохиолчдын
Арми нэмэгдсээр…
Тvмний сэтгэлгээнд тvйтгэр болж, тvрvvлж гарах гэхэд тvймэр асааж, утаад угаартуулаад байна. Ардыг мунхруулсан ардын уран зохиолч олширсноос номыг дээдэлдэг ноёдын уран зохиолч олшрох учиртай сан. Ер нь боолд зориулж зохиол бичих, богдод зориулж зохиол бичихийн аль нь хэцvv нь тодорхой шvv дээ. Тийм байх ёстой цаг vедээ бид тэгж чадахгvй байгаа нь гайхмаар. Хvv том болжээ гэдэг vгийг хэлэх нь, бvр талархалтай хэлэх нь зvйтэй мэт. Нэгэн vе авгайтайгаа хамт их дэлгvvр ухна гэж уран зохиолын цагдаа нарын / магадгvй жинхэнэ цагдаа нар ч болгоомжилж мэдэх байсан vе/ уурыг хvргэж байсан “Хvрээ хєвгvvд” бvлгэмийн гишvvн
П.Батхуягийн “Хvрэл зvрх” vгvvллэгийн тvvвэр хэвлэгджээ. Тэр эл дол болж нэгэнт хэвшин vжирснээс салахсан гэж чамгvй зvтгэсэн, чамгvй туршилт сорилыг “Хvрэл зvрх”-эн дээрээ хийсэн нь шууд мэдрэгдэж байна. Тэр энэ номоороо єєрийн уран зохиолын vзэл баримтлалыг товойлгож “Хvрээ хєвгvvд”-ийнхээ люмпенпастухын уран зохиолын эсрэг намируулж байсан далбаанаас салбарлан гvнзгийрч ялгарахаар нэгэнт шийдсэн юм болов уу гэлтэй. Тэр “Тодорхой Дорж, Цэцэг гэх мэтийн дvрээс татгалзах гэж би vргэлжилсэн vгийн зохиол бичиж эхэлсэн. Гэтэл ихэнх хvмvvс энэ зохиолын чинь тэр, тэр гэсэн тодорхой дvрvvд хаана байна хэмээн шаардах болов. Дандаа дайсантай кино vзvvлж єсгєсєн социалист нийгмийн их суурь одоо ч ганхах болоогvй юм байна” гэх юм уу “Нулимсанд хvртэл философи бий гэж шавь минь бичжээ. Тэрээр нулимсны онол боловсруулж нvлимсны шvлгvvд бичжээ. Тэрхvv номыг уншиж суухдаа хvн тєрєлхтний инээдний философи хэзээ хаана гээгдсэн юм бол гэж бодов. Тийм юм ер нь байсан ч юм уу даа” гэх мэтчилэн єєрийн иррациональ гэж болох vзлийг тодорхойлжээ. Тvvний зохиолууд неореалист, модернист, постмодерн… зэрэг ямар нэгэн “изм”-д хамаарч байгаа нь хэнд ч сонин биш. Хамгийн гол нь энэ зохиолч шинэ санаа, бичлэгийн шинэ хэв маягийг уншигчийнхаа ємнє тавьж байгаа нь гол юм. Гэхдээ тvvний зохиол нь утга учиргvйн болон ухамсрын бус зvйлсээр / иррациональ/ бага бєгєєд оюун санааны тодорхой эмх цэгцээр тэр бvхнийгээ холбож сонирхолтой шугам, монголын уран зохиолд тєдий л vзэгддэггvй адал санаашрал, ёр зєн, далд нууцлагийг хот иргэншлийн хєрсєнд “суулгаж” ургуулж чадсанаараа євєрмєц юм. Тvvний зохиолыг хvнээс илvv хvсэл зорилго євєрлєсєн, хvнээс далд санаа дэвшvvлж бодол тээсэн хэрээний єд, золбин гєлєг зэрэг зvйлс заримдаа хєтєлж байгаа нь манай зарим шvvмжлэгчдийн нvдийг духан дээр нь гаргаж мэднэ. Бvр тэр бvхний нийгэм дэх хор уршгийг маш нарийн тооцоод / магадгvй тооны машин барьж байгаад/ УИХ-ын эдийн засгийн байнгын хороонд манай аваргууд матаас ч бичиж мэдэх талтай. Тэд єєрт ойлгогдохгvй, таалагдахгvй, жинхэнэ уран бvтээлийн яс чанарыг агуулсан бvтээлээс /тэдэнд таалагдахгvй байна гэдэг бараг сайн зохиолын vндсэн шинж/ машид айж “галзуу хvний єдрийн тэмдэглэл” зэргээр нэр хоч єгєєд амархан салж авдаг юм. Тэд тухайн зохиолыг яагаад галзуу хvний дэвтэрт байж болох зvйл гэж vзсэнээ ч тайлбарлаж чаддаггvй. Тэр бvv хэл галзуу хvний тэмдэглэл гэж юу болохыг тєсєєлєх ч vгvй. Єєрсдийн хєлдvv, хагас унтсан байдалдаа бvхнийг нийцvvлж, тархиныхаа гєлгєр хальсан дээр гулгуулан унагаж тахир дутуу болгохдоо гаршаад, тэр хорон vйлдлvvд нь vе дамжиж, нэг ёсны архагшсан євчин-хорт мэргэжил болж хувирчээ. Тэд манай урдаа барьдаг /ардаа нуумаар/ шvvмжлэгч тэр, энэ гэж ирээд л єєрсдийгєє хамгаалдаг. Аргагvй л дээ тэдний “зовлон” нэг юм чинь тэнэглэл, мэдэмхийрэл, тєєрєгдєл…бас юу, юу ч байдаг юм, хялбарчлал зэрэг бvх юм нь “нэг” байх нь зvй. Энд манай бас нэг “урдаа барьдаг” шvvмжлэгчийн шvvмжийг эшилж vзье. Б.Цэдэв гуай єнгєрсєн жилийн богино vгvvллэгийн наадамд шалгарсан 10 vгvvллэгийг vзээд ихэд гутарчээ. Тэгээд шvvмжилж тэдний алдааг хэлж, зам харгуйг нь юу гэж заасан бэ гэвэл… “Д.Энхболдбаатарын “Удирдагчийн нууц” vгvvллэг мєн л хачирхалтай. Есєн мянган єрх, дєрвєн тvмэн албатаа дагуулан хєдєлсєн их нvvдэл 13 жил vргэлжлээд удирдагчаа нас бармагц зогсож 800 жил саатжээ. Vлгэр ч биш, домог ч биш, юу ч биш ийм нэг зvйлийг байр эзлvvлжээ. П.Батхуягийн “Далавч” хэмээх vгvvллэг нь дээрхээс дутахгvй бєгєєд солиотой хvний єдрийн тэмдэглэл мэт болжээ” гэх мэтээр vгvvллэг тус бvрийг “задлан шинжилж”, оюун тархиныхаа шvvлтvvрээр шvvсийг vгvvлэгчийн vгvvллэгийг хачирхаж “…Vvнийг боловч бичигдсэн оруулж шахаад “Журай” жаахан байснаа уншсан хэн vнэмшмээр бєгєєд ялангуяа гадаадын хvн vзвэл монгол оронд мангас буюу махчин байдаг гэж сурталчлах бэлэн єгєєш болжээ” хэмээн аялал жуулчлалын асуудал хариуцдаг хvнд алтан хошуу єргєж байгаа юм шигээр тєгсгєжээ. Жинхэнэ хачирхмаар нь энэ урдаа барьдаг шvvмжлэгч маань “Зах зээл, эрх чєлєє гэдэг хэн хvн аманд орсноо чалчиж байдаг хэрэг биш бєгєєд аливаа зvйлд хэм хэмжээ, сахилга, дэг журам /улс тєрийн сонор сэрэмж гэж айлгаагvйд нь талархах хэрэгтэй/ зайлшгvй бий гэдгийг хэн ч мартаж болохгvй” хэмээн гараа огцом хєдєлгєж ургах наран зvг хандуулсан байх юм. Иймэрхvv л судлаач шvvмжлэгчид монголын уран зохиолын “эрvvл энхийн” манаанд зогсож байна. Та нарт би П.Батхуягийн “Хvрэл зvрх” номонд буй нэг vгvvллэгээс уншиж єгье. “Амьдрал” гэдэг vгvvллэг л дээ. “…Би энэ нохойны ах. Надаас гурван насаар дvv, єрєєсєн чих нь соотон, ялимгvй хазгар, гэхдээ дуу чанга, бие тэгш сайхан нохой. Уржнан жил хаврын эхэн сард манай хєршийн / миний найз. Т.Б/ залуу хотын тєвийн нэг байрны хонгилоос олсон юм.” Цаашаа унших уу, дарга / шvvмжлэгч ээ/ аа? Та нєгєє л галзуу хvний єдрийн тэмдэглэл гэгчээ хэлж, урж хаях юм уу шууд л хогийн сав руу чулуудахыг тушаах биз. Яг vнэндээ тэмдэглэлээ ялгадаггvй эрvvл шvvмжлэгчээс тэмдэглэл хєтєлж чаддаг галзуу хvн нь монголын уран зохиолд хэрэгтэй байна л даа. П.Батхуягийн энэ учир утгагvй /энэ ч уран бvтээлийн єгєгдєл/ ухамсрын бус юм шиг текст нь зохиогчийн хатуу оролцоо, диктатурын дор биш, маш нарийн шугамаар vйл явдлын дэргэд нь байж, сэтгэгдлээ хэлэх мэт хєєрєл дэврэл багатай оюун бодомжуудын байршлаар явж уялдаа, зангилаа нь тайлагдана. Зохиолын би баатар, нохой хоёр урд тєрєлдєє бор шувуу байж. Нэгэн зохиолч эр тэднийг барьж торонд хийжээ. Их идсэнээс болж тvрvvлж vхсэн дvv-болжмор нохой, эзнээ гэрлэсний дараа хэтэрхий цадаж vхсэн би-болжмор хvн болчихоод энэ тvvхийг ярьж байгаа хэрэг. Тэрбээр урд тєрлийнхєє эзнийг лав эргэж хvн болж тєрєєгvй биз, тєрєхийг ч хvсээгvй биш ээ… гэж санааширна. Дvv нохойдоо эзнийхээ бичсэн зохиолоос уншиж єгєхєд тэр тэсгэлгvй гийнаж, шарвалзан зугтаж оддог байснаа сvvлдээ салахаа больж “дахиад нэг уншаач” хэмээн нохойны нvдээр гуйна. Тэр бол диваажингийн орон, бурхан багшийн тухай ном байна. Эзэн нь энэ дэлхийн амиа хорлосон агуу их сэтгэгчдийн нэг болохыг хvн болсон болжмор олж уншина. Тайлагдашгvй нууцлаг, таагдашгvй баларлаг мэт мєртлєє сайхан зохиол, сайн бvтээл гэж мэдэгдээд байдаг нь тийм зохиол ажээ. Зохиолч П.Батхуягийн vгvvллэгийн текст бvр нь дадаж хэвшсэн ужиг унгирлаас зугтаасан байгаа нь нэн сайшаалтай. Хар хэрээний єдєр vзэг хийгээд зохиол бичиж эхэлсэн / “Єд” vгvvллэг/ залуу vзэгтэйгээ ярилцана. “Чи бид тэгж хэнийг хэлээд байна” , “Бид гэж vv, бид гэж бид” л юм даа. Манай нэг ширээ гэхэд ааш муутай зожиг франц эрийг суут зохиолч болгосон. За байз, нэрийг нь хэн ч гэдэг билээ дээ. Мопассан гэдэг санагдана. Мєн манай нэг єдрийн гэрэл хоёр ч ирландыг суут зохиолч болгосон юмдаг. Нэг савх хоёр ч японыг хайку шvлгийн мастер болгосныг санаж байна. Ингээд яриад байвал их зvйл бий” гэж хар хэрээний єд мєчєєрхєж байгаа юм. Бvv vзэгд, хэзээ ийм юм байлаа даа гэж дургvйцэх хvн зєндєє гарна. Харин “ивээлт нарны цацраг алтан…”-г эсэргvvцэж, нарны цацраг алт биш гэдгийг судлаад мэдчихсэн эрдэм шинжилгээний ажилтан дуугарвал тэнэг мунхгаар нь дуудаж чадах хvн манайд зєндєє. Ер нь уран сайхны сэтгэлгээ бол маш их худалч, алдааны vvр уурхай байх тусмаа тєгс тєгєлдєр уран бvтээл болох мэт. Vvнийг дурдсаны учир нь “цацраг” хэвшсэн хуучин учраас хамгаалалтын дархлаа сайтай, П.Батхуягийн текстийн хэлбэр нь нийгэм оюуны талаасаа “ємгєєлєгчгvй” шинэ учраас хvний дургvйг ихээр хvргэж болохыг жишсэн хэрэг. Бас тvvний зохиолд сэтгэлгээний гэнэн дvрслэл, амьтны гэмээр зєн совингийн деталиуд дvvрэн бий. Гэхдээ тэр энэ бvхнийг маш нарийн ур дvй, утга санааг гаргахын тулд зориуд ашигладаг байна. “…Зуудаг нохой худалдаж авна гэсэн зарлал уншаад шvдээ толинд харлаа. Хурц vзvvртэй цагаан соёо минь гєлгєн нохойноос илvv харагдана…” гэж тvvний vгvvллэгт гардаг. Би хэзээ ч зуудаг нохой биш гэж бодоод тvvндээ vнэмшчихсэн урдаг нохой шиг манай шvvмжлэгчид шvдээ хэзээ ч толинд харж vзээгvй, харах зєн совин ч байхгvй. Зуудаг нохой эзнээсээ сайн хvнийг эзнээ хамгаалж байна гээд урчихсан байдаг нь элбэг тохиолддог доо. Юутай ч болов П.Батхуягийн vгvvллэгvvд монголын уран зохиолын хаалгаар цэмбэгэр, авхаалжтай идэр хєвгvvн шиг орж ирлээ. Араас нь 40 хvрсэн эр шиг тууж, дал ная шvргэсэн євгєд шиг романууд нь орж ирэхийг хvлээх л vлдлээ. Тэгэхдээ эдгээр нь хэний ч танил бус шинэ бєгєєд сvрлэг байхыг л хvснэм.

Зохиолч, яруу найрагч Тєрийн Баянсан

Wednesday, December 28, 2011

эсээ


ШАТ
/эсээ/
    Олон ч шатаар өгсөж уруудаж дээ? Тоог нь гаргах аргагүй болжээ. Цор ганцаараа баяр хөөртэй, уйтгар гунигтай эсвэл  найз нөхөдтэйгээ, хань ижилтэйгээ, үр хүүхэдтэйгээ, шавь нар дүү нартайгаа, аав ээж, ах дүүстэйгээ хамт шатаар бишгүй л уруудаж, бишгүй л өгсөж. Тэр тоолонд арван хэдэн насны нэгэн дурсамж байнга сөхөгдөнө.
     Анх намайг төрөхөд л гэрийнхэн маань МОМО гэж нэрлэсэн гэдэг юм. Сүүлд эмээ монхор бор юм төрөхөөр нь өхөөрдөөд ингэж дуудцгаасан гэж билээ. Бараг л сургуульд ортлоо өөрийнхөө албан ёсны нэр БАТХУЯГ гэдгийг мэддэггүй байлаа. Заримдаа ирц бүртгээд багш нэр дуудахад “Батхуяг гэдэг чинь хэн билээ” гэж бодож суусан удаатай. Одоо ч найз нөхөд, их л дотны хүмүүс минь, хайртай дүү нар бүгд  МОМО гэж дууддаг. Энэ нэрэндээ ч би дуртай. Харин өнөөх байнга сөхөгддөг дурсамж минь ийм учиртай.
     Дунд сургуулийн долдугаар ангийн сурагч байхдаа МОМО нэртэй дэлхийн түүхэнд тодорсон суут хүн байдаг эсэхийг хайж билээ. Нилээдгүй хугацаанд хайсан боловч олоогүй юм. Их л сэтгэлээр унасан санагдана. Аргаа бараад дунд сургуулийн түүхийн багшаасаа асуусан юмдаг. Харин багш орос хэлээр нэвтэрхий толь шүүрдэж шүүрдэж МОМО ГИУЗЕППЕ гэдэг итали эр дэлхийд нэртэй уран барималч байдаг юм байна гэсэн баяртай мэдээ дуулгав. Хожим тэр итали эр 1932 онд Италийн Ватиканы музейн дэлхийд хосгүйд тооцогддог ШАТ-ыг  хийсэн гэдгийг мэдэж авсан юм. Тэгээд олон хоног ер бусын гайхамшигтай ШАТ хийх мөрөөдөлд автав. Тэр Италиас лав би илүү шат хийнэ дээ? Адилхан нэртэй хүн маань алдартай ШАТ хийсэн байхад би ядаж модон шат ч хийгээгүй гэж гутарсан тал ч бий. Английн хатан хааны ордонд Тупил нэртэй алтан зул цэцгийн шат байдгийг дуулаад үзэхсэн гэж их мөрөөдөж билээ. Зарим шөнө хоосон агаарт үл үзэгдэх шат хийчихээд өгсөж явна гэж зүүдлэсэн санагддаг юм. Ер бусын шат гэхээр тийм л үл бүтэх уран сэтгэмж намайг эзэмдэж байсан ажээ. Агаарт үл үзэгдэх шат хийгээд тэнгэрт хүрэх санаа минь одоо ч хааяа толгойд эргэлддэг гэвэл итгэх хүн ховор биз. Хүүхэд насны гэгээн дурсамж минь одоо ч шатаар өгсөх уруудахад хааяахан  бодол дундуур шурган орж ирдэг юм.
     Харин энэ хэсэг бол өөр ШАТ-ны тухай эргэцүүлэл. Нэгэн өвгөн багш минь “би чиний утга зохиолын өмнөх шат. Чи над дээр гишгэж өөдөө өгссөн. Би байгаагүй бол чи дээш гарахгүй” гэж загнах занах хоёрын дундуур айлгаж билээ. Манай утга зохиолд ингэж хүндлэл хүлээхийг, хүндлэхийг шаардагсад тийм ч цөөнгүй. Багшийн хэлснээр бол хамгийн аймаар нь би хүн дээр гишгиж дээшээ гарсан болчихоод байлаа. Эсвэл би хүний хормойноос зүүгдээд, дараа нь бэлхүүсээр нь тэврээд, эцэст нь мөрөн дээр нь гараад одоо толгой дээр нь суучихсан юм шиг санагдаад байв. Өвгөн багшийн хэлсэн үгийг үнэн гэж тооцвол би бусдыг хайр найргүй гишгилж шат өгссөн өөдгүй этгээд болж таарав. Үнэнийг хэлэхэд зарим хүнээр би ном заалгасан минь үнэн ч өөрийн муугаас болж юу ч сураагүй юм. Гэтэл зарим хүнээр би ном заалгаагүй мөртлөө асар их зүйл сурч авсан байгаа юм. Тийм байтал би ном заасан бүгдийг багш гэж дуудаад доогуур харж, дорой царайлж явах ёстой болж таараад байв. Бас болоогүй өмнөх шат гэж хүндлэх ёстой болов. Гэтэл тийм түвшний уран зохиолын ШАТ-уудыг би аль арван хэдэн насандаа гишгилгүй үсрээд гарчихсан байдаг.
    Саяхан даа? Сантиего хотод метроны шатыг төгөлдөр хуурын даралт шиг хар цагаан өнгө алаглуулсан хийсэн гэнэлээ. Бас болоогүй өнөөх шатан дээр хүмүүс гишгихээр хөгжмийн аялгуу эгшиглэдэг гэж байгаа. Уянгалаг сайхан хөгжим эгшиглэх шатаар бүгд өгсөж, уруудах дуртай байх нь тодорхой. Харин манай хотын ихэнх шат шиг өвөл мөсөн гулгуурын талбай шиг гялайгаад байвал хэн түүнд дээр гишгиж, халтирч унаад гэмтэж бэртэхийг хүсэх билээ.
   Өвгөн багшийн хэлснээр өмнөх үе нь дараа үеийнхээ ШАТ болдог юм бол би Сантиего хотын метроны шат шиг байхыг хүснэм. Энэ л бодол минь уран зохиолын ШАТ-тай ямар холбоотой вэ? Олон хүн намайг алгасаад харайчихаж болох биш үү? Би хичнээн сайхан хөгжим аялгуу цуурайтуулаад байвч ирээдүйн утга зохиолын хүмүүс намайг тоож  гишгихгүй байж болох уу?  гэсэн эргэлзээ бодлуудтай минь холбоотой санагдана. Нэг талаар би ямар утгагүй зүйлд санаа зовж байгаа мэт боловч нөгөө талаар хүн гишгиж өгсдөг ШАТ байх ямар нэгэн далдын хүсэлд хөтлөгдөөд байгаагаа мэдэрнэ. Ийм хүсэл зохиолч бүхний дотор байдаг гэдгийг би мэднэ. Зарим нь түүнийгээ маш сайн нууж сурсан байдаг юм. Зарим нь тэр далдын хүслээ шууд л ил цагаан илэрхийлдэг. Гэхдээ ШАТ гэж даруухан санахаасаа илүү өөр сүнслэг чанарт аваачиж илэрхийлдэг үзэгдэл уран зохиолд бий. Тиймээс л өнө мөнх та нарын дунд оршиж, цагийн цагт та нар намайг санаж, би сэвэлзэнэ, шуурна, үлээнэ гэсэн шүлэг бичсэн байдаг юм. Нэр тодорхойгүй нэгэн шүлэгчийн иймэрхүү утгатай “БИ” гэдэг шүлгийг хэдэн жилийн өмнө “БИЙРБЭХ”-ээс уншиж байсан юмдаг. Ийм итгэл үнэмшилтэй байх буруу  биш. Харин ШАТ болохын тулд ядаж тэр ШАТ-ны нэг гишгүүр байхын тулд уран зохиолд ямар их авьяас, тэмцэл, зориг хатуужил хэрэг болдгийг гадарладаггүй байх нь буруу.
     Саяхан даа? Миний орж сонирхдог нэг интернет сайтад “Энэтхэгийгийн Веедийн уран зохиолын гол судар Аюурвеедэд хүн төрөөд 2-3 сарын дараагаас үхэж эхэлдэг, амьдрал гэдэг үхэхийн өмнөх шат” гэж бичсэн байдаг тухай үгүүлжээ. Амьдрал гэдэг үнэхээр үхэхийн өмнөх ШАТ юм шүү? Эртний энэ гүн ухаан бидэнд Амьдрал –ШАТ гэдэг философи төсөөллийг таниулж байгаа юм. Бага залуу насандаа ШАТ өөд өгсөж яваа юм. Өгсөх мэдээж удаан, уруудах бол хэд харайгаад л гүйцээ. Хэдий хүн бүхэн мэддэг энэ сэдвээс л хүүхэд насны минь дурсамжийн нэгээхэн хэсэг үргэлжилнэ. Агаарт хэзээ ч хэнд ч үзэгдэхгүй ШАТ бүтээхсэн, тэгээд тэнгэрт хүрэхсэн  гэдэг мөрөөдөл. Хоосон чанарын ШАТ. Тэр ШАТ мэдээж олон гишгүүртэй байна. Яг л хоосон чанарт хүрэх шиг.
     Надад бас нэг эсрэгцэл байна. Аюурвеедэд бичсэнээр” амьдрал гэдэг үхэхийн өмнөх шат” юм бол “үхэх гэдэг бас амьдрахын өмнөх шат” болно. Ганц л амьдарна гэж үзээд асар их зоригтой байдаг хүмүүсээс би их айдаг. Тэд одоо олз идэш арвин бол маргааш юу учрах, юунд унахыг мэдэхийг хүсдэггүй. Тэд арилжаа наймаа, ашиг орлогоо бодоод амьдарна. Мөн чанар хийгээд үйлийн үр, зовох болоод жаргахын шалтгаан, амьдрахын утга учир тэдэнд ямар ч хамаагүй.  Гэтэл уран зохиол бичдэг хүн ийм бодолтой, тийм байдалтай амьдардаг бол жинхэнэ “үлгэр жишээ” МУНХРАЛ мөн. Тэр мунхралаа муйхар эр хар зоригтоо найдаж, хамгаас тэргүүнд тавиад уран зохиолыг мунхрал дундуураа оруулах гээд зүтгэдэг “юм бичдэг” хүмүүсийн /тэдэнд зохиолч гэдэг нэр арай л хүндэднэ / олныг мунхруулах зориг зүрхээс бүр чиг их айдаг юм. Гэвч утга зохиолд дан ганц эр хар зоригоор амжилтанд хүрдэггүй гэдэг нь ойлгомжтой.
    Хэрэв тийм биш байсан бол 723 роман /эрүүл аж төрөхийн номнууд хүртэл энэ тоонд багтана / бичсэн Барбара Картланд Геннесийн номонд биш харин уран зохиолын түүхэнд бичигдэх байлаа. Энэ эмэгтэй 1983 онд нэг жилд 26 роман бичсэн гэгдэж Геннесийн дээд амжилтыг тогтоосон байгаа юм даа? Бүх зохиолууд нь хайр дурлалаар эхлээд хуримаар төгсөнө. Манай уран зохиолд ч ийм Картландууд улам олширсоор...
   Эцэст нь МУНХРАЛ, ШАТ хоёр ямар холбоотой вэ? гэсэн асуулт л үлдлээ. Хамгийн товчхондоо МУНХРАГЧИД хэзээ ч ШАТ болдоггүй. Тэгэхээр ямар ч холбоогүй...
                                     ШАТ бол хэзээ ч ШАТ л байдаг.
                                                                                                                           2011-09-28


Thursday, December 22, 2011

эсээ


 МИНИЙ ХОТ
/эсээ/
...Өчүүхэн хануур хорхой өвчин бүхнийг эдгээх үү?
   Үгүй дээ?
    Этгээд хорыг агуулсан
   Энэ хот л адгийн муухай юм даа?

    Жон Донны энэ шүлгийг багадаа асар том зүрх гарган орчуулж билээ. Одоо эргээд бодохоор айдас ар нуруугаар могой мэт гулгах билээ. Ямар их зоригтой байж вэ? Одоо бол намайг хашир, бодол хоёр хэв торго шиг ороожээ.
    Анх том ахтай цахилгаан шатанд сууж үзсэн юм. Тэгэхэд дотор ялимгүй айдас байсан ч Ю.Гагарин шиг “явлаа” гэж шивнэсэн санагддаг юм. Учир нь анх удаа газраас тасарч байгаа минь тэр. Тэр сонин мэдрэмж дахиж надад төрөөгүй. Яруу найраг орчуулах гэж оролдож байсан “эр зориг” шиг минь алга болчихсон. Энд тэндхийн олон л цахилгаан шатаар өгсөж, урууджээ.  Гэхдээ анхных шиг тийм мэдрэмжийг би хэзээ ч мэдрэхгүй гэж бодохоор “жил жилийн анхны бороо шиг шинэхэн, жил жилийн анхны цас ариухан” амьдарч чадахгүй хүний булингар дотор гуниглахаас өөр яах билээ.
    Анх би хотын гудманд бороо орохын нууцлаг хийгээд тайлагдашгүйг зургаан насандаа мэдсэн юм. Цардмал зам дээр шаагин буух борооны дуслууд эхлээд унахдаа “ёолох” дуу гаргах шиг санагдсан юм. Хатуу замыг мөргөөд буцаж ойгоод дахин унахдаа харин “инээх” шиг цалгиун дуу гаргаж билээ. Тэр өдөржин толгойд инээх ёолох хоёр хослон сонсогдсоор хамгийн анхныхаа болоод хамгийн эцсийн “гэгээн ариун” шүлгийг бичүүлсэн юм. Нэг талаараа “миний хот” миний анхны яруу найргийн багш байсан юм. Навчис хөлөөр нэг хөглөрөхөд духанд минь нарийн үрчлээ нэмэгдэж, тархинд минь яруу найргийн шад мөрүүд эгнэн босож ирдэг хэвээрээ. Хаалгыг нь тогшиж зүрхлэдэггүй байсан охиныхоо аавд орцонд толгойгоо эргэтэл загнуулаад өвлийн нарны ёлтгор гэрлийг харж зогсохдоо ”хэн ч халдаж зүрхлэхгүй илч гэрлийн бүрхүүл” намайг хамгаалдагийг мэдэж билээ.
   Нэг бус удаа өндөр байшингийн дээвэр дээрээс доошоо харж үзсэн. Нисчихвэл нисчихмээр мэдрэмж надад байнга төрдөг байсан. Одоо хэрхэхийг бүү мэд. Бодвол мэдрэмж бус айдас бүх биеэр дүүрэх биз, ээ.
   Нэг бус удаа муурын зулзага өндрөөс шидэж үзсэн. Ямар ч өндрөөс дөрвөн хөл дээрээ буух тэр бяцхан амьтан бидэнд “амьдралд юу ч тохиолдлоо гэсэн ямар ч байсан зогсож байх нь зөв юм” гэсэн ухааралыг өгсөн юм. Угтаа амьдралд элэг дөрвөөрөө мөлхөхгүй  нь тулд тэмцэж зогсож байх учиртайг тэгэхэд ухаарсан гэсэн үг.
   Нэг жил МИНИЙ ХОТОД их үер бууж, хавь ойрын бүх гуу жалга усаар дүүрсэн юм. Модон гүүрэн дээр нэг настайвтар эр хэдэн өдөр зогсож билээ. Эхнэр хүүхэдгүй тэр ганц бие тэр насаараа хураасан эд хөрөнгө, байшин хашаагаа усанд урсгачихаад эр хүний ховор хар нулимсыг бөмбөрүүлж зогсохыг хараад “ийм бэртэгчин болохгүй юм шүү” гэж өөртөө тангарагласан гэж байгаа.
    Нэг жил их хатуу хүйтэн өвөл болсон юм.  Хүрэн “Волга” байрны үүдэнд эвдэрсэн зогсож байв. Тэр машиныг тойроод нэг алдартай яруу найрагч алхаж байх нь тэр.  Хөөр бахдалтай  хүү гүйгээд очив. Тэгээд “ би шүлэг бичдэг юм” гэсэнд “аан” гэснээс өөр юм хэлсэнгүй. Машиныг нь түлхэж өнхрүүлсээр асааж өгөв. Нарийн утаа суунаглуулсаар бараа нь тасрахдаа  ”баярлалаа” ч гэхгүй явчихаж билээ. Тэгээд араас нь харж зогсохдоо “шүлэг бичдэг хүүхдүүдийг хүн чинээ санадаггүй ийм бүдүүлэг яруу найрагч болохгүй юм шүү” гэж мөрөөдөн бодож билээ. Тэр л бодлоороо би шүлэг бичдэг хүүхдүүдтэй халгаж салгахгүй зууралдаж яваа ч юм билүү, яаж билээ.
    Энэ бүх мэдрэмжийг би ХОТ-оосоо түүсэн юм. Миний амьдралын бүх ухаарал, өчүүхэн төдий гэгээрэл минь бүгд ХОТТОЙ холбоотой. Тиймээс л би омог бардмаар “МИНИЙ ХОТ” гэж тунхагладаг юм. Үнэхээр ч энэ хотын тухай би л хамгийн сайн мэддэг юм шиг санагддаг үе надад байсан. Одоо ч хэвээрээ...
   Яг л Уильям Фолкнер 19 романыхаа 15-д нь, 70 үгүүллэгээ тэр чигт нь Америкийн Миссисипи мужийн Йокнапатофа хэмээх жижиг тойрог хийгээд тэндхийн хүмүүсийн  тухай бичсэн гэдэг шиг би өөрийнхөө хот, тэндхийн хүмүүсийн тухай л бичээд байгаа юм. Зохиолч сайн мэддэг зүйлээ сайн бичдэг гэдэг бас оргүй үг биш ажээ.  /Анзаарсан бол би муу бичдэггүй учраас сайн бичдэг гэдэг үгийг их зоригтой хэлээд байгаа юм/
 Хавар эрт цэцэрлэгийн моддын дундуур эхнэртэйгээ хөтөлцөөд гүйж явахдаа ”удахгүй аав болно” гэсэн сонин мэдрэмжийг би энэ хотоос л авсан. Тийм учраас миний хот-миний зүрх сэтгэлийн хот. Утаар угаар нь ч надад сайхан. Уушгигүй л болно биз. Би харамсдаггүй. Гэхдээ заримдаа боож үхмээр ч санагддаг. Түгжрээ, хараал ерөөл, уур омогтой, гялалзсан хүмүүсийг хараад багтармаар байдаг. Гэвч энэ хоттой  би үйлээр учирсан гэдэгтээ итгэдэг. Намайг долдой, бялдууч, бэртэгчин болгоогүйнх нь төлөө ХОТДОО би баярладаг.
  Ерээд оны дунд үед нэгэн яруу найргийн наадам дээр тайзны ард хэдэн шүлэгч охид хөвгүүд ийн ярилцаж билээ.
   Улаан хацартай хөдөөх охин “Манай талд нар мандах юутай зүйрлэшгүй сайхан шүү? Хариуд нь бид:
  -Тагтан дээрээ зогсоод нар мандахыг харах түүнээс чинь сайхан.  Энэ богинохон яриа огт мартагддаггүй юм. Хожим талд нар мандахыг бишгүй л харсан. Шүлэг бичдэг улаан хацартай охин шиг /одоо тэр охин ямар цагаан хацартай болсон гэж санана/ тийм дуу алдмаар мэдрэмж  надад ер төрөөгүй. Аргагүй биз. Харин тагтан дээрээ нар тосоод, тамхи татаж зогсохдоо би асар их эрч хүч мэдэрдэг. Өвлийн цантсан цонхон дээр байгаль хүйтэн жавар уураар ямар хээ урласныг багадаа ажиглан суух дуртай байв. Тийм нэг хээ ажигласан өдөр нарны зурвасхан гэрэл цонхон дээр тусахад бурхан буйд итгэсэн юм. Тийм өнгө гэрлийн цогцлыг гагцхүү бурхан л бүтээж чадмаар байж билээ. Уулга алдан хашгирмаар тэр агшинд миний хотод ч ямархан далдлаг гоо сайхан нуугдаж байдгийг ойлгосон юм.
    Шөнө орой харанхуй гудмаар, айлуудын цонхны гэрэл бараадан алхаж үзсэн хүн гэрэл гэгээ ямар чухлыг мэдэрдэг. Намар оройн хүйтэн бороонд хотын нойтон гудмаар яаран гүйж явахдаа “амьдралд дандаа нар ээсэн өдрүүд байдаггүйг” ухаарна. Зам дээр тогтсон тогтоол усыг тойрч эсвэл харайж гарахдаа ”амьдралд тойрох, алгасч харайх явдал бишгүй тохиолдохыг” мэднэ. Манант өглөө машины цуваа талийгаачийг ачаад миний хотын баруун хойд энгэрийг чиглэхэд “ би ч ялгаагүй гарцаагүй нэг өдөр үхнэ” гэдэг сонин бодол төрнө.
   Энэ бүхнээс миний хот-яруу найргийн, миний хот –ухаарлын хот болох нь тодорно.  Гагцхүү түүний зүрх сэтгэлийг мэдрэх шаардлагатай. Гарцаагүй үнэн болохыг БИ тэнгэрийн дор гайхал тэнэгүүдтэй тэрсэлдэн байж БАТАЛНА.

                                                                                                                                          2011 он

Thursday, December 8, 2011

эсээс

Өнөөдөр шинэхэн номнуудаа сайн дүү С.Начингийнхаа хамт очиж авлаа. Залбирлын эсээс" нэртэй эсээний анхны түүвэр хийгээд САЛХИ ЧУЛУУ БОРООНЫ САХИУС нартэй яруу найргийн шинэ түүвэр хэвлүүлсэн юм. Мөн "Хэлбэргүй бодлогошрол" нэртэй шүүмжийн номоо ч бас хэвлүүллээ. Шинэ ном гарахаар ямархан их эрч хүч авдаг билээ. Тийм л эрч хүчтэй өдөр байлаа.